Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас хэн ч өвчлөх эрсдэлтэй. Нийгмийн зүгээс энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг учраас өвчлөлтэй хүмүүст санхүүгийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал тулгардаг. Энэ асуудал “Сүрьеэ судлал-100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр хөндөгдөж байлаа.
Сүрьеэ нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа бөгөөд сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн гэдэгт орон гэргүй хүмүүс, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчид, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд, ХДХВ-ийн халдвартай хүмүүс, сүрьеэтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд хамрагдаж байна.
Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 66.1 хувь нь эмнэлэгт очиж сүрьеэгийн талаарх мэдлэгтэй болдог байна. Тэд эрт илрүүлэх нь халдварын тархалт, зардлыг бууруулах, сүрьеэгийн дараах уушгины өвчлөлийн эрсдэлийг бууруулах олон талын ач холбогдолтой гэдгийг мэдэхгүйгээс болж өвчнөө хүндрүүлж, олон хүнд халдвараа тарааж буй тохиолдол их байна. Уушгины мэдрэг сүрьеэгийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эрхтэн хамарсан, цэрний түрхцээр эерэг, уушгины хөндийт сүрьеэгийн эзлэх хувь өндөр байгаа нь сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд анхаарах шаардлагатайг харуулж байна.
Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны Эрүүл мэнд, эрдэм шинжилгээний төслийн удирдагч Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа:
- Сүрьеэ нь эмчлэгдэх боломжтой гэдгийг хүмүүс ойлгож ялгаварлан гадуурхах хандлагаа зогсоох хэрэгтэй. Ийм хандлага хүн амын дунд байгаагаас болж хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Мөн өвчнөө хүндрүүлж халдвараа тараах нөхцөлийг нь бүрдүүлээд байна.
Манай эрүүл мэндийн тухай хуульд заасан тэгш хүртээмжтэй байх эрхийг эдгээр хүмүүс эдэлж чадахгүй байна.
Сүрьеэтэй тэмцэх үндэсний хэмжээний хариу арга хэмжээг хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлыг хангасан, сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, хүрэлцээтэй, хүлээн зөвшөөрөхүйц бөгөөд чанартай болгоход, сүрьеэд өртөмтгий хүн амын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэх учиртай.
Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд багтжээ
Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн бөгөөд эдгээр хүмүүсийн 10 хувь нь уушгины сүрьеэгээр өвчилдөг. Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад 2021 онд манай улс нэмэгдэж оржээ. Бүртгэгдсэн халдварт өвчнөөрөө гуравдугаар байранд орж байгаа нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна.
Сүрьеэгийн өвчлөл хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн дунд их байгаа ба түүнээс 2023 онд сүрьеэгээр өвчлөгсдийн 21.4 хувийг эмчилжээ. Сүрьеэгээр бүртгэгдсэн тохиолдлуудын нийгмийн байдлыг харахад эмзэг бүлэг нийт тохиолдлуудын 59 хувийг эзэлж байна.
Үүнээс групптэй иргэд 50.7 хувь, ажил эрхлэгчид 41 хувь, ажилгүй иргэд 36 хувь, тэтгэврийн насныхан 11 хувь, оюутан гурван хувь, малчид хоёр хувийг тус тус эзэлж байна. Мөн эмд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгсдийн дунд эмийн шалтгаант цус багадалтыг Монголд судалсан анхны судалгаа болсон ба энэ нь эмнэл зүйн онцлогийг судалсан суурь судалгаа болсон. Сүрьеэгээр өвчилж буй эрсдэлт бүлгийн хүн амд дархлааны түвшин доогуур, хоол тэжээлийн дутагдалтай, архаг хавсарсан эмгэгтэй, чихрийн шижин болон дох-ын хавсарсан халдвартай удаан хугацааны архаг суурь эмгэгтэй хүмүүс хамаарч байна.
