Улсын засуул Лхагвасүрэнгийн Анхболд хүнд өвчний улмаас нас нөгчиж, монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо. Тэрбээр 1982 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн бөгөөд дунд сургуулиа нутагтаа төгсөж, улмаар Соёл Урлагийн Их сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Үндсэн мэргэжлээрээ хэд хэдэн кино, жүжигт гол болон туслах дүр бүтээн дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр 2013 оноос монгол бөхийн засуулаар ажиллаж, энэ хугацаандаа бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд шагналт байрт шалгарч, 2023 онд Улсын засуул зэрэг дэв хүртсэн юм. Мөн 2023 оны 03-р сараас эхлэн МҮБХ, Монгол бөхийн өргөөнд тайз, гэрлийн ажилтнаар ажиллаж байв. Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, алиа хошин, даруу төлөв зан чанар нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УЛСЫН ЗАСУУЛ ЛХАГВАСҮРЭНГИЙН АНХБОЛД /1982-2024 он/
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл2
ym ma ni bad me hym
ум маа ни бад ми хум