УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хандан гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ, “Найм хоногийн дараа Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 1992 оны Үндсэн хуулинд “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт байдаг. Энэ Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. Хоёр сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан гэж гүтгэсэн. Ийм учраас би цагдаад өргөдөл өгсөн. Би мэдээж бродюр хагалаагүй. Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Тэр заалтын дагуу би цагдаад хандсан. Хоёр сарын турш Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч н.Саранхүү ажлаа хийсэнгүй. Үүнд хяналт тавьж буй прокурор н.Эрхэмбаяр мөн ажлаа хийсэнгүй. Цагдааг томилох эрх Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад байна. Бүх прокурорыг томилдог эрх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байна. Эрүүгийн хуулийн 13.14-ийг гаргасан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байна. Энэ хуулиа хэрэгжүүлээ. Хэдэн муусайн сэтгүүлч, лайвчид дарга нарын талаар мэдээлэл тараахаар худал мэдээлэл тараасан гээд тэдэнд ялыг нь өгч байна. Харин дарга Х.Нямбаатар, иргэн З.Энхболдыг гүтгэхээр хууль хяналтынхан хоёр сар ажлаа хийхгүй, нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй байна. Энэ улсад хуулийг хэрэгжүүлнэ гэж төрийн гурван өндөрлөг сонгогдсон. Ажлаа хийцгээ. Өөрийн чинь томилсон прокурор ажлаа хийхгүй хоёр сар болж байна, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ. Өөрийн чинь томилсон цагдаа ажлаа хийхгүй хоёр сар болж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ. Өөрийн чинь гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт хэрэгжихгүй хоёр сар болж байна Л.Амарбаясгалан даргаа. Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг хангаж өгөхийг хүсье. Дарга ч бай, иргэн ч бай Үндсэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг хуулийг батлаад бид 100 жил болсон шүү” гэсэн байна.
С.Сарнай
Сэтгэгдэл16
Мантуу нүүрт манигар хулгайч Хүрэлсүх энэ саарал ордон дотор хулгайч нар сууж байна гэж албан есоор мэдэгдэж байсан. Гэмт хэрэг хулгайг мэдэж байгаа хирнээ нуусан бол ямар хариуцлага хүлээх естой вэ. Бас МАН-ын хятад данжаад Ми овогт Хүрэлсүхийг Засгийн ордны ард хууль бусаар газар авч 4-5 давхар байшин бариулж зарж идээд Австрали руу зугатсан гэж албан есоор мэдээлж байсан..Мөн Хүрэлсүх нүүрс хулгайлж зарсан мөнгөөрөө Тэрэлжид Бугат ре сорт эдлэн газар бариулсан гэж ард түмэн маш олон жил ярьж байна.Хуулийн байгууллагууд таг чиг.. Ер нь Монголд жирийн иргэд хууль мөрдөж амьдрах хэрэг байна уу..
Ардын намынхан их багагүй бүгд хулгайч, ёстой бүүр хамгийн лалрын өлөн хулгайчууд! Тэнэг оркууд нь дахин дахин сонгоод байдаг нь мөн ч эмгэнэлтэй яана даа? Яана!
МАН гэж мангас болжээ
Нянбаатар тэгж лайвдаад бсн, ялаа авах хэрэгтэй
Чи муу бэлтрэг УИХ-ын дарга байхдаа Цагдаа,Шүүхийхэнд нөлөөлж, албан тушаа лаараа далайлгаж маш олон гэмт хэргийг ил далд, нааш цааш болгосон шүү ! Нүдэнд хүйт эн чонын бэлтрэг чи мөдхөөн буудуулж үхнэ шүү !!!
JInhene beltreg
Тэгншд хууль сахиулах байгууллага иргэддээ ялгавартай ханддаг шүү дээ
УИХ-ын гишүүн Энхтүвшин теле нэвтрүүлэгт оролцлоо буруу хазгай юм ярилаа гэж бараг 24 цагийн дотор цагдаад дуудагдаж бөөн юм болов. Хотын даргын хэрэг болохоор 2 сар таг. Бид ийм хууль шүүх цагдаатай нийгэмд амьдарч байна. Залуус эх орноосоо дүрвээд байгаа нь ийм дээдсүүдээс л хамаараад төрд итгэх итгэлгүй болчихсон юм биш үү.
Энэ золбин гөлөг өөрөө дээгүүр албан тушаалд байхдаа хууль дүрэм зөрчиж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлын дээгүүр тавьж өдий төдий гэмт хэрэг үйлдсэнийг нь олон түмэн мартчихсан гэж самуураад байна уу? Үгй шүү.
Зи гомдол гаргахдаа ч худлаа яриад байх юм даа? 1-рт, Ерөнхийлөгч бүх прокурорыг биш, зөвхөн Ерөнхий прокурорыг томилдог; Ерөнхий сайд цагдааг томилдоггүй, харин ЦЕГ-ын даргыг Засгийн газар томилдог; 3-рт, Ерөнхий сайд Эрүүгийн хуулийг гаргадаггүй, УИХ баталдаг; 4-рт, чиний гаргасан гомдол чинь авч ч болохгүй, хаяж ч болохгүй чавганц нарын хэрүүл шиг юм байгаа учраас цаадуул чинь гацчихаад байх шиг байна?!
Хуцаад байлгүй далд орж зайлаа
Монгол ийм болоxоор яаж xөгжиx вэ дээ, xууль гууль бүгд xулгай луйвар!!!
Шаардлага бол тун тодорxой л юм байна бүгд эзэнтэй
Голийн эx нь булингартай бол адаг нь булингартай гэж юутао үнэн
Xуулийн өмнө бүгд тэнцүү эрxтэй байx ёстой Нямбаатарыг xэзээ хаалттай шүүгээд 4.9 жилийн ял өгөx вэ ?
Энэ мөн хөгийн гөлөг өө. Их хурлын дарга байсан гэж байдаг. хаха