sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8. /ТАСС/. Өчигдөр Лондон хотноо болсон Конференцийн Лигийн үндсэн шатны тоглолтод Английн “Челси” баг Арменийн “Ноа” багийг 8:0 харьцаагаар хожсон нь тус лигийн түүхэн дэх хамгийн том хожил боллоо.

 

Тоглолтод Тосин Адарабиойо (12 дахь минут), Марк Гиу (13), Аксель Дисаси (18), Жоау Феликс (21, 41), Михаил Мудрик (39) и Кристофер Нкунку (69, 76, торгуулийн цохилтоор) нар гоол оруулсан байна. 

 

Өмнө нь Конференцийн Лигийн түүхэн дэх хамгийн олон гоолын зөрүүтэй ялалтыг Данийн “Норшелланн” баг байгуулж, 2023 оны хэсгийн тоглолтод Болгарын “Лудогорец” багийг 7:1 харьцаагаар хожиж байсан юм. Түүнээс гадна, 2021/2022 оны улирлын 1/8-ийн хасагдах шатны Нидерландын ПСВ ба Данийн “Копенгаген” багуудын тоглолт 4:4 харьцаагаар дуусаж, 8 гоол орж байжээ.

 

2024/25 оны улирлаас эхлэн шинэ дүрмийн дагуу Конференцийн Лигийн клубүүд хэсгийн тоглолтууд хийлгүйгээр үндсэн үе шатанд тоглох болсон юм. Нийт 36 багаас шилдэг 8 нь шууд 1/8-ийн хасагдах шатанд шалгарах бол 9-24 дүгээр байрт орсон багууд үлдсэн 8 байрын төлөө тоглоно.

 

Багууд өөр өөр өрсөлдөгчидтэй нийт 6 тоглолт хийнэ. Одоогийн байдлаар, лондончууд бүх гурван тоглолтонд хожиж, 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Ноа” баг 3 оноотойгоор 28 дугаарт бичигдэж байна.   




Б.Адъяахүү