sonin.mn

11-р сарын 4-нд БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Бээжинд Японы Эдийн засгийн найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.


Хан Жэн энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн сард Ши Жиньпин дарга Шигэрү Ишибад Японы Ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэсэн захидал илгээж, Хятадтай үзэл бодлоо илүү ойртуулж, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний шаардлагад нийцсэн хоёр орны бүтээлч, тогтвортой харилцаа тогтоохыг Японд хүссэн юм. Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь боломжийн үндэс суурьтай, өргөн орон зайтай, харилцан бие биенээ нөхөх хүчинтэй. Хятадын нээлттэй байдал улам өргөжих бөгөөд Японы эдийн засгийн нийгэмлэг өөрийн давуу талаа бүрэн ашиглаж, Японы аж ахуйн нэгжүүдийг Хятадын тухай үнэн зөвөөр ойлгож, Хятадын хөгжлийн боломжийг ашиглахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна." гэсэн бол


Японы Эдийн засгийн найрамдлын нийгэмлэгийн нарин бичгийн дарга Цүёши Сина Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Японы эдийн засгийн найрамдлын нийгэмлэг Японы бизнесийн салбарынхныг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд гүүрийн үүрэг гүйцэтгэнэ гэв.


Г.Бямба