Орон нутгийн сонгуулийн дүн гарахад иргэдийн ирц тун тааруухан гарав. УИХ-ын сонгууль ч ялгаагүй ирц буурсаар л. Мэдээж хэрэг ард түмнээ “идэвхигүй”, “ухамсаргүй”, “амиа бодсон”, “соёлгүй”-гээр нь загнаж эхлэв. Үүнээс өөр тайлбар Монголчууд мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Ард түмэн нийгмийн идэвхигүй болсон нь бодит үзэгдэл, бодит байдал юм. Яагаад ? Энэ тухай товч өгүүлсү…
Монголын хоёр “анги”
Сүүлийн жилүүдэд ард түмний нийгмийн идэвхи эрс буурсныг нотлох шаардлагагүй.
Ард түмэн идэвхигүй болсон нь цорын ганц шалтгаантай бөгөөд энэ нь ард түмний олонхи төрдөө сэтгэл алдарсан, эрх баригчдад итгэхээ больсны бодит үзүүлэлт мөн.
Үүнийг улс төр судлалд “пессимизм” буюу “гутранги үзэл” гэж нэрлэдэг. Цаашид пессимизм гэж явна.
Зарим судлаачид пессимизмыг ирээдүйдээ хайнга ханддаг болсон, улс төр нийгэмд буй сөрөг мэдрэмж хуримтлагдсан зэргээр тайлбарладаг. Ингээд ард түмэн “тэмцэхээ байсан”, “монголчууд тэмцэж чаддаггүй” гэх мэтийн лут лут дүгнэлт хийдэг. Энд бас л яагаад гэсэн асуулт үүснэ.
Энд “нийгэм” болон “ард түмэн” гэдэг ойлголтуудыг тодруулах хэрэгтэй.
Одоо монголын ард түмнийг “давуу эрхтний” болон “ард түмний талынхан” гэж 2 том хэсэгт хувааж болно.
Улс төр судлалын “истеблишмент” гэх нэр томъёо монгол хүний хэл хугалчих гээд байдаг тул “давуу эрхтэн” гэж орчуулаад энэ агуулгаар анх удаа хэрэглэж байна.
“Давуу эрхтнүүд” ард түмнийг “юм нэхэх”, “юм шаардах”-аас өөрийг үл мэдэх залхуу амьтад гэж үздэг. Харин ард түмэн давуу эрхтнийг ханаж цадахыг үл мэдэх шуналын тулам, бирдүүд гэж үздэг.
Ялгаа нь давуу эрхтэн эрх мэдэл, эд баялгаа хадгалж чадна гэсэн итгэлтэй байдаг бол ард түмэн эрх мэдэлд хүрч чаддаггүй юмаа гэхэд эрх мэдэл болон баялгийг хянаж чадна гэсэн ямар ч итгэл байдаггүй. Эндээс ард түмний дунд пессимизм үүсдэг.
Ард түмний пессимизм бол давуу эрхтнийг дэмжиж буй хэрэг биш, харин ард түмний дургүйцлийн тод илрэл мөн.
Давуу эрхтэн давхрааг дотор нь: 1. Жинхэнэ давуу эрхтэн, 2. Ах дүү, хамаатан садан, анги, мэргэжил, ижил байр суурь бүхий “ойрын хамааралт” хэсэг, 3. Давуу эрхтний улс төрийн сүлжээнд элсэж худалдагдсан “холын хамааралт” хэсэг гэж 3 хуваан үзэж болно. Харин ард түмнийг: 1. Давуу эрхтэнд дургүйцэн ил тэмцдэг хэсэг, 2. Давуу эрхтнүүдийг сонгуулиар халж солих гэсэн идэвхитэй хэсэг, 3. Үл оролцох үйлдлээрээ дургүйцлээ илэрхийлдэг пессимист хэсэг гэж 3 хувааж болно.
Эндээс манай ард түмэн: 1. Төрийн хулгай дээрмийг зөвшөөрч дэмждэг, 2. Төрийн хулгай дээрмийг зөвшөөрдөггүй гэсэн 2 том хэсэгт хуваагддаг.
