Дэлхийн олон орны хувьд түгжрэл яалт ч үгүй улс оронд тулгамдсан, шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байна. Япон, Лондон, Сингапур эзрэг улсын түгжрэлийг шийдсэн туршлагаас харахад бүгд л автомашин буюу тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тогтоох болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт хий ялгаруулдаг, олон жилийн насжилттай зэргээр нь тээврийн хэрэгслийг ангилж, үнэлгээ тогтоох арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлж байжээ. Улмаар автомашины давхар замуудыг шийдсэнээр түгжрэлийг ихээхэн хэмжээгээр бууруулж чаджээ.
Монгол Улсын хувьд ч мөн адил нийслэл Улаанбаатар хотдоо хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хэдий ч зөвхөн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэхэд 780 мянга орчим байдаг. Энэ бол нэг өрхөд 1-2 автомашин ногддог гэсэн үг.
Мөн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Импортоор орж ирдэг тээврийн хэрэгсэлд ямар нэг хязгаарлалт одоог хүртэл хэрэгжиж байсангүй. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 8-наас шалгуур хангаагүй автомашинуудад хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн дараах найман шалгуурыг хангасан автомашинд улсын бүртгэлийн дугаарыг дарааллын дагуу олгох юм. Тодруулбал, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Улаанбаатар хотын иргэн байх, жолоочийн зөрчил, торгуулиа барагдуулсан байх, жолоочийн даатгалд хамрагдсан байх, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь эко байх, сүүлийн 10 жил дотроо үйлдвэрлэгдсэн автомашин байх, экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх зэрэг 8 шалгуурыг хангасан тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгоно. Эдгээр шалгуур нь шинээр худалдан авч байгаа тээврийн хэрэгсэлд байвал зохих энгийн л шалгуурууд. Түүнээс автомашины дугаарыг огт олгохгүй болж байгаа хэрэг биш юм.
Энэ жилжин бидний эргэн тойронд замын ажлууд өрнөж, энд тэндгүй л зам хаалаа гэж дуулдах болсон. Тэгвэл нийслэлд 2025 оноос давхар замын төслүүд хэрэгжинэ. Үүнээс урьтаж дан замууд буюу одоогийн нийслэлийн гол гудамж, замуудын шаардлагатай хэсгүүдийг шинэчилж байгаа.
Тухайлбал, энэ онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд 162.3 км авто замыг шинэчилж буй. Энэ нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт замыг энэ онд шинэчлэн барьж байгаа гэсэн үг. Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд зорчих авто замууд нэмэгдэж, мөн авто замууд, нийтийн тээвэр төрөлжих нь ээ. Ойрын нэг жишээ гэвэл, Улаанбаатар хот метротой болох төслийг БНСУ-ын "Dohwa Engineering" компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Google-тэй хамтарч ухаалаг гэрлэн дохионы системтэй болох, автомашины тоо, чанарт анхаарах зэргээр түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээнүүд хэрэгжүүлж буй аж. Олон ажлууд хэрэгжсэний эцэст Улаанбаатар хотын түгжрэл багасна, бүр цаашлаад улаанбаатарчууд түгжрэлгүй замаар зорчдог болно гэсэн итгэл найдварын оч төрж байна. Түгжрэлийн эсрэг ажиллах нь бүү хэл, түгжрэлийг ярихаас ч эмээдэг өмнөх жилүүд рүүгээ ухрахгүй, урагшлаад л байх сан.
У.Анударь
Сэтгэгдэл12
Tugjirdeg 4 n zamiin uulzvaruudaa deegvvr dooguur zuruuleed taviachee tegeed yavdag bolno hedhen uulzvar shde MAN nyanbaataraa
ХУУЧИН МАШИНУУДАД ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙГ НЬ ХОРИГЛОХ, МОТОРЫН АГААР БОХИРДУУЛЖ БАЙГАА ТҮВШИНГИЙН ХЯЗГААР ГЭЖ БИЙ ҮҮНИЙГ МӨРДӨЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ! ТЭГВЭЛ ХОТЫН МАШИНЫ ТАЛ НЬ ЛАВ ЯВАХАА БОЛИНО! ЯДАРСАН АМЬТАДЫГ ОНИЛЛОО ГЭЭД ОРИЛОХ БИЗ !ИРЭЭДҮЙГЭЭ ҮР ХҮҮХДЭЭ БОД ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОД ! УХАМСАР ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН МӨРДӨЛТӨӨС ТҮГЖРЭЛ УЛАМ ИХЭСДЭГ ! ЗАМЫН ЦАГДААГАА НЭМЖ ЗАМЫН ДҮРМИЙГ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ! ЯМАР Ч ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ИЙМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНТЭЙ УЛС БАЙДАГАА ! ЗӨВХӨН ДҮРМЭЭ МӨРДҮҮЛЭХЭД Л ӨЧНӨӨН ХУВИАР БУУРНА ! МЯНГАН КАМЕР ХАРАГДАХ ЮМ ШҮҮЖ ЯАЖ БАЫГААГ НЬ ХАРААЧ ЭЭ ТОРГООЧ ЭЭ ХӨДӨЛМӨРИЙН КОЛОНИ БАЫГУУЛЖ ДҮРЭМ ЗӨРЧИГЧДИЫГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ! АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХУУЛЬ ГЭДЭГЭЭ САНАХ ХЭРЭГТЭЫ ШҮҮ
Хөдөлгүүрийн тос хотоо тэлээд дэд бүтцээ хөгжүүлээчээ гэж хичнээн жил хэлүүлдэг лалрууд вэ, шал хэрэггүй боржур моржур гээд мөнгө идэхээс өөр юм хийгээд байх юм, идсэн уусан чинь бүх нүх сүвээр чинь гарна даа МАНгарууд аа
Түгжрэлийг бууруулъя ,багасгая гэсэн хүсэл огт байдаггүй юм биш үү, хэрэв байдаг бол аль эрт шийдэх боломж байсан,одоо ч байнаа.Түгжирч байвал хэсэг хүнд ашигтай байдаг биз дээ
Ман-ын боовыг долоогч анударь гичий минь зайл
Чи өөрөө гичий шиг гар уу гүү юу. Чам шиг тархи нь хоосон халаас нь хоосон, ер нь бүх юм нь хоосон амьтад хотыг дүүргэснээс болоод өнөөдөр UB ийм байдалтай сууж байгаа юм шд, хар лалар минь. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй хотууд яаж хөгждөг вэ гэхээр өртөг өндөр байдаг. Амьдарч чадах нь үлдээд чадахгүй нь өөр татвар багатай хот, тосгон руугаа шилжиж амьдардаг. Сонголтын л асуудал. Манайх ч гэсэн шууд өндөр татварын шатлалаар тогтоогоод хотын татвар гэж хийх л хэрэгтэй. Өнөө биш юм гэхэд дараагийн 30 жилийн дараа гэхэд Улаанбаатарын өнгө төрх, нүүр царай огт өөр болно. Нээрээ шүү. Хотод амьдарч чадахгүй нь аймгийн төв, сумын төвөө хөгжүүл л дээ. Тэгээд болможийн болоод ирвэл хотод welcome
Хүн амынхан тал нь хотод суурьшиж байхаар түгжрэл үүсэх нь аргагүй.
зөв зөю зоригтой хий. Ченжүүдээс айж явсаар бгаад, тэдний лоббигоор гэлдэрсээр бгаад нийтээрээ зам дээр зогсдог боллоо шд. Тэд нар Монголыг хуучин машины хогны цуглуулга болгож, өөрсдөө ашиг хонжоо олохоо л урьтал болгож байгаа шд яг нарийндаа бол. Гэтэл казахстанд гэхэд 25 мянган доллараар машин худалдаж авлаа гэхэд бараг тэрэн шигээ татвар төлж байж дугаар олгодог. Машинтай болсноос хойшхи жил бүрийн татвар нь асар өндөр бдаг. Хүн ам ихтэй хотууд тэгж хөшүүрэг хийдэг. Манайх шиг гэрчилгээний мөнгө гэж 8 доллар төлөөд л машинтай болчихдог улс орон хаана ч байхгүй. Жилийн татвар нь приус гэхэд 18 доллар ч байх шиг. Гэтэл европ яагаад машин цөөтэй байдаг вэ гэхээр татвар нь асар өндөр учраас аажмаар машинаасаа татгалздаг. Байлаа гэхэд аль болох жижиг мотортой машин унадаг шд. Манайд болохоор эсрэгээрээ боломжгүй гээд бгаа хэсэг нөхөд нь банк бусад 10 хувиа төлөөл машинтай болчихно, болж өгвөл том мотортой машин унаж байгаа шд. Эдийн засаг, захиргааны аргаа зоригтой хий Нямбаатар аа
маш зөв бичсэн байна
Монголд чэнжийн ноёрхол тогтоод 30 гаран жил болж бна. Ноён чэнжтэй тэрсэлдвэл толгойгүй нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдгээ ойлгоорой муу гуйлгачингуудаа.
Бензины татвараа 2-3 дахин нэмчих
Лондон гэж хаана байдаг улс юм бэ?