Орос дахь халимаг монголчууд бүхэл бүтэн дөрвөн зууны туршид Оросын төлөө байлдсаар өдий хүрчээ. Ямар дайнд яаж оролцсон үнэн түүхийг нь өгүүлье. Халимаг монголчууд бол ойрд монголчууд юм. Халимаг гэдэг үг нь “калмак” буюу “үлдэгдэл” гэсэн утгатай түрэг үг л дээ. Анх халимаг монголчууд яагаад алс хол оросын Ижил мөрний сав газар Астраханий тал ру нүүсэн юм бэ гэвэл ойрд монгол ноёдууд Зүүнгар улсын хаан болох гэж өөр хоорондоо дайн байлдаан хийгээд амар заяа үзүүлэхгүй байсан тул үүнээс нь залхаж ойрдын ард түмний нэг хэсэг нь тийшээ нүүсэн юм билээ. Миний бодлоор нэгэнт нүүсэн бол Орост үлдэх биш, бүр жаахан баруун тийш нүүгээд Ижил мөрний дэргэд зогсох биш, бүр Дунай мөрний сав газар Мажар улс хүртэл нүүдэллэсэн бол дээр байх байжээ. Европ бол Орос биш шүү. Тийшээ нүүдэллэж очсон бол халимаг монголчуудын эмгэнэлт хувь заяа өөрөөр эргэх ч байсан юм бил үү.
Орос дахь халимаг монголчууд Аюук хааны үед нилээд хүчирхэг байсан бөгөөд 1672- 1724 онд Оросын өмнөд хилийг Туркээс хамгаалж, Крымийн болон Кубаны татарын эсрэг дайнд орж байлаа. Халимаг монголчууд Туркийн эсрэг мөн ч олон удаа байлдсан даа.
Дараа нь Аюук хаан Оросын хааны зарлигаар казахуудтай байлдаж туркменчүүдтэй тулалдаж хойд Кавказын бослого гаргасан омгуудыг дарж байлаа. Халимаг монголчууд 1700-1721 онуудад 3000 морьт цэрэг гаргаж Оросын Эзэнт улсын төлөө Шведийн эсрэг Полтавын тулаанд орж ялалт байгуулж байлаа. Петр хаан энэ тулаанд гавьяа байгуулсан халимаг монголчуудын эр зоригийг үнэлж тэдэнд дарь, зэвсэг өгч байсан гэдэг.
- Дараа нь халимаг монголчууд Орос -Туркийн дайнд 7 удаа орж ялалт байгуулж байв.
- Халимаг монголчууд олон жил европт Оросын Эзэнт улсын төлөө байлдсан юм.
- Халимаг монголын цэргүүд Орос - Польшийн дайнд 1654-1667 онуудад орж ялж байлаа.
- Дараа нь халимаг монголчууд 1741-1743 онуудад Орос- Шведийн дайнд оролцож ялав.
- Дараа нь халимаг монголчууд Орос - Персийн 7 жилийн дайнд 1756- 1763 онуудад оролцож байлаа.
Оросын хатан хаан Екатерина халимаг монголчуудад маш их дарамт тулгах болсон тул 1771 оны нэгдүгээр сард Ижил мөрний зүүн талд нутаглаж байсан 140 000 ойрдууд Увш ноёны удирдлагаар нэгэн зэрэг босож харгис Орос орноос зугатаж, Монголын нутаг руу өвлийн хахир хүйтэн цагт 6000 км урт замын маш хүнд нүүдэл хийв. Нүүх замд нь казах, башкир, оросын казакууд маш их дайсагнан уулгалан дайрч, тулаан хийж, ойрдуудыг хөнөөж, мал сүргийг нь дээрэмдэн авч байлаа. Ойрдууд энэ нүүдлээр 100 000 хүнээ алдаж, бүх мал сүргээ булаалган хохирсон юм. Оросоос зугатаж Мрнгол нутагтаа ирсэн тэдгээр 40 000 ойрд монголчуудад Манжийн хаан Цянлун Ил тарвагатай орчим газар нутаг заан өгч олон мал сүрэг, гэр орон, мөнгө өгч тэтгэж байсан гэдэг.
Тэр үед 1771 онд Орост амьдарч байсан ойрд монголчуудын тоо 200 000 орчим байсан бололтой. Учир нь 140 000 ойрд монголчууд Монгол руугаа нүүн одоход Ижил мөрний баруун талд гол хөлдөөгүй учир 50 000 ойрд монголчууд тэндээ нүүж чадалгүй үлдсэн байдаг. Тэдний үр сад нь одооны Оросын “Халимаг Тангч” улс шүү дээ.
Казах, башкир, оросын казакууд яагаад Оросоос зугатан Монгол руу нүүдэллэж яваа ойрд монголчуудыг уулгалан дайрсан бэ? гэдэг нь бас учиртай. Оросын хаан Орост гарсан башкир, казах, оросын казакуудын бослогыг халимагчуудаар харгислан даруулдаг байжээ. Оросын хаан Орост 1773-1775 онуудад гарсан Оренбург, Урал, Поволж, Башкир, Казах, Сибирийн өргөн уудам нутгийг хамарсан доны казак Емельян Пугачёвын удирдсан хамгийн том бослогыг мөн л халимагийн морьт цэргээр даруулсан байдаг. Иймд халимагуудад өсөрхсөн эдгээр үндэстнүүд халимаг монголчууд Монгол руу нүүх замд нь ийнхүү уулгалан дайрч байжээ. Бас оросын хатан хаан Екатерина тэдгээр оросын казак, башкир, какахуудад “Зүүн тийш Монгол руу нүүдэллэн явж байгаа халимагчуудыг довтолж, эд хөрөнгө, мал сүргийг нь булаан ав “ гэсэн зарлиг явуулж байжээ. Ойрд монголчууд Монгол руу нүүдэллэн явсны дараа Оросын Екатерина хатан хаан Ижил мөрний баруун талд бусадтайгаа хамт Зүүнгар руу нүүж чадалгүй үлдсэн 50 000 ойрд монголчуудын эсрэг хатуу арга хэмжээ авч Халимагийн хаант улсыг нь устгав. Ойрдын “Зарга” хэмээн шүүхийг нь устгав. Халимагчуудыг албадан христийн шашинд оруулав. Хөвгүүдийг нь оросын армид татав. Газар нутгийг нь оросын тариачдад өгөв.
Энэ бүх дарангуйллын дараа халимаг монголчууд урьдын адил хаант Оросын төлөө дайнд явж тулалдсаар байв. Халимаг монголчууд 1807 онд 5200 морьт цэрэг гаргаж Оросын эзэнт улсын төлөө Францын Напольеоны хүчирхэг армитай эрэлхэгээр тулалдаж ялалт байгуулж байв.
Францыг ялсан халимаг монгол цэргүүд Парисын гудамжаар морь, тэмээгээ хөтлөөд ялгуусан маршаар алхан явж байсан гэдэг. Хорьдугаар зууны эхээр 1918 оноос эхэлсэн Орост болсон иргэний дайнд халимаг монголчуудын нэг хэсэг Оросын Цагаан гвардийн талд орж, нөгөө хэсэг нь Улаан армийн талд орж байлдлаа. Тэр үед халимагийн дүрвэгчид “ Үндэсний үзэлтэй Астраханы халимагууд”, “Оросын казакуудтай нэгдэх зорилготой казакоманууд “ гэсэн хоёр том бүлэглэлэд хуваагдаж байв. Үндэсний үзэлтэй халимагууд бол Оросыг нэг номерийн дайсан хэмээн үзэж, Орост байдаг бүх халимагуудыг нэгтгэсэн Халимаг улс байгуулах зорилготой байв. Цагаан гвардын генерал Врангелийн цэрэгт оросын өмнөд нутагт тулалдаж байсан халимаг монголчууд оросын улаан армид ялагдаж, өрнөдийн Югослав, Серб, Болгар, Франц улс руу дүрвэв. Халимагчууд зөвлөлтийн коммунистуудын эсрэг хоёр ч удаа бослого гарган тулалдаж байв. 1926 онд Халимагт өргөн олны хүчтэй бослого гарлаа.Улаан орос цэргүүд бослогыг нам дарлаа. Большевикууд нударган баячуудын хөрөнгө хураах нэрийн дор хөдөө нутгийн ард түмний байдаг бүхнийг хуу хамж байсан нь Ижил хавийн (Поволжье) ард түмнийг аймшигт өлсгөлөнд хүргэжээ. Өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн үндэстний нэг нь халимагчууд юм. 1921-1924, 1932-1933 онуудад 93000 халимаг хүн өлсгөлөнгөөр үрэгджээ. Халимагийн намын удирдагч А.Амарсанан 1922 онд “Халимагчуудын 98 хувь өлсгөлөнд нэрвэгдлээ. Халимагуудын ард түмэн бүрмөсөн сөнөж мөхөх хар өдрүүд үргэлжилж байна.
Өлсгөлөн дуусахад бүх халимагчуудын 25.0 хувь нь амьд үлдвэл гайхамшиг” хэмээн бичиж байв. Монгол улс тэр үед халимагуудыг бид авъя гэж олонтаа хүсэж шаардаж байсан ч Зөвлөлт засаг тэднийг Монголд өгснөөс өлсгөж үхүүлсэн нь дээр хэмээн үзжээ. 1930 онд Халимагт оросын большевикуудын эсрэг лам нарын бослого гарлаа.
1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан “Нарангэрэл” хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон “Баруун Монгол” хэмээх улс байгуулахаар шийджээ. Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон “Бүгд Найрамдах Ойрад-Халимаг” улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг “Баруун Монгол” хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ. Халимагчууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн коммунист удирдагчид Халимаг руу улаан цэргийн томоохон хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос иж бүрэн зэвсэглэсэн зөвлөлтийн 7000 улаан цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг бүгдийг нь буудан хороов.1930 оны хавраас эхэлсэн тэр баатарлаг үйл явдал тухайн жилийн намар хүртэл өрнөжээ. Тэр үед Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй Халимагийн багахан зэвсэгт хүчин зөвлөлтийн 1700 гаруй цэргийн томоохон хүчийг бут цохиж байжээ. Гол төлөв Халимагийн лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар улаан оросууд 4000 хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж, тэд халимагийн цөөхөн цэргийг хоёр долоо хоног бүслэн байлдсаны эцэст бүгдийг нь устгаж хороожээ. Үүний дараа зөвлөлтийн коммунистууд амьд үлдсэн халимагчуудыг “Үндэсний үзэлтнүүд”, “Нармай Монголыг байгуулахыг санаархагчид”, “Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид”, “Ардын дайснууд” хэмээн гүтгэн доромжилж халимагчуудыг үй олноор нь хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд халимаг монголчууд Зөвлөлт засгийн төлөө, Сталины төлөө тулалдав. Энэ дайнд 25747 халимаг монгол хүн дайчлагдаж, 9076 халимаг монгол хүн амь үрэгджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед 1943 онд зөвлөлтийн армийн эсрэг тулалдах зорилгоор “Халимагийн корпус” байгуулагдаж энэ корпусийн 3.6 мянган цэрэг зөвлөлтийн эсрэг байлдаж байв. 1944, 1945 онд энэ корпус 5000 цэрэгтэй болж Польш улсад байрлаж, Зөвлөлтийн партизануудын эсрэг болон Украны босогчдын армийн эсрэг байлдаж байв. Дараа нь энэ корпусын халимаг цэргүүд Хорватад байлдаж байлаа. 1945 онд дайн дууссаны дараа Халимагийн корпуст байлдаж байсан халимаг цэргүүд нэг хэсэг нь өрнөдийн Австри, баруун Герман, Франц, Америк руу дүрвэж, нөгөө хэсгийг нь Холбоотнууд Зөвлөлт улсад шилжүүлэн буцаан өгчээ. Зөвлөлтөд буцан очсон халимагууд ихэнхи нь тэндээ цаазаар авхуулж эсхүл шоронд үхэж үрэгджээ. 1943 оны 11-р сарын 27- ны өдөр Сталины тушаалаар Зөвлөлтийн Дотоодыг хамгаалахын / НКВД / цэргүүд халимаг айлууд руу дайрч, 15 минутын дотор 96139 халимаг монгол хүнийг баривчлан тэдний дотор хүүхэд, бүсгүйчүүд, өндөр настнуудыг үл ялган бүгдийг нь нутгаас нь хөөж Сибирь рүү цөлөв. Халимаг монголын айлуудын тогоондоо буцалж байсан цай, хотондоо байсан мал сүрэг нь майлалдан хоцорч байсан гэдэг. Оросууд тэднийг өвлийн хүйтэн цагт ачааны вагонд ачиж Сибирь руу илгээв. Халимагуудын ихэнх нь Сибирь явах замдаа болон очсон хойноо хөлдөж, өвчин тусаж, шоронгийн хуягуудад алуулж амь насаа алджээ. Дайн дууссаны дараа Зөвлөлт улсад тайван жаргалтай амьдрал ирсэнгүй. Зөвлөлт улс бусад улс руу түрэмгий дайнаа хийсээр байв. Халимаг монголчууд 1979-1989 онуудад Афганы дайнд оролцов. Халимаг монголчууд 1994-1995 онд Чечений нэгдүгээр дайн, 1999-2000 онуудад Чечений хоёрдугаар дайнд орж байлдав. Эдгээр дайнд олон халимаг залуус амь үрэгдэв.
Халимаг монголчууд 2014 онд Оросын арми Крымийг булаан эзлэхэд оролцож, 2022 онд Оросын арми Украины эсрэг дайн хийхэд олон мянган халимаг залуус цэрэгт татагдаж энэ дайнд одоо болтол олон халимаг залуус амь үрэгдэж байна. Украины эсрэг дайны хоёр удаагийн дайчилгаагаар тус бүр 2000 гаруй халимаг залуус дайнд татагдсан гэдэг.
Украины эсрэг дайнд Оросын хамгийн ихээр үрэгдэж байгаа үндэстэн бол дагестан, буриад, халимагууд юм. Гэтэл оросын Москва муж, Санкт- Петрбург хотоос Оросын Украинд тулалдаж байгаа армид бараг нэг ч орос цэрэг татагдаагүй ажээ. Энэ хоёр хот бол оросын олигархиудын элит хот юм. Хамгийн түрүүнд Украины фронтод дайнд татагдсан Орос дахь монгол угсаатан хийгээд түрэг угсаатнууд энэхүү их гүрний өдөөсөн утгагүй дайнд одоо болтол олноороо амь үрэгдсээр байна. Сүүлийн дөрвөн зуун жилд Орос улсын бусад орны эсрэг хийсэн олон арван дайнд халимаг монголчууд ийнхүү дайчлагдан тулалдаж байлаа. Орос дахь халимаг монголчуудын тоо эдүгээ хоёр зуун жилийн өмнөхөөсөө өсөх бүү хэл, улам буурчээ. 1771 онд хаант Орост халимаг монголчуудын тоо 200 000 орчим байжээ. 1926 онд Оросын Халимагт 107 000 халимаг монгол хүн амьдарч байсан бол 1959 онд дөнгөж 64 900 халимаг монгол хүн амьдарч байлаа.
Эдүгээ Халимаг Тангч улсад 159 000 халимаг монгол хүн амьдарч байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй Орос-Украины дайны дараа халимаг, буриад монголчуудын тоо хэрхэн яаж буурахыг хэн мэдэх билээ.
Оросын Эзэнт улсын үед Петр хаанаас эхлээд Николай хаан хүртэл, Зөвлөлт Холбоот улсын үед Ленин, Сталинаас эхлээд Брежнев хүртэл, Оросын Холбооны улсын үед Ельцинээс эхлээд Путин хүртэлхи дөрвөн зууны турш Оросын их гүрний дээрэнгүй үзэл улам дэвэрч Орос улс газар нутгаа тэлэх зорилгоор бусад хөрш улс руу хийсэн дайн байлдаанаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна. Ийнхүү Орос орны бүрэлдэхүүнд хүчээр орсон монгол туургатан маань их гүрний геноцид болон дайнд өртсөөр дөрвөн зууны нүүр үзжээ. Халимаг монголчууд хамгийн ихээр үрэгдсэн үе бол Зөвлөлт засгийн үе буюу 1921-1933 оны өлсгөлөн, 1918-1920 оны иргэний дайн, 1930-1938 оны Сталины аллага, 1941-1945 оны дайны жилүүдэд тохиожээ. Хэрэв дайн дажин, өлсгөлөн, аллагад өртөөгүй бол халимаг монголчууд нэг саяулаа болох байлаа. Орос орны хөрш орнууд руугаа хийсэн олон арван дайнд тасралтгүй оролцсон халимаг монголчууд эдүгээ дайнаас бүр залхаж дайны эсрэг тэмцэж байна. Хэзээ нэгэн цагт элэг нэгт халимаг монголчууд маань Амар амгалан, Аз жаргалтай амьдрах цаг ирэх буй заа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл42
Wow kkk cute and inspirational mongol men with halimak retard .Khalsa k men is retard kkk.So khalmak ladiies were in war .Khalmak or Khalha men started war for UB.So what a fukn fk is going on so no much get it
2024 оны 11 сарын 11-нд Оросын өргөн барьсан нацизм, нео-нацизмын эсрэг тогтоолыг дэлхийн 116 улс дэмжиж, НАТО нацфашист 54 улс эсэргүүцэж, 11 улс түдгэлзжээ! Монгол улс энэ тогтоолыг дэмжиж саналаа өгсөн байна. The Committee approved the draft resolution, “Combating glorification of Nazism, neo-Nazism and other practices that contribute to fuelling contemporary forms of racism, racial discrimination, xenophobia and related intolerance” (document A/C.3/79/L.2), as amended, by a recorded vote of 116 in favour to 54 against, with 11 abstentions
Оросын дайнаас зугатсан халимагуудыг МАН-ын хужаагийн эрлийз данхагнасан мантуу дарга нар хил дээрээс хөөж явуулсан.Бас Монголд амьдрах хүсэлтэй өвөр монголчуудыг МАН-ынхан барьж Хятадад эргүүлж тушаасан.
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
192.42.116.208 Оросууд нацизм фашизм,арьс өнгө угсаа гарлаар үзэн ядах үзлийн эсрэг тогтоолын төсөл НҮБ-д оруулах нь жинхэнэ андуурал. Ази гаралтай ард түмнүүдийг тэрэн дундаа газар нутгийг нь өөрсдийнхөө гэдэг багуудаа ч Оросууд доорд үзэж үзэн яддаг. Наад зах нь хамгийн доорд үздэг Монголчууд биднийгээ Европ гэж орилолддог Оросууд хужаа, хасаг. хүн биш гэж турхирч хагалан ганцаардуулаад даралж доромжилж оросжуулж ирсэн.Оросууд долоодог Еврей Арменичуудтайгаа адилхан хамгийн расист,нацист фашист яс үндсээр ялгаварлагч үндэстэн.Яахав Негр Арабуудад ялгаварлах үзэл гаргадаггүй нь үнэн.
Халимаг гэдэг нь калмак гэсэн түрэг үг бишээ. 4 Өөрдүүд Алтайн давсаны дараа дундад азийг эзэгнэж, маш их хүчирхэгжиж, хүн ам мал ахуй багтахаа больсон юм. Ингээд тогуудын 4 аймаг, дөрвөдийн 2 аймаг Ижил Мөрөн үрүү нүүсэн байдаг. Халимаг гэдэг нь халь асгарсан, илүү гарсан зүйлийг 4 Өөрдөөр халимаг гэж нэрлэдэг юм.
Баярлалаа
Манай төр засаг "Монгол карт"-ын тухай хууль батлах хэрэгтэй!!! Назарбай 1990-ээд оны эхээр тийм хууль гарган гадаад улс оронд байсан казахуудаа эх орондоо ирүүлж, нийт хүн амын 30% байсан казахууд эдүгээ 70% нь болсон!! Унгар, Польш г.м. бусад улсад тийм хууль байдаг.
This post withness of retard
Хамгийн сайн орос бол үхсэн орос
Доржийн Сүрбаатар танаа,,,эрхэм номын хүмүүн танд баярлаж байгаагаа үгээр хэлж барахгүйнээ,,,,үнэн түүхийг өгүүлж байдагт тань бахархаж дараагын нийтлэлийг чинь хүлээж суудаг шүү,,,баярлалаа танд,,,
Хамгийн сайн орос бол үхсэн орос
Ямар их,,,,баатарлаг бахархам сэтгэл төрүүлж,,,ямар их,,,элэг эмтрэм,,, сэтгэл өвтгөсөн түүх вэ,,,халиж одсон халимаг түмэн маань,,,,зориг зүрхээрээ сэлүүр хийн зовлонгын далайд хөвж явнадаа,,,,оросын шовнизм фашизмын хар хүч бас л амар амгалан байлгахгүйнээ,,,
ОРОС ЭХ ОРГОО хамгаалахгүй юм бол орсод байх шххрдлагагүй гадагш цагаачилж болно шүү дээ халимгууд орос бол жинхэнэ эх орон гэдгийг ойлгоо бизээ хар тэнгэст крым орсын нутаг руу туркийг оруулахгүй сайн байлдаж байжээ дайны үед урваж германы талд ордог буруу за тэр улаантан цагаантан болж тоглож иргэний дайнд ордог чинь орк толгойноос болно одоо халимгийн баатар жангар зөндөө эх орноосоо хэзээ ч урваагүй халимаг ддөрвөд баяд торууд захчин хэл адилхан ДӨрвөдийн баатар цэдэнбал мөнөөс мөн
За,,,,чи битгий Хуцаад бай,,, дебыль орк,,,үхсэн хатсан орос эх орон,,,,,халимагууд,,,,хаана амьдрахаа чамаар заалгах уу,,,эргүү пязда,,,
103.212.116.88 Сүхбаатарын Халимагуудын түүхээс цухас дурьдсанаар Орос-Турк,Орос-Литов Польш,Орос-Швед,Орос-Франц,Орос-Германы дайнуудад ямар их үүрэгтэй оролцож ирснийг та уншсан байх. Оросууд тэднийг хүйтэн Сибирьт бараг нэг нэгээр нь тараан цөлөхдөө(Өөр ямар ч үндэстнийг ингээгүй) Германд уравсан гэж буруутгасны шалтгааныг та ойлгохыг хүссэнгүй.Оросын иргэний дайнд Халимагууд цагаантнуудын талд орсон нь тэднийг дараа нь мал сүргийг нь хурааж,бөөнөөр нь ядууруулан хэлмэгдүүлэхэд хүргэсэн.Энэ нь дараа нь Халимагуудад нутагтаа өөрсдөө эрхээ барих бүрэн эрх мэдэл олгосон Германчуудыг тэднийг дэмжихэд хүргэсэн.Энэ урвалт биш нь Монголчуудад ойлгомжтой. Хэн ч өөрийг нь арьс өнгө,шашин шүтлэгээр ялгаварлан даралж доромжилж устгаж сөнөөгчдөд биш,өөрөө өөрөөрөө амьдрахыг зөвшөөрч хүн шиг харьцагчдад сайн байдаг юм.
Муусайн буриадуудыг бодвол дайн байлдаанд сайн хүмүүс л дэ ! Эд нарын садан төрөл нь Ховдын Булган суманд байгаа ! Одоогийн Орос дэхь халимагуудын дунд нэг худалч хүн бий ! Кирсан Ильюмжинов ! Монголд шатрын ордон барьж өгнө гэж амалчихаад одоо болтол байдаггүй ! Уул нь Халимагийн хамгийн баян хүн бас Путины хүн байж худлаа амлах нь зохисгүй дэ ! Дөлгөөн дон роман дээр Митька Коршунов халимагийн залхаан цээрлүүлэх отрядад элсэж овоо юм сурсан гэдэг юм ! Нэг халимаг найзтайгаа хамт ирээд Кошeвeйгийн хөгшин ээжийг дүүжилж билээ ! санаж байна уу Сүхээ бичээчээ !
Кирсан Ильюмжинов Путлерийн тушаалаар Орост айлчилж ирсэн хятадын ерөнхийлөгч Ши даргын нүүрэн дээр бид Монгол биш хятад гаралтай ард түмэн хэлчихсэнийг Бадарч Тахар чи одоо хүртэл мэдээгүй юм уу
Халимаг хүү Үлэмж Монголд амласан шатрын ордноо бариулах газар заалгаж авахаар ирэхэд нь манай хувалз хулгарууд өөдөөс нь их авилга нэхээд, өгөхгүй болохоор нь нисэхийн цаана ч билүү хотын хол захад нэг алгын чинээ газар зааж өгсөн нэр хөдөрсөн гэдэг. Хотоос хол, хүн очихгүй, орлого оруулахгүй, өөрийгөө санхүүжүүлэх боломжгүй ийм зэлүүд газарт хэн хөрөнгө хаях бил ээ дээ. Үлэмжийн найз, шатрын спортын ахмад мастер Жигжидсүрэн гуай энэ тухай ярьсан шүү.
монгол хүний орсоор бичсэн дөлгөөн дон""романы 5 6 боть удахгүй орчуулагдан хэвлэгдэнэ
хуцна биз муу новшийн цагдаа буриадаар их оролдвол ална шүү новшоо
Буриадууд халх болж нүүрээ нуугаад Ойрдуудыг хүн биш гэж дайрч доромжилдог. Оросын 400 орчим дайнд орж сүйрсэн Халимагуудыг өнгөрсөн зуунд Оросууд 2 удаа аймаглан устгасан. Ганц ч дайнд орж сүйрээгүй Буриадуудыг бол Оросууд брат(бурят) үндэстэн гээд ганц ч удаа устгаагүй. Ойрдууд Оросуудыг Азийнханд арьс өнгөөр дайсагнадаг, хооронд нь турхирдаг гэж мэднэ.Оросууд ч Монголчууд дундаас Ойрд Урианхайчуудыг өөрсдөд нь Буриадууд шиг сайн биш гэж бас мэднэ. Амархан барахгүй гэдгээ ч мэднэ.Өвөрлөгчид бол Оросуудад тааруухан ч Ойрдууд шиг ил гаргадаггүй.
4 Өөрд Буриад Баргууд бол нэг угсгааны хүмүүс. Байгалт нуурын баруунаас зүүн тийш Ойн иргэд байхаасаа хаяа дэрлэн нутаглаж улмаар Эсэн тайш хааны үед улам хүчирхэгжин 1570 он хүртэл Ойрд-Буриад-Баргын холбоо болон Хангайн нуруунаас Хянган хүртэл 400 гаруй жил хамт явсан аймгууд юм. 1570 онд Түмэдийн Алтан хаанд Ойрдууд шахагдаж баруун тийш Алтай уруу нүүхэд энэ холбоо тасарсан байдаг. Зарим Буриад аймгууд Ойрдуудтай хамт баруун тийш нүүсэн тул одоо ч дөрвөд баядууд дунд буриад овгууд их бий
хуцна биз муу новшийн ялтан буриадаар их оролдвол ална шүү новшоо
ФРАНЦ ЦЭРГҮҮД ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУГААД ЖИГНЭМЭГЭЭ ИДЭЖ ДУУСААД ЁСЛОЛЫН ХУВЦАСАА ӨМСӨӨД ЯГ САЙХАН БАЙЛДАХ ГЭЖ БАЙХАД НЬ ХАЛИМАГУУД ГЭНЭДҮҮЛЭН МОРИН ДЭЭРЭЭСЭЭ БУГУЙЛДАЖ ЧИРЖ АЛДАГ БАЙСНЫГ "АЛДАРТ ЖАНЖИН" НАПОЛЕОН ГОМДОЛ МЭДҮҮЛЖ ЭНЭ ЗЭРЛЭГҮҮДИЙГЭЭ БУЦААЖ АВ ГЭЖ ГОМДОЛ МЭДҮҮЛЖ БАЙСАН ТУХАЙНОМ ЗОХИОЛД ИХ БИЧСЭН БАЙДАГ.
Уншлаа. Баярлалаа, түүх мэдүүлсэнд . Фото, Эрхүүгийн зураг уу?, нөгөө алдартай.
Доржийн Сүхбаатар танд бидний нүдийг нээж ах дүү халимаг ард түмний бэрхшээлт амьдрал, баатарлаг дайчин түүхтэй танилцах боломж гаргаж өгсөнд талархаж байна амжилт хүсье
Удалгүй оросоос газар нутгаа таслан авч дангаараа тусгаар улсаа байгуулах болноо Халимаг улс мандан бадартугай
Энэ Сүхбаатар гэж хүн Оросыг мөн их үзэн ядах юм. Хүн нэг юмыг маш их үзэн ядахаар оюун ухаан нь самуурдаг гэж эртний судруудад тэмдэглэжээ.
Chi.harin.etseg.ovgodoo.Orosuudaar. hyduulchihaad.yagaad.ah.ah.geed. pyldagdaad.golog.bolood.baigaa.um.be. Chi.bol.Sviden.sindromtoi.hun.bna. Aluurchin.huchirhiilegchdee.hairtai. boldog
Буриад монголчуудын амьдардаг уугуул газар байгаль нуур ирхүү хавийн газар нутгийг энд бичигдсэн казак босогч Пугачаев олж нээсэн гээд хөшөө нь ирхүүд байдаг юм билээ . Монголчуудын амьдардаг газрыг олж нээгээд манайх гээд авдаг нь тэнэг Иваны зан юм уу кк .. үүнийг нь буриадууд хүлээн зөвшөөрөөд дуугай байж байдаг
хуцна биз муу новшийн ялтан буриадаар их оролдвол ална шүү новшоо
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
Одоо Монголдоо ирж амьдарч бно шүү дээ ганцхан 2 иргэншилтэй бж болохгуй учир эндээ бсан нь дээр дээ. Ганцхан Монголыг удирдаж бгаа сул дорой улсууд л Монголын сөнөөх шэж бэа Нөгөө алдарт хүк ёөк ч өөрөө хэлж бсан нэлээн том зүрхтэй бж дотоодын улс төр баячуулын бүлэгтэй тэмцэх хэрэгтэй гэж тм д ийм зүрх бхгуй бол өөрөө санлаараа татгалзаж болох юм бүгдыг илчилж яариад
Халимаг гэдэг нь калмак гэсэн түрэг үг бишээ. 4 Өөрдүүд Алтайн давсаны дараа дундад азийг эзэгнэж, маш их хүчирхэгжиж, хүн ам мал ахуй багтахаа больсон юм. Ингээд тогуудын 4 аймаг, дөрвөдийн 2 аймаг Ижил Мөрөн үрүү нүүсэн байдаг. Халимаг гэдэг нь халь асгарсан, илүү гарсан зүйлийг 4 Өөрдөөр халимаг гэж нэрлэдэг юм
Sukhee-dee bayarladag shuu. Asar urgun tsaraa Medlegtei Aguu Hovor niitlelch shuu. Dalai Tengis met medleg bolovsroliig chin, bas Shonhor met Er Zorigiig chin shutej bishirch yavdag shuu. Han Hentii Dadal-aar ih yavj bn uu. Zerleg gahain and urij b.
Орос,хятад хоёр гүрэн үнэндээ бүх л түүхийн турш нийт их монголчуудын эсрэг тараан бутаргах бодлого баримтлан өдий хүрсэн социалимпериалист гэмээр гүрэн улсууд байжээ.
Манай төр засаг "Монгол карт"-ын тухай хууль батлах хэрэгтэй!!! Назарбай 1990-ээд оны эхээр тийм хууль гарган гадаад улс оронд байсан казахуудаа эх орондоо ирүүлж, эдүгээ нийт хүн амын 30% байсан казахууд 70% нь болсон!! Унгар, Польш г.м. бусад улсад тийм хууль байдаг.
Үхсэн ацны калмак язгуур Монгол үг нь байна!!! Халин одох халих холдох гэсэн утгатай ҮГ дуракаа!!!
би бүдүүлэг муу өөдгүй монгол байна гэсэн юм шиг ямар муухай хараалын п.... гэж орос үг бичнэ вэ шившигийн муу хог
Дэлхий даяараа соёлт орны хүмүүс орос-хятад хоёроос зай барьдаг аж