Одоо давуу эрхтэн олон уу, ард түмэн олон уу ? гэсэн асуулт үүснэ. Монголчууд ард түмэн олонхи гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Миний олон жилийн харьцуулсан судалгаагаар давуу эрхтэн, ард түмний харьцаа 1:1, эсвэл 1:2 орчим байгаа. Давуу эрхтний давхрааг цөөн хүнтэй гэж огт ойлгож болохгүй.
Монголын давуу эрхтэн ард түмнээс хол тасарсан, өөрсдийгөө бараг Бурхнаас заяасан тавилантай, албат хамжлага ард түмнээ удирдах хувьтай, ард түмэнд тэдэнтэй өрсөлдөх ямар ч эрх байхгүй гэж үздэг. Мөн тэд өөрсдийгөө Монгол орны нүүрс, алт зэс, уран, газрын ховор металл зэрэг бүх нөөц баялгийн эзэн гэдэгт бат итгэдэг. Иймээс тэд нөөц баялгийн талаарх бүх төрлийн мэдээллийг ард түмнээс нуудаг. Ёс болгож зарим нэг мэдээлэл өгсөн ч тэр нь ямагт дутуу буюу хоцрогдсон мэдээлэл байдаг.
Ард түмний пессимизм
1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын нийгэмд асар өндөр нийгмийн идэвхи, өөдрөг үзэл (оптимизм) бий болов. Яагаад гэвэл монголын ард түмэн ардчилал, зах зээлийн үзэл сурталд итгэж байв. Хэрэв иргэд идэвхи гаргавал дурын “сайн хүнээ” төр засагт оруулж болно, засгийн алдаа дутагдлыг шууд хэлж, болохгүй бол нам байгуулж, жагсаж цуглаж, тэмцвэл үр дүнд хүрч болно гэдэгт бүрэн итгэж байлаа. Үүнийг жижиг нам, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний 2008 он хүртэлх “сайн муу”, “зөв буруу” олон тэмцэл нотолно.
Яагаад 2008 он гэж ялгаад байна гэхээр тэр онд 7 дугаар сарын 1-нд шинэ тутам бүрэлдсэн давуу эрхтнүүд ард түмний жагсаалыг буудаж, жинхэнэ нүүр царайгаа харуулсан юм. Үүнээс хойш ард түмний идэвхитэй тэмцэл илт бууран доройтох замдаа орсон.
Нэлээд улс төрчид хуулиар олгосон эрх мэдлээ ашиглан тэр дороо л байгалийн болон нийгмийн баялгийг бүгдийг нь мэдэлдээ оруулсан давуу эрхтнүүд болон хувирав. Эхэндээ тэд зөвхөн засгийн эрх мэдэлтэй байснаа яваандаа “эрх мэдэл + эд баялаг” бүгдийг эзэмшсэн, хянадаг бие даасан давуу эрхтний давхраа болон хувирав. Улмаар давуу эрхтнүүдэд өөрийн эрх мэдэл, эд баялгаа хамгаалах жам ёсны шаардлага үүссэн юм.
Харин ард түмэнд сайхан хүсэл, шударга ёсны эрмэлзлэлээс өөр юу ч байсангүй. Ард түмэнд эв нэгдэл байсангүй, зохион байгуулалт байсангүй. Сүүлийн үед төрийн зүгээс тэмцэл хийсэн идэвхитнүүдийг нэг нэгээр нь залхаан цээрлүүлэх, шоронд хатаах болсноор ард түмний идэвхийн сүүлчийн найдварыг унтраав.
Эндээс тэнэг л биш бол давуу эрхтнийг дийлэх ямар ч боломжгүй гэж олонхи монголчууд ойлгох болсон. Энэ нь тэднийг пессимизм гарцаагүй хүргэдэг.
Баялаг хийгээд баялгийн хуваарилалтын төөрөгдөл
Монголчуудын дунд баялаг хийгээд баялгийн хуваарилалтын асар их төөрөгдөл бий.
Ний нуугүй үнэнийг хэлэхэд монголчууд ядуурч, турж үхэхийн наагуур амьдарч байгаа гэсэн дүгнэлт оргүй худал. Монголчуудын амьдрал ядуураагүй, харин ч өсч байгаа.
Энэ олон баяр наадам, пиг дүүрэн ресторан, шөнийн клуб, зугаа цэнгээний газрууд, амралт зугаалга, аялал жуулчлал, түүний дотор гадаад аялал жуулчлал, архидалт, хар тамхи, янхандалт зэрэг нь монголчууд мөнгөтэй байгаагийн бэлхэн нотолгоо болно. Монголчуудын хэрэглээ, хэрэгцээ гадаадын хөгжингүй орнуудыг гүйцэхгүй ч өмнөх үеийнхээсээ дээрдсэн нь гарцаагүй.
Монголчуудын амьдрал дээрдсэн нь төр засгийн гавъяа огтхон ч биш , харин баян тансаг Монгол Эх орны минь буян юм. Асуудлын гол учир нэг хүнд ногдох баялгийн хэмжээнд биш, харин нийт баялгийн хуваарилалтад байгаа юм.
Үүнийг ойлгуулах үүднээс хийсвэр жишээ авъя: Язгууртан 100 төгрөгтэй, ард түмэн буюу Та 1 төгрөгтэй байж. Баялгийг 10 дахин нэмэхэд язгууртан 1000 төгрөгтэй, ард түмэн 100 төгрөгтэй болно. Ийнхүү монголын баялаг нэмэгдэхийн хэрээр энэ харьцаа 10.000 ба 1000, 100.000 ба 10.000 гэсэн харьцаатай цааш үргэлжилнэ.
Манай далд буюу сүүдрийн эдийн засаг тойм тооцоогоор манай ДНБ-ээс 5-7 дахин их байдаг ба үүний ихэнхийг авилгын мөнгө эзэлдэг гэдгээр Монголын авилгын цар хэмжээг төсөөлж болно.
Уг нь баян ядуугийн ялгааг гаргадаг Жини коэффициент, Тейлийн индекс гэж байдаг боловч манайд ямагт худлаа гаргадаг. Эдгээрийг анзаарч хардаг монгол гэж огт байхгүй. Ингэхлээр чинь монголчууд баяжиж буюу ядуурч байгаагаа мэдэхгүй гэсэн хэрэг. Энэ ч гэсэн пессимизмын нэг төрөл мөн.
Хэрэв давуу эрхтний төр засаг гадаадынхантай нийлж Эх орноосоо таслан зарж, шулан мөлждөггүй, Эх орны баялгаас ханаж цадахгүй хулгайлдаггүй, Эх орны баялгийг харьцангуй шударгаар хуваарилдаг байсан бол Монголчуудын амьдрал одоогийноос хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин дээр байх ёстой гэдэгт огт эргэлзэхгүй байж болно.
Төрийг хувьчилсан давуу эрхтэн
“Цэвэр” давуу эрхтэн тоогоороо манай ард түмний өчүүхэн хэсэг юм. Манайхан 30 гэр бүл, 300 гэр бүл, 1000 гэр бүл мэтийн янз бүрийн тоогоор давуу эрхтний тоо цөөхөн гэдгийг маш сайн мэднэ. Хэрэв сайн анхаарвал яс тоо, нэр нэрээр нь ч гаргаж болно.
Нэг буюу хэд хэдэн давуу эрхтэн дангаараа идэж уугаад сууж байдаг гэж бодвол тун их эндүүрэл. Угаасаа дэлхийн түүхэнд ганцаараа иддэг давуу эрхтэн гэж байхгүй.
Давуу эрхтнүүд цаг ямагт бүлгээрээ идэж уудаг. Ингэж байж л тэд ангийн хувь тэсэн үлдэж чадна. Төрийг хувьчилсан давуу эрхтэн төр, улмаар нийгмийг салбар, чиглэлээр нь хуваан захирсан бүлгүүдэд хуваагдсан том сүлжээ болон оршин тогтдог. Эндээс жам ёсоор илт өрсөлдөөн бий болдог бөгөөд үүний явцад бидний сайн мэдэх “хонгил” бий болдог. Дүрмээр тоглоогүй давуу эрхтэн энэ хонгилоор гарцаагүй орно.
Энэ үзэгдлийг нэгийг нь шуналдаа автсан “шударга бус” давуу эрхтэн, нөгөөг нь шуналтнуудаас баялаг булаан авч ард түмэнд өгөх гэсэн “шударга” давуу эрхтэн гэж ойлговол их эндүүрэл. Харин ч давуу эрхтнүүд монголын баялгийг булаалдан алалдан тэмцэлдэж байна гэж ойлгох нь үнэнд нийцнэ.
Давуу эрхтний бүлгүүд эрх мэдэл, баялгийг дунд болон анхан шат руу доош хуваарилах шаардлага заавал гардаг. Мөн ард түмэнд хүртээх ёстой. Ингэж доошоо хуваахгүй бол эхний сонгуулиар унана. Энэ нь пирамид хэлбэртэй шаталсан бүтцийг бий болгох ба улмаар улс орны хэмжээнд баялаг болон эрх мэдлийг хуваарилах сүлжээ болон хувирна. Эндээс “орон нутгийн давуу эрхтэн” бий болдог.
Эрх мэдэл-эд баялгийн том пирамид нь бие биенээ түшиглэж, шаталж, давхарлаж тогтсон олон жижиг пирамидаас бүрдэнэ. Оройн пирамид нь баялгийн ихэнхийг хүртэнэ. Түүний дор орших жижиг пирамидууд арай багыг хүртэхийн зэрэгцээ өөрөөсөө жижиг, өөрөөсөө доош хэд хэдэн пирамид үүсгэнэ. Энэхүү пирамидын шаталсан бүтцийг би тайлбарлаж бичсэн боловч манайхан огт ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй.
Ийнхүү эрх мэдэл-эд баялгийн шаталсан пирамидад: 1. баялгаас илүү хувь хүртэх гэж горилогсод, 2. дээрээс өгсөн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх 2 нөхцлийг хангасан хүмүүс л ордог. Мэдээж өөрөө зүгээр яваад орчихгүй, шаталсан пирамидын дээд хэсэг буюу “цэвэр давуу эрхтнүүдийн” тохиролцоо, сонголтоор орно.
Монголын сүүлийн үеийн бүх сонгууль давуу эрхтний бүлгүүдийн тохиролцоо, зөвшилцлөөр явдаг болсон. Өөрөөр хэлбэл Монголд сонгууль гэж байхгүй, харин давуу эрхтний тохиролцоо, зөвшилцөл гэж бий.
Давуу эрхтний найрсал ба зөрчил
Дээр өгүүлснээс давуу эрхтний бүлэг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, сүлжээтэй учраас тэднийг ялах боломжгүй гэж дүгнэж огт болохгүй.
Учир нь давуу эрхтэн өрсөлдөн тэмцэлдэгч хэд хэдэн бүлгээс бүрддэг. Өрсөлдөгч бүлгүүд илүү зонхилох байр суурь эзлэхийн тулд л сонгууль явуулдаг. Бас ҮХ-нд тэгээд заачихсан болохоор…
Монголчуудын улс төрийн пирамид гэж нэг зүйл байдаг гэж ойлгодог нь маш буруу дүгнэлт юм. Манайд улс төрийн болон эдийн засгийн гэсэн 2 том пирамид байх бөгөөд эдийн засгийн пирамид нь давамгай байр суурьтай. Яагаад гэвэл улс төрийн бодлого бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл байдаг учраас тэр.
Үүнийг ойлгомжтой өгүүлбэл эдийн засгийн эрх ашгаараа нэгдсэн давуу эрхтэн нэг том бүлэг болно. Энд нам мам ямар ч хамаагүй. Харин улс төрийн пирамид бол эдийн засгийн эрх ашгаа халхлах “зэрэгцээ” сүлжээ юм. Зөвхөн улс төрд давуу эрхтнүүд нам болон хуваагдах бөгөөд энэ нь ердөө л “ардчилсан”, “олон ургальч” гэдгээ харуулах үзүүлэн төдий.
Нарийн үзвэл эдийн засагт МАН, АН-ын зөрчлөөс МАН доторхи зөрчил нь хавьгүй илүү хурц ширүүн явагддаг. МАН-ын дотоод зөрчлийг хүмүүс бараг мэддэггүй. Угаасаа МАН дотоод зөрчлөө сайтар нууж чаддаг. Эдийн засгийн хүрээнд шийдэж чадахгүй асуудлууд л улс төр рүү орж ирдэг. Ийм зөрчил мөнхийн бөгөөд хэтэрхий олон.
Манай нийгмийн бүхий л зөрчил, тэмцлийг төр, ард түмний хоорондын тэмцэл биш, харин давуу эрхт бүлгүүдийн хоорондын өрсөлдөөн тэмцэл тодорхойлдог. Монголчуудын сайн мэдэх төрийн олон гэмт хэргийг зөвхөн өрсөлдөн тэмцэлдэгч давуу эрхт бүлгүүд нийгэмд цацдаг гэдгээр үүнийг хялбархан нотолж болно. Жирийн иргэд сэтгүүлчид дээд түвшний гэмт хэргийн баримт материалыг олох боломж огт байхгүй.
Авилга бол өнөөгийн Монгол төрийн салшгүй шинж (атрибут), түүний оршин тогтнох арга мөн.
Хамгийн дээрх оройн пирамидаас хамаарах, хагас хамаарах, үл хамаарах авилгын том жижиг олон сүлжээ төрийн ажиллах чадвар, төрийн удирдлагын үр ашгийг тэг болгож, шууд утгаар төрийг хорлон хөнөөдөг.
Авилгын том жижиг олон сүлжээ ялгаж салгахын аргагүй холигдсон нь давуу эрхтний дунд пессемизм гарцаагүй үүсгэдэг. Хэдийгээр хачирхалтай боловч давуу эрхтний пессемизм нь бодит байдал юм. “Хэзээ унагах вэ?”, “Хэзээ унах бол ?” гэх айдас давуу эрхтний пессимизмын үндсэн бөгөөд гол илрэл болно.
Давуу эрхтний пессимизм бодитой оршин байгааг төрийн бодлого байхгүй, төрийн ажил эмх цэгцгүй, зорилго чиглэлгүй, голдуу нэг удаагийн арга хэмжээ авдаг, “төрийн тэнэглэл” өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаагаас бэлхнээ харж болно. Ухаандаа УБ-ыг 14 дүүрэг, 42 нэгжтэй болгох төлөвлөгөөнд шинжлэх ухааны үнэр ч байхгүй. Зүгээр л “шинэ нэгж чинь ямар нэртэй болох юм ?” гэж асуухад л “хот төлөвлөгчид” унах нь гарцаагүй. УБ-ыг олон нэгжтэй болгохын тулд ҮХ өөрчилнө гэдэг бол үнэхээр тэнэг ажил…
Одоо бол бүр санаа амар. Орон нутгийн сонгуульд ялснаараа МАН бүх төрлийн хяналтын гадна болон дээр гарав. Энэ нь давуу эрхтний төр засаг дураараа дургих боломжийг асар их нэмэх бөгөөд ингэснээрээ ард түмний дургүйцлийг улам нэмдэг. Энэ нь давуу эрхтний улс төрийн мөхлийг гарцаагүй дуудна.
Хэрэв ард түмний пессимизмыг хэзээ нэг цагт сэргэх “стратегийн нөөц” гэж үзэж болох бол давуу эрхтний пессимизмд ямар ч гарц, ямар ч хувилбар байдаггүй.
Энэ утгаар давуу эрхтний пессимизм ард түмний пессимизмээс долоон дор хортой гэж дүгнэж болно. Учир нь давуу эрхтний пессимизм эдийн засгийн бүхий үйл явцыг саатуулж, хөгжих боломжийг үгүй хийдэг. Үүнийг төсвийн орлого зарлага ихээхэн нэмэгдсэн ч ард түмний амьдрал олигтой дээшлээгүй,эдийн засгийн болондэд бүтцийн том бүтээн байгуулалт бараг хийгдээгүй, системийн суурь гажгийг засах, авилгатай тэмцэх ажил огт хийгээгүй буюу эхлээгүй зэргээр хялбархан нотолж болно.
Пессимизмийг оптимизм болгохуй
Олон хүнд ийм арга байхгүй мэт бодогдоно. Ямар ч гэсэн энэ талаар бодох хүн цөөхөн. Бодохгүй байна гэдэг бол өөрөө пессимизмийн нэг хэлбэр болно.
Миний мэдэж буй онолын түвшинд пессимизмийг оптимизм болгох цөөнгүй арга бий:
Нэг. Нийгмийн болон байгалийн баялгийн дахин хуваарилалт хийхдээ өөрсдөө ханаж цадахгүй ихийг хүртдэг шударга бус байдлыг эхлээд зөөллөх, яваандаа устгах. Өөрөөр хэлбэл төрийн улайм цаймдаа хүрсэн хулгай, дээрэм, луйврыг хязгаарлах.
Хоёр. Төрийн байгууллагын зүгээс авилга, хүнд суртал зэрэг элдэв төрлийн дарамт учруулахыг зогсоож, татварын ачааллыг буруулан иргэдэд орлогоо өөрөө зарцуулах боломж бүрдүүлэх.
Гурав. Хууль, хүчний байгууллагууд бизнесийн салбарт хутгалдан, тэднийг дарамталдаг бузар практикийг эхлээд багасгах, аажмаар таслан зогсоох. Учир нь хууль, хүчний байгууллагууд давуу эрхтний бүлгүүдийг даган хуваагдаж тэдний тэмцэл өрсөлдөөнд оролцох, ард иргэдээ дээрэмдэх, луйвардах гэмт хэрэг байнга бөгөөд цөөнгүй үйлдэх болсон нь төрийн нэр хүнд унах гол бөгөөд үндсэн шалтгаан юм.
Дөрөв. Сүүлийн үед давуу эрхтний төрд хэвшиж тогтсон хоёр ёс суртахуун, хоёр стандарт, хоёр зарчим, хоёр амаар ажилладаг утгагүй явдлаа зогсоож, ард түмэн давуу эрхтэн хоёрт адил тэгш ханддаг болох. Бүгдээрээ Эх орондоо тангараг өргөдөг атлаа бүгдээрээ Эх орноосоо хулгай хийдэг төр бол ёс суртахууны ялзралын хамгийн адгийн шат мөн. Ийм төрийн оршихуй тун богино байх нь ямар ч эргэлзээгүй…
Эдгээр нь давуу эрхтэнд ч, ард түмэнд ч хэрэгтэй, зөв бөгөөд ирээдүйтэй үйлс мөн. Учир нь ард түмний давхаргуудын дунд пессимист сэтгэл зүй мөнхөд байдаггүй, тэдний тэсгэл тэвчээр хэзээ нэгэн цагт, хаа нэгтэй алдардаг.
Манай давуу эрхтнүүдэд ард түмнээ нэгтгэж, тэднийг ирээдүй рүү хөтлөх ямар нэг үзэл суртлын шинжтэй үзэл санаа огт алга. Иймээс монголын давуу эрхтнүүд хүч, боломжийнхоо хэрээр ганцхан өөрөө баяжихийн төлөө ажиллаж байна. Харин ард түмэн цөхөрч гүйцээд хувиа борлуулж, довоо шарлуулан амьдарч байна.
Манай нийгэм атомжиж байна. Энэ бол төрийг хувьчилсны бодит үр дүн мөн. Аль ч нийгэм төрөө хувьчилчихаад удтал оршин тогтох боломжгүй.
Одоо Монголын нийгэм, ард түмэн дээрээ ч, дороо ч ирээдүйгээ олж харахгүй, харахыг ч хүсэхгүй арчаагүй хөгийн байдалд ороод байна. Ингээд дээр ч, доор ч байгаа пессимист хандлага биднийг хамтад нь системийн сүйрэл рүү хөтөлж байна.
Иймээс төрийн хувьчлалаа задалж, ард түмэндээ нийгмийн баялгаас арай шударгаар хүртээж, тэднийг бизнес эрхлэх хийгээд төрийн үйлст оролцох боломж олговол монголчуудын нийтийн хэрэг бүтэж, оптимист үзэл дээрээ ч, дороо ч бий болно. Харин давуу эрхтний эрх мэдлийг булааж, хөрөнгийг хурааж устгах гэсэн хүн манай ард түмний дунд ганц ч байхгүй…
Миний хувьд төгс шударга ёс хүсээгүй, ийм боломж ч байхгүй. Харин шударга ёсны наад захын хэм хэмжээг хүсч байна.
2024 оны 10 дугаар сарын 14.
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл38
Үргэлж бодууштай анхаарууштай сургамжтай нийтлэл оруулж байдаг судлаач Д.Ганхуягтаа баярлалаа.
Судлаач Ганаа ахаа, нөгөө Курскийг оросууд буцаагаад авчихна гэсэн чинь юу болж байна? Сукабеевагийн мэдээг умшдаг чинь хэвээрээ юу?
Тэр бол цаг хугацааны асуудал. Оросууд юу яарах вэ?!
Тэгээд таны бодлоор бид одоогийн улс орнуудын хөгжлийн ямар загвахаар бид урагшлах ёстой юм бэ,АН-ын бодлогыг дэмжээд хоёр хөршдөө дайсагнаад,энэ хоёр орныг сөгдүүлж,даян дэлхийд ганцаар ноёрхол тогтоох барууны бодлогыг дэмжих нь зөв юм уу,Эсвэл үүний эсрэг тэмцлийг дэмжих үү,Өөр хувилбар байгаа юм уу, Ардчилсан хувьсгал бидний ганц зөв зам мөн үү, Нийгмийн гол анхааралд байгаа чухал чухал асуудлуудыг хөндөж,байнга нийтлэл бичиж байгаад иргэд танд мэдээж талархаж байгаа,Гэвч манайд хэт туйлширсан,нэг талыг барьсан үнэнээс дэндүү хол бусдыг хуурсан нийтлэл л голдуу хэвлэлд гарах юм Таны нийтлэл эдгээрээс ариа өөр санагддаг, Гол нь дутуу алсан могой шиг шийдэлгүй зүйл бичиж бусдыг төөрөгдүүлж л болохгүй
Ардчилсан намынхан 8 жил хоолгүй явсан юм чинь сая засагт ордог нь аргагүй явдал ! Тэгээд шан нь ирээд нийслэлийн сонгуульд нам уналаа ! Хүн намын Доржханд Наранбаяр хоёр чинь бас хоолгүй байсан юм байна тэгээд засагт ороод намаа нэгмөсөн хорлоод хаячихлаа ! Монголын баялаг ямар барагдах биш ! Хэдэн арван сая давуу эрхтэнгүүд байгаад өсөөд үржээд хуваагаад ханатлаа цусалсан ч барагдахгүй ! Гол нь цусалж бөйхдаа улны хүмүүстээ л юм хаяж өгч байх хэрэгтэй ! тэр толгойны болон мээмны хүмүүс ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Үнэн,,,,ардчилсан нам ардын намын хөнжилд шургаад,,,,,яшка болсон,,,ардын нам нэг л өдөр өшиглөөд л хөөнэшдээ,,,,сөрөг хүчин шиг сөрөг хүчин болох ёстой байсан юм,,,даанч,,,,”””өлсгөлөн””” гэдэг нь хэцүү юмдаа,,,
Badarch Tahar Ta yamar hun bnaa. Shutdeg shuu. Mundag. Ganaa naizad min togtmol bichdeg suuliin uguulber chin Ineed hurgeed bur alaad haychih um. Gedesnii min gurvelzeh hudulguuniig sergeej ACTIVATION hiigeed haychdag um. Ta 2 hoeuulaa mash mundag A zeregleliin Seheetenuud. Naaguuraa gal haluun avaltsdag ch Tsaaguuraa sain naizuud baihaa. 2- uulaa huurhun "Dobrie Tovarishi".
Ta 2, bas deerh ....90 205 (,,,giah,,,,giah)----ta nartai CLUB baiguulj haaya 1 orchlongiinq sain muu, mongoliinhoo ereen miaraan ereever huvaariig yarij suuh um san. Menddoo guai sayhan Ardiin Baatar Uhevoi gedeg niitlel bichlee. Bur tulna tulna gehed TULTAL ni amia horlotol bichih um. Ih aihtar "dutuuduulalgui duusgaj salgah" markiin Bodi Hutlugch bn lee. Kkkk.
Garts baigaa. Ard tumenii Boslogo BISH SHUU. Tur zasagaas ch ZARDAL garahgui.
коно театр өгөөчээ л гээд байна. зарсын бол зарсан зараагүйн бол тэр мөнгийг нь одоогийн ханшаар буцааж өгмөөр юм. байшингаа барина. одоо кино театрт кино үзэх үү.
Монголд ардчилсан хувьсгал болсонгүй. Социализмын задралын үр дүнд дуураймалаар оролцож олон жил дарлаж ирсэн МАН- ын башир заль хавханд орсон. Одоо социализмаас дор хогийн нийгэм байгуулж байгаа. Үндсэн хуулинд зааснаар тэр нь иргэний нийгэм шүү.
Давуу эрхтнүүд ба ард түмэн. Ном үзээгүй ногоотой хоол идээгүй хүн бол яагаад ч ойлгохгүй. Нээрээ тийм байна ш дээ. Нам бол солонгон бүрхэвч юм байна. Улс орнууд ухаантай удирдагчаа сонгоод л болоод байх шиг. Манайд бол ухаантай биш давуу эрхтнүүдээ хамгаалах удирдагчид л амьд үлдээд байх шиг.
Энэ гадаадийн гатнуул өгөр өвгөнийг шалгах ёстой. Хуультай улс юм бол.
зөв байна. Бурханы хишиг ирхийг хүлээвэл энэ нас хүрдэг болов уу?
Монгол орон ардчиллын 30 жилд дампуурсан нь үнэн. Үүнд одоо төрд ажиллаж байгаа залуучуудаа мууллаа ч яалай, байлаа ч яалаа. Олон улсын судалгаагаар Монголын хүн амын 3\1 нь дунд ядуурлын доод төюшинд гэсэн судалгаа байдаг. Судлаач Ганхуягийн хувьд монгол улс ядууралгүй болоод явчихлаа. зөрчил байгаа биз???. Оюун-Эрдэнэ энэ 4 жилийн сүүлд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000$ -т хүргэнэ гээд байдаг. Хагас нь бна уу? бүр түүний хагас нь бна уу ард түмэн сонголтоо хийлээ. Хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх, хувь хүний сонголт. та түүний дээгүүр алхаж байгаа бол туйлын тэнэглэл болох биз. Буруу зөвийг цаг хугацаа л харуулна. Ардчилал нэртэй өнгөрсөн 30 жилийн дампуурлыг Монголын ард түмэн биеэрээ туулж явнаа.
1 хүнд ногдох ДНБ чинь баячуудын мөнгөн дээр чиний мөнгийг нэмээд 2-т хуваасан тоо юм. Тэр ч байтугай чи мөнгөгүй байсан ч баячуудын мөнгийг 2 хуваахад чи мөнгөтэй болно. Анхан шатны мэдлэггүй хэвтэж битгий олон юм хуц... Судлаач Х.Д.Ганхуяг....
хувьчилсан хужаад өгсөн хөрөнгийг буцааж авах ч өх ч ёстой
Судлаач гэж ийм л хүнийг хэлдэг байх. Нийгэм-эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн байдалд дүгнэлт хийж төрд гарсан хувалзнуудын үйлдлийг нам зам харгалзахