Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би Зеленскийг ч, Путинг ч сайн мэднэ хэмээн хэлж байсан хүн бол саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп билээ.
Түүний ялалт нь дайнаас энхийн хэлэлцээнд шилжих үйл явцыг хурдасгана гэж шинжээчид үзэж байгаа бол хэлэлцээ амжилттай болно гэдэгт олон хүн эргэлзсээр байна. Тэгэхээр дайныг зогсоох маш адармаатай зорилтыг Трамп хэрэгжүүлж чадах болов уу?
Яг үнэндээ бол, тохиролцоонд хүрч, ямар нэгэн зөвшилцлийн хувилбарыг олох нь ямар нарийн төвөгтэй болохыг Трампын багийнхан төдийлөн сайн мэдэхгүй байна гэж “Пента” улс төрийн судалгааны төвийн захирал В.Фесенко дүгнэжээ. Энэ оны 9 дүгээр сард болсон мэтгэлцээний үеэр К.Харрис ёжилсон өнгө аясаар хэлэхдээ “Украиныг гаргуунд нь хаяхын тулд дайныг 24 цагийн дотор зогсооно хэмээн Трамп амласан” гэж байв. Шинэ ерөнхийлөгч гарч ирснээр ашиггүй нөхцлөөр хэлэлцээрт гарын үсэг зуруулахаар Украиныг албадан шахах вий гэдгээс олон украинчууд болгоомжилж байгаа юм.
Өмнө нь БНН-хан Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хааж саатуулж байсан, Трамптай хамт сонгуульд ялж, одоо дэд ерөнхийлөгч болох гэж буй Вэнс Украиныг шүүмжилж байсан зэрэг нь ийм болгоомжлолыг улам лавшруулж байна.
Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө “Цагаан ордны шинэ засаг захиргаа Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэнэ, энэ нь фронтын шугамын дагуу цэрэггүй бүсийг байгуулж, Украин улс төвийг сахисан бодлого баримтална гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, Оросын цэрэг эзлэн авсан газар нутагтаа үлдэж, Украин улс НАТО-д элсэхээс татгалзана гэсэн үг юм. Харин Украины тал ийм болзлыг бууж өгөхтэй адилтган үзэх бөгөөд хүлээн зөвшөөрөх магадлал тун бага.
Трамп мөнгөө нарийн тооцно
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд ийм мэдэгдлүүд гарсан боловч Украины нийгэмд найдвар тасарсан, сэтгэл санаагаар унасан байдал давамгайлж байна гэж хэлж боломгүй. В.Фесенкогийн үзэж байгаагаар, Оросын тавьж буй нөхцөл болзлын дагуу энхийг тогтоохыг Трамп зөвшөөрөхгүй л болов уу, зөвшөөрөх аваас үүнийг Украин ба АНУ-ын аль алиных нь ялагдал гэж үзэх болно. Харин Трамп бол амбицлаг зан чанартай хүн гэдгийг тооцож үзвээс, тэрбээр ялагдахыг мэдээж хүсэхгүй.
Шинэ засаг захиргааны үед цэргийн тусламжийн хэлбэр юуны түрүүнд өөрчлөгдөх болов уу. Тухайлбал, зээл, ленд-лиз хэлбэрээр Украинд зэвсэг техник нийлүүлж эхэлж магадгүй, өөрөөр хэлбэл Трамп мөнгөндөө маш тооцоотой хандаж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ Киевт үзүүлж буй санхүүгийн ба зэвсгийн тусламжаа АНУ зогсооно гэдэг нь юу л бол, маш эргэлзээтэй. Яагаад гэвэл, тусламжаа зогсоосон тохиолдолд шүүмжлэлээр булуулж, ялангуяа БНН-ы зүгээс ширүүн шүүмжлэлд өртөх болно.
Цэргийн тусламж нь хэлэлцээний ширээний ард суулгахын тулд Украин, Орос хоёрт шахалт үзүүлэх хэрэгсэл болж магадгүй. Тодорхой хэлбэл, хэрвээ Киев татгалзвал АНУ тусламжаа багасгана, хэрвээ Москва зөвшөөрөхгүй бол Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Хэлэлцээг эхлүүлэхийн тулд Трампын зүгээс Москвад санал болгох зүйл бол НАТО-д элсэхээс Украин татгалзах явдал юм. Энэ тохиолдолд аюулгүй байдлын өөр баталгаа гаргаж өгөхийг Украин шаардах болно. Эл асуудлаарх хэлэлцээ маш хүнд байдалд явагдах боловч харилцан зөвшилцөлд хүрэх магадлал бий.
Хүлээн авах боломжгүй тохиролцоо
Украины армийн хувьд фронтын нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Оросын цэрэг Донбасст давшилтаа үргэлжлүүлсээр зөвхөн өнгөрсөн сард гэхэд 500 хав.дөр.км нутаг дэвсгэрийг хяналтандаа оруулжээ. Энэ бол 2023 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй давшилтын ажиллагаа юм. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөнөөр энхийн хэлэлцээ хийх нь зүйтэй гэсэн бодолтой украинчуудын тоо нэмэгдсээр байна. Разумковын сан гэдэг байгууллагын явуулсан санал асуулгад оролцогчдын 21 хувь нь Оростой хэлэлцээ хийхийг дэмжиж байсан бол энэ онд 35 хувьд хүрч өсжээ. Ийм учраас энхийн гэрээний тухай Трампын мэдэгдлийг Украины олон иргэн нааштайгаар хүлээж авч магадгүй юм. Гэхдээ Трампын тодорхойлж буй “энх тайван” гэдэг нь гал зогсоож, Оросын тал эзэлж авсан нутаг дэвсгэртээ үлдэхийг хэлж байж магадгүй.
Харин дайныг зогсоосны хариуд эзлэгдсэн газар нутгаа Оросын нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрнө гэдэг бол Украины хувьд төсөөлшгүй зүйл юм. Ийм санааг дэмжинэ гэдэг бол Украины эрх баригчдын хувьд улс төрийн амиа хорлолт бөгөөд үүнийг зөвшөөрсөн аливаа удирдагч улс үндэстнийхээ түүхэнд үүрд урвагчаар үлдэнэ. Эзлэгдсэн газар нутгийн асуудлаар зөвшилцөлд хүрэх ямар ч боломжгүй гэдгийг Трамп, Вэнс хоёр сайн ойлгож мэдрэхгүй байх шиг. В.Путин 6 дугаар сард мэдэгдэхдээ “энхийн хэлэлцээ хийх гол нөхцөл бол Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудаас Украины цэргийг гаргах явдал бөгөөд үүний сацуу Украины тал төвийг сахиж, НАТО-д элсэхээс татгалзсан тохиолдолд Оросын тал гал зогсоож, хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна” гэсэн юм.
Путин өөрийнхөө тавьсан болзлоор энхийг тогтооно
Мэдээж хэрэг, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр мөргөлдөөнийг зогсоох боломжтой. 2014 оны Крымын жишээ бий. Ийм шийдвэрийг олон украинчууд эсэргүүцсэн ч гэсэн Киевийн эрх баригчид ийм алхам хийхээс аргагүйд хүрэхийг Фесенко үгүйсгэхгүй байна. Оростой ямар ч хэлэлцээр байгууллаа гэсэн энэ асуудлаар украинчууд нэгдсэн байр суурьтай байх магадлал маш бага.
Харин уг хэлэлцээрийг америкчууд санал болгох аваас зарим нэг асуудал шийдэгдэж магадгүй юм. “Хэрвээ энхийн саналыг Зеленский өөрөө тавих аваас тэрбээр хамгийн гол хохирогч болж урвагчийн нэр зүүнэ, харин АНУ-ын шахалтын дор энх тайвныг тогтоох аваас урвагч этгээд нь Трамп болж хувирна”.
Гэхдээ шинжээчийн үзэж байгаагаар, асуудлын гол нь Украины нийгэм үүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэгт бус харин Путинд гол учир байгаа ажээ. “Дайныг түр зогсоох нь Путинд хэрэггүй, харин өөрийн тавьж буй нөхцлөөр энхийг тогтоох нь Путинд хэрэгтэй” гэж шинжээч ярьж байна. Ийм учраас дипломат арга замаар энхийг тогтоох нь боломжгүй болчихоод байгаа юм гэж Украины Дээд Радын гишүүн Александр Мережко үзэж байна. Тэрбээр холбоо барих гурван талт Минскийн бүлгийн гишүүн байсан бөгөөд тус бүлгийн гол зорилго нь Донбассын мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах явдал байсан юм. Гэсэн хэдий ч Оросын тал халдан довтлохын тулд хэлэлцээний үйл явцыг ашигласан” гэж тэрбээр хэлээд, Трампын санаачлан эхлүүлэх гэж буй хэлэлцээний үр дүн ч мөн адил байх болно хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. “Бид гал зогсоохыг зөвшөөрөх аваас ялагдлаа хойшлуулах болно. Харин түрэмгийллийн дараагийн давалгаа одоогийнхоос ч илүү аюултай байх болно” гэж Мережко анхааруулжээ.
Сайн мэдээ сонсогдох болов уу?
Дүн шинжилгээний Chatham House төвийн судлаачид яг ийм байр суурьтай байна. Тэд “Украинд явуулж буй Оросын дайныг хэрхэн зогсоох вэ” гэсэн илтгэлээ өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан юм. Хэрвээ хүчээр хөөж гаргахгүй бол Оросын цэрэг Украинаас гарч явахгүй, Оросын хувьд мөргөлдөөнийг зогсооно гэдэг нь энхийг тогтоох арга хэзээ ч байгаагүй, харин болзошгүй дайснуудаа сулруулахад чиглэсэн оролдлого байсаар ирсэн” гэж илтгэлийг бичсэн хүмүүсийн нэг болох Жеймс Шер үзэж байна.
Илтгэлийг бэлтгэсэн шинжээчдийн хувьд, байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоонд хүргэхийн тулд Украиныг шахаж хүчлэхийн эсрэг байр суурьтай байна. Киевт илүү их тусламж үзүүлж, байлдах, ялалт байгуулах боломж олгохыг тэд уриалж байгаа юм.
Гэтэл Д.Трамп ийм байр суурины эсрэг байна. Тэрбээр ойрын хугацаанд дайны галыг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулж, өөрийн амжилтыг зарлан тунхаглах хүсэлтэй байгаа. Гэхдээ Трамп сонгуульд ялсан нь Украины хувьд сайн мэдээ ч байж болох юм. Учир нь “Трамп гашуун үнэнийг мэдэрч, Путинтэй тохиролцож болно гэсэн хуурмаг төсөөллөөсөө ангижрах аваас тэрбээр уг асуудлыг өөртөө хамаатуулан нухацтай авч үзэх болно. Ингэснээр Киевт илүү их тусламж олгож, Украиныг дэмжих эрс шийдмэг алхмуудыг хийж магадгүй” гэж Мережко дүгнэжээ. Тэгээд ч Ж.Байдены Украинд зориулан төсөвлөсөн мөнгө 2025 онд хангалттай бий. Дээр нь Оросын царцаагдсан хөрөнгөөр баталгаажуулж, 50 тэрбум доллар гаргахаар шийдвэрлэсэн. Мэдээж хэрэг, Украиныг дэмжих ажиллагааны хүнд хүчрийг Европт үүрүүлэхийг Трамп оролдоно, Европын Холбоо ч гэсэн улс төрийн шалтгаанаар Украиныг дэмжихээс татгалзаж чадахгүй, мөн АНУ ч татгалзаж чадахгүй.
Энэ оны эхээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим 61 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх төслийг дэмжсэн. Дайн эхэлсэн 2022 оны II сараас 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд АНУ-аас Украинд 55,5 тэрбум долларын зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлээд байна.
