sonin.mn

Үндэстнүүдийн лигийн тэмцээний хэсгийн шатны зургаадугаар тойргийн тоглолтод Францын хөл бөмбөгийн шигшээ баг Италийн багийг талбайд нь 3:1 харьцаагаар хожлоо. Тоглолт Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.


Францын багаас Адриена Рабьо 2 ба 65 дахь минутанд гоол оруулсан бол Италийн хаалгач Гульельмо Викарио 33 дахь минутанд өөрийн хаалганд автогоол оруулсан байна. Италийн Андреа Камбьязо 35 дахь минутанд Францын хаалганд гоол оруулжээ.


Ингэснээр Франц, Италийн багууд ижилхэн 13 оноотойгоор А дивизионы II хэсэгт нэг, хоёрдугаар байрыг эзэлж байна. Нэмэлт үзүүлэлтээр Францын баг хэсгээ тэргүүлсэн бол тус хоёр баг хоёулаа Үндэстнүүдийн лигийн тэмцээний ¼-ийн финалд шалгарсан байна. Плей-оффын тоглолтууд 2025 оны гуравдугаар сард эхлэх бөгөөд сугалаа энэ сарын 22-нд явагдана.


II хэсэгт бас нэгэн тоглолт Будапештад болж, Израилын шигшээ баг 1:0 харьцаагаар бельгичүүдийг хожсон байна. Ингэснээр хоёр баг хоёулаа 4 оноотой болсон бөгөөд Бельгийн баг нэмэлт үзүүлэлтээр хэсгийн гуравдугаарт бичигдэж байна.


Одоо тус баг А дивизионд үлдэхийн төлөө плей-оффт тоглох бол дараагийн улиралд израилчууд В дивизионд тоглоно. Үндэстнүүдийн лигийн тэмцээн дөрөвдэх удаагаа явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Португал /2019/, Франц/2021/, Испанийн /2023/ багууд аваргалсан байна. Үндэстний лигийн тэмцээн бол 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах үе шат юм. Хэсгийн эхний хоёр байрыг эзэлж чадаагүй дөрвөн баг ДАШТ-нд оролцох эрхийн төлөө хоорондоо тоглоно.




Б.Адъяахүү