Испанид болсон үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж болгож нэг сая еврогийн хандив өргөж байгаагаа Мадридын “Реал” клуб мэдэгдлээ. “Реал багийн тусгай сан болон Улаан загалмай нийгэмлэг хамтран үерт нэрвэгдсэн хүмүүст зориулж хөрөнгө мөнгө цуглуулах аяныг өнөөдөр эхлүүллээ. Хүнд нөхцөлд байгаа олон гэр бүлд туслахын тулд нэг сая еврог “Реал” баг хандивлаж байна” гэж клубээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Хүчтэй шуурга ба үерийн улмаас Испанид, ялангуяа Валенсиа мужид амиа алдсан хүмүүсийн тоо 150-иас давсан бөгөөд тус улсын засгийн газар гурван хоногийн гашуудал зарлажээ. Тус мужид 60 гаруй зам хаагдаад байна.
Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо /RFEF/ хуваарь ёсоор Валенсиа мужид энэ долоо хоногт болох ёстой байсан хэд хэдэн тоглолтыг цуцалсны дотор маргааш болох Ла Лигийн 12 дахь тойргийн “Валенсиа”- “Реал” багуудын тоглолт оржээ. Ла Лигийн бусад тоглолт эхлэхийн өмнө үерт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тоглогчид, хөгжөөн дэмжигчид нэг минут дуугүй зогсоно. “Валенсиа” багт хагас хамгаалагчаар тоглож байсан Хосе Кастильехо байгалийн гамшигт өртөн амиа алджээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Дэлхий дээр даатгалын томоохон корпораци байгуулаад дэлхийн улс орнууд тэр даатгалын том корпорацид төлбөр төлж, улс орноо даатгуулдаг болчихвол зүгээр дээ.