Мөн Дэлхийн I дайн дууссаны ойд зориулсан ёслолд оролцохоор Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Парист ирж, Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзахдаа, Украинд хэр хэмжээний тусламж шаардлагатай байна, төдий хэмжээгээр тусална гэдгээ илэрхийлжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл24
Америк орос хоёр тохиролцвол муу украйн бол яршиг зүгээр санал асуухгүй болов уу.
Аугаа америк л туслахгүй бол орос сөнөлөөшдээ,,,,,тиймээ,,,
Америк орост туслаж, муу украйныг ялагдуулж газрыг нь орост бэлэглэв.
Трамп эхлээд амьд үлдэх ёстой. Байден түүний амь насанд тангараг өргөхөөс нь өмнө ч халдахыг үгүйсгэхгүй. Түүний амь нас одоо дээсэн дөрөөн дээр бгаа. Тэр амьд байж албан тушаалдаа бэхэжсэн хойноо Байден ба түүний аллагын машинтай тэмцэх нь гарцаагүй.
Америк баруунд эдийн засгийн нууц алуурчид байдаг гэдгийг манай троллууд мэддэггүй юм шиг байгаа юм.
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,,,гяххххх ,,,,гяххххх,,,гяххх,,,,,,хөгжилтэй орк байна шүү,,,,, чи,,,,,
Хурдан дэлхийг хамарсан том цөмийн дайн үүсээсэй. Хорвоогоос уйдаж байна.
Чи амиа хорлочихоо, тэр нь чиний хувьд цөмийн дайн, ккк
Үгүй би бүх хүмүүст хамт үхэх болно хүүрээ
24 цагийн дотор дайныг зогсооно гэдэг бол Трамп өвгөний наргиа бөгөөд санал авах гэсэн заль байсан юм ! Одоо хүссэндээ хүрсэн юм чинь орос укриан хоёрын зодоон падлий байхгүй болсон ! Яахав худлаа үнэн Москвад очиж Путинтай уулзана гэх байх ! Цаадах нь өөрийн нэг л хувилбараа хэлнэ зогсоно тэрийг нь Трамп дамжуулна мэдээж ногооноо Зёлинский зөвшөөрөхгүй тэгээд хөөрхий гурван тийшээгээ сална да !
Их хувирдаг гар шүү. ЧИ
Савсага трамп чадахгүй ээ,,,,украинлуу дайрч ороод,,, бөгспутин бол бөгс юм,,,түүний байгуулсан арми нохойн баас юм гэдэг нь батлагдав,,,,савсага трамп л бөгспутинд туслахгүй юм бол,,,,3 жил байлдаад л орос орон бүрэн сөнөж байгаа нь л үнэн юмшүүдээ,,,бөгспутин, трампын бөгсийг л долоогоод байждээ,,,,ямар бөгс долоож сураагүй юм биш,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
3 жилийн өмнө бөгспутин ч ёстой галзуурч байлаашдээ,,,,””””хөндлөнгөөс хөлөө жийгээд үзээрэй,,,хөрстөөс бүгдийг чинь арчнаа,,,,марчнаа””””,3 хоногт базнаа,””””натог хөөнө тууна””””,,,юу вээээ,,,,хаан юмуу заан юмуу хаашаа юм,,,аймаар байлаашдээ,,,гэтэл яасан байхнуу,,,,бүлт бүлт үлээж,,,бүлээн чацга алдаж байсан байх нь байншдээ,,3 жилийн дараа,,,бункрын мухрын камерт,,,гөлөг цаашаа болоод шаадымдаа,,,,
3 жилийн өмнө,,,,Бөгспутин “””Мы победим!!!!”””гээл,,,цэнгэлдэх дүүрэн,,,,хоолой чахруулан,,,гүрээний судсаа гүрвэлзүүлэн орилоод л,,,””””цэргийн тусгай ажилгаа яг тогтсон төлөвлөгөөний дагуу”””явж байнаа гэж шаагаад л “””потер нет””” хэмээн мултраад байсан,,,одоо,,,яасан байхнуу,,,нус гардаг газраасаа цус садруулж,,,өтгөн шингэнээ өмдөндөө холиулуулсан байсан байх нь байншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
HARIN ZOV
Полицай яргачин алуурчин Украин энэ дэлхийгээс арчигдаж нэр нь үл дурсагдах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн их яргалал явуулж өөрсдийн болон оросын гэмгүй номхон ард иргэдийг алж байсан алуурчдын үр удам хэзээ ч энх тайван амьдрах ёсгүй. Москва цөмийн цохилт өгч Украйн гэдэг улсыг энэ дэлхийгээс арчих ёстой.
Агуу америк туслахгүй бол украйны фашистууд капут
3 жилийн өмнө,,,бөгспутин,,,берлиний ханын тууриар час улаан шугам татаад л “””үүнээс нааш миний эзэмшил оросын нөлөөний бүс”””орос улсад хил хязгаар үгүй”””орос хэл мэддэг хүн байдаг газар бүхэн оросын газар нутаг””””юу вээ,,,аймаар,,,,аймаар,,,,,”””аляскыг авнааа би”””гэсэн ч бөгспутины дур байлаашдээ,,,,одоо яасан байхнуу,,,айийн,,,,москва шатаж мужаа алдаж,,,улны ул хойд солонгосоос бууны мах,,, буу сумаа гуйж байлддаг гуйлгачин болсон байх нь байншдээ,,,,
Путиныг Монгол ирж байхад картон цаасан дээр "бөгспутин" гэж бичээд талбай дээр зогсохгүй. Би бол В.В.Путин Добро пожалуйста гээд бичээд зогсвол яах ч үгүй. Чи харин бол гэртээ харих нь эргэлзээтэй...
Мэдээжшдээ,,,,намайг шууд ална,,,,оросууд алуурчид,,,оросын гар хөл болсон монголчууд оросын бууны ноход,,,,элэг нэгтнээ орос сургагчийн заавраар буудаж байсан юмшүүдээ,,,чи долоож байгаа болохоор чамайг хэн алхавдээ,,,
Зөнөг Байдан холын тусгалтай пуужингаар Оросын хотууд руу буудахыг зөвшөөрөв. За ингээд Дэлхийн 3 р дайн эхэллээ дээ. Цуст алиалагч яаж ийж байгаад хүн төрөлөхтнийг мөхөл рүү нь явууллаа шүү. Тэгэхдээ яахав оросууд хэзээ ч ийм асуудлыг гаргуулахгүй. Орос баавгай бол тэжээвэр гахайг урж тасдаад идчихнэ. Аугаа их Орос орон ялна! Фашист нацист полицай Украин сүйрнэ!
Яагаад оросууд украины хотуудыг пуужиндаж байхад украинчууд оросын хотуудыг пуужиндаж болохгүй билээ,,,,оросын пуужинд украин хүүхэд үхэж байхад оросын үйлдвэрүүд украины пуужинд шатах ёстой юм бишүү,,,,дебыль ээ,,,,
Трамп хамгийн түрүүнд АНУ болон холбоотон улсынхаа тусламжийг зогсоогоод, орос укр хоёрыг дайнаа зогсоо гэж шаардана. Тэр шаардлагыг хүлээн авахгүй бол өөрсдөө хүчээ үзэцгээ гэнэ. Энэ бол хамгийн зөв шийдэд болж 2-3 хоногийн дараа дайн зогсоно гэсэн үг.
Трамп хамгийн түрүүнд АНУ болон холбоотон улсынхаа тусламжийг зогсоогоод, орос укр хоёрыг дайнаа зогсоо гэж шаардана. Тэр шаардлагыг хүлээн авахгүй бол өөрсдөө хүчээ үзэцгээ гэнэ. Энэ бол хамгийн зөв шийдэд болж 2-3 хоногийн дараа дайн зогсоно гэсэн үг.