ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /CNN/. Одоогоос 47 жилийн өмнө хөөргөсөн “Voyager 1” сансрын хөлөг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /НАСА/ эргэн холбогджээ.
Одод хоорондын орон зайд байгаа уг аппарат техникийн доголдлын улмаас олон өдрийн турш холбоо тасраад байсан юм. “Voyager 1” одоо дэлхий дээрх багийнхантай холбогдохын тулд 1981 оноос хойш ашиглаагүй радио дамжуулагчаа хэрэглэж байгаа бөгөөд инженерүүд юу болсныг тодруулахаар ажиллаж байна.
1977 оны есдүгээр сард хөөргөсөн сансрын хөлөг насжихийн хэрээр судлаачид эрчим хүч хэмнэхийн тулд судалгааны төхөөрөмжүүдийг нь аажмаар унтрааснаар “Voyager 1”-д 24 тэрбум км-ийн зайнаас шинжлэх ухааны өвөрмөц өгөгдлийг илгээх боломж бүрдээд байгаа юм. Уг сансрын хөлөг нь дэлхийгээс хамгийн алс зайд хүрч очсон хөлөг бөгөөд хелиосферээс цааших сансар огторгууг судалж байна. “Voyager”-ийн багийнхан насжиж буй хөлөгт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүтээлч шийдлүүдийг эрэлхийлсээр байгаа бөгөөд ингэснээр уг аппарат сансар огторгуйн аяллаа үргэлжлүүлэх боломжтой болох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Хөөрхий,,,, муу,,,,луна 25,,,
Манай ояа нар уйлна шүү
Одоо,,,, яая гэхэвдээ,,,, байгаа нь л тэршдээ,,,,,
агаар сансарт хаягдсан америкийн сансрын хог хаягдал магтан дуулахаа болио
Тээээррррр,,,,энэ орос ахтай оркын эргүүтсэнийг уншиваас,,,,зүгээр л,,,,гутармаар,,,сэтгэл санаагаао унаад ,,,үхмээр,,,,орос ахтай оркоо,,,энэ амер кийн хийсэн вояжэр чинь бүр нарны аймагаас гараад ,,,,таг раранхуй сансрын хязгааргүйд яваа юмшүүдээ,,,,юу ч хэлхэвдээ,,,,чамд,,,ойлгохгүй оркод,,,БӨГСПУТИН шиг тэнэг пяздаа,,,л гэхүүдээ,,,,,