Мэргэжлийн боксын хагас хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга Артур Бетербиевт ОХУ-ын БНДагестан улсын төрийн тэргүүн Сергей Меликов ивээн тэтгэгчдээс олгож буй орон сууц худалдан авах эрхийн бичгийг гардуулан өгчээ. Дагестаны Хасавюрт хотын уугуул Бетербиев 10 дугаар сарын 13-нд Дубай хотод болсон тулаанд Оросын өөр нэгэн боксчин Дмитрий Биволыг ялснаар Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын байгууллага /WBASuper/, Олон улсын боксын байгууллага /IBO/ гэсэн таван холбооны аварга цолыг хагас хүнд жинд хүртсэн юм.
С.Меликов үнэмлэхүй аваргын дасгалжуулагчид сэлэм бэлэглэсэн байна.
“Дагестанд чиний олон хөгжөөн дэмжигч бий. Хэрвээ даагаа нэхэх тулаан болбол хэнийг дэмжих вэ гэдэг нь тодорхой. Дагестан бол чиний эх орон, тиймээс чиний хувьд, чиний ойр дотны хүмүүсийн хувьд амьдралын таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Бид ямар ч үед чамтай үргэлж хамт байх болно” гэж Дагестаны тэргүүн хэллээ. Өдгөө 39 настай А.Бетербиев одоогийн байдлаар мэргэжлийн боксын дэвжээнд 21 удаа ялсан /20 удаа хүнд цохилтоор/ бөгөөд нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл6
Дагестан бол орос бишээ,,,,
мэдрэлтэй гар вэ?
Оросын харъяат шүү дээ
орос хүн гэж яааг хэн ү?сайхханн халаач
.....орон сууц худалдан авах эрхийн бичгийг гардуулан өгчээ.... гэж юу гэсэн үг вэ? Хүн болгон л худалдан авах эрхтэй биш үү? орон сууц бэлэглээ байлгүй дээ
ивээн тэтгэгчдээс олгосон .....гэж бна