sonin.mn

Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн ОУХМ, улсын заан Дамирангийн Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно.


2008 онд Увс аймгийн Дархан цэцэрлэгийн 60 жилийн ойн хүрээнд анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад 64 цэцэрлэгийн хүүхэд багачууд өрсөлдөж байсан бол өдгөө тав дахь удаагийн тэмцээнийг 6-7, 8-9, 10-11, 12-13, 14-15 гэсэн таван насны ангилалд зохион байгуулах аж.


Улсын заан Д.Бумбаяр нь 1992 онд аймгийн заан, 1993 онд улсын начин, 2001 онд улсын заан цол хүртсэн бөх юм. Түүний бэлтгэн гаргасан алдар цуутай бөхчүүдийг дурдвал, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, улсын начин Х.Оргиболд, О.Түмэн, Л.Энхсаруул нар байна.