Архи тамхины хамааралтай хүмүүст сүрьеэгээр өвдөх эрсдэл өндөр
Сүрьеэгийн эмчилгээний хувьд эмд мэдрэг сүрьеэ илүү ялгаатай юм. Эмчилгээний заалт зургаагаас найман сар байдаг байсан бол халдвартай сүрьеэтэй хүмүүсийг хамтран амьдарч байгаа гэр бүл хамт олноос нь тусгаарлаж эмнэлэгт эмчилж эрүүлжүүлдэг бөгөөд халдвар тархах боломжгүй болсны дараа эрүүл мэндийн байгууллагаас гарч, эмчийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэдэг гэнэ.
Сүүлийн судалгаанаас харахад архи тамхины хамааралтай хүмүүст бусад хүн амыг бодоход тохиолдох эрсдэл нь өндөр байна. Олон эмд тэсвэртэй сүрьеэ өмнө нь 18-24 сарын хугацаанд эмчлэгддэг байсан бол одоо ДЭМБ-ын зөвлөмж болгосон богино сонголттой горимуудыг эмчилгээнд нэвтрүүлжээ.
Монгол Улсад сүрьеэг устгах эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн хууль, эрх зүй, бодлогын томоохон шинэчлэл хийж, хэрэгжилтийг сайжруулахгүй бол сүрьеэг устгах дэлхийн зорилт төдийгүй “Алсын хараа- 2050”-д тусгагдсан зорилтод хүрэхгүй болох эрсдэлтэй байгааг тус хурлын үеэр хэлэлцэв.
С.УРТНАСАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл13
Yalgavarlan gaduurhana gej bhgui ee ter ue ongoroson.
халдвартай хүнээс хүнд. сэжиглэж цээрлэж байна гээд хажууд нь ханиалгах нус шүлсээ гадагшлуулж хоолой хамраа цэвэрлэж байна гээд улам улам их амьсгаа авч маяглах дэмий
тамхи дамжуулж татах шүлсээ холих хундага дугараа дамжуулах.
цусаар халдана, бие дотроо цусаар эрхтнээс эрхтэнд халдана, мөн ерөнхийлсэн халдвар болохоор бүх эрхтэн өвчилнө. тархи, яс, бүгд. үхэл. эмээ уухаас залхаад үхлийг сонгох тохиолдол байнаа. сүрьеэтэй хүмүүс, өвчилж байсан хүмүүс харавтар бараан царайтай. зүс харлана. сүрьегийн нянгаас үүсэх уураг биеэд удаан хугацаагаар байснаас. өөр бас бус өвчин адил.
Дэлхийн дайн гарах гээд халдварт өвчин зориуд тарааж байгаа тул хилээ чангалж өг. Орос давс гэгч ямарч амт муу зүгээр жин дарсан бараа болж хувирсан. Оросууд дайныхаа зардлыг босгох гээд давсны жин дээр хүртэл ажиллаж байна. Энэ мэт олон жишээ олдоно.
Сүрьеэ өвчнийг ядуусын өвчин гэж өндөр хөгжилтэй орнуудад ярьдаг. Сүрьеэ өвчтэй хүн ихсэж байгаа бол, монгол улсад ядуурал улам л өргөжин тэлж байгаа юм байна даа!
сүрьеэг эмчилж шохойжуулж ‘унтуулна’ идэвхигүй болгоно. гэвч ядарч туйлдах юм бол буцаад сэдрэнэ. эмчлэхгүй бол заавал үхүүлдэг өвчин.
ма улс бараг сүрьеэгүй байсан юмаа. дайнаар сүрьеэ тиф их тараад сүүлд шоронд голомтолж тархсан. шорон мөрдөнд хоолгүй агааргүй муу нөхцөлд өвчтэй хүнээс бусдад улам улам.
жилд шинээр 4 мянган хүн манайд сүрьеэгээр өвчилж 1/5 нэг жилд эмчилсэн гэнэ үү.
тамхи дамжуулж татах шүлсээ холих хундага дугараа дамжуулах.
Дэлхийн вайн гарах гээд халдварт өвчин зориуд тарааж байгаа тул хилээ чангалж өг. Орос давс гэгч ямарч амт муу зүгээр жин дарсан бараа болж хувирсан. Оросууд дайныхаа зардлыг босгох гээд давсны жин дээр хүртэл ажиллаж байна.
Хогийн эм уулгаж бхаас вакцины нь хиы
Хогийн эм уулгаж бхаас вакцины нь хиы