Монгол эмэгтэй үндэсний дээл хувцсаа өмсөж уралдаад, Гиннесийн дээд амжилт тогтоосон баяртай мэдээ байна. Монгол улсын иргэн Г.Оюунгэрэл нь Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд 13-р зууны үеийн Монгол хатны Богтаг малгай, уужийн хамт өмсөж, бүтэн марафон буюу 42 км-ын зайд амжилттай гүйж, хэдхэн цагийн өмнө барианд орлоо.
Тэрээр 3 цаг 40 минут 28 секундэд замаа дуусгасан бөгөөд Богтаг малгай, ууж өмссөн буюу энэ хувцасны ангилалдаа Дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "
Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл 13-р зууны Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужийн хамт өмсөж Геннисийн амжилт тогтоосондоо баяртай байна" хэмээн ярьсан байна. Г.Оюунгэрэл нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм байна. Түүний хувьд дэлхийн алдарт 6 марафонд амжилттай оролцож, өнгөрсөн зун 6 од медалиа гардан авч, бахдам амжилт үзүүлж байсан юм.
Сэтгэгдэл8
монголчууд бүгдээрээ сэтгэцийн өөрчлөлттэй болчихжээ?
Яагаад болохгүй юм?
Teneg gichii ve
Монгол хувцастай гүйхэд юу нь болохгүй, яагаад зэвүү чинь хүрээд бгаам бол
харийн царайтай хүн байна
Баярлав. Эгэлгүй монголоо л таниулж, хүний эрх гэж гомодсогүй, цэнхэртсэнгүй, заримын хувьд юу болохгүй байгаа юм бол доо... Амжилт.
😂
Солиорлолд бас хязгаар гэж баймаар