sonin.mn

Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн өсвөр үеийнхний “Борнуур кап-2024” тэмцээн арваннэгдүгээр сарын 5-8-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 65 багийн нийт 1223 тамирчин бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд хоёр дахь удаагийн тус тэмцээнийг 52 жинд зохион байгуулж байна.


1 хүн, тулааны урлаг үзүүлж байна ба бичвэр нарын зураг байж магад

Энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй “Борнуур” клубыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Солонгогэрэл нь самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Танхимын Азийн наадмын хүрэл, Элсний Азийн наадмын хүрэл, УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, дөрвөн мөнгөн медальтай ба жүдо бөхийн Хүүхдийн их наадмын хүрэл, УАШТ-ий гурван мөнгөн медальтай тамирчин юм.


1 хүн ба тулааны урлаг үзүүлж байна нарын зураг байж магад

ОУХМ С.Солонгогэрэл нь 1999 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэнд шавь оржээ. Энэ утгаараа нэрэмжит тэмцээнээ арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эхлүүлж байгаа аж. Тэмцээний нээлтийн ёслолд ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Ч.Базарсүрэн, Ш.Цэвэлмаа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү, “Рио-2016” олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын эрхэм хүмүүс уригдан иржээ.


2 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад