sonin.mn

ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 29 /BBC/. “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналыг “Манчестер Сити” багийн испани хагас хамгаалагч Родри хүртлээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах 68 дахь удаагийн ёслол Парис хотын "Шателет" театрт даваа гаргийн болжээ. 


Өдгөө 28 настай Родри (Родриго Эрнандес) шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Английн клубийн түүхэн дэх анхны тоглогч болж байна.


Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн төрөлд “Алтан бөмбөг” шагналыг “Барселона” багийн тоглогч Айтана Бонмати хүртлээ. Аргентины шигшээ болон Английн “Астон Вилла” клубийн хаалгач Эмилиано Мартинес хоёр дахь удаагаа шилдэг хаалгачаар, “Барселона” багийн тоглогч, 17 настай Ламин Ямаль шилдэг залуу тоглогчоор тодорчээ.


2023/2024 оны улирлын шилдэг клубийн шагналыг Испанийн “Реал” хүртэж, тус багийн дасгалжуулагч Карло Анчелотти оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон боловч “Реал”-ын төлөөлөгчид шагнал гардуулах ёслолд оролцсонгүй.


Тус клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Винисиус “Алтан бөмбөг шагналыг хүртэхгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Мадридын клуб ёслолыг "бойкотлохоор" шийджээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг өнгөрсөн онд Аргентины хөлбөмбөгчин Лионнель Месси найм дахь удаагаа хүртсэн билээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг