Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Испанийн алдарт "Барселона" хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хүрэлцэн ирж, хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин ноён Жоан Лапортад урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд "Барселона" клубийн мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран "Барса академи"-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах, сургалтын арга зүйг Монголд нэвтрүүлэх чиглэлд санал солилцлоо. Мөн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндийн хүрээнд "Барселона" клубтэй хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр ярилцсан юм. Энэ төслийн хүрээнд Английн "Фүлхэм" клубтэй хамтран ажиллаж буй. Тус багийн бэлтгэлийн хувцас дээр "Go Mongolia"-гийн лого байршиж байгаа билээ.
Сэтгэгдэл5
Fuck barca
Barcelona is Best !
Barcelona is Best !
UEFAlona
Fuck fuck barca fuck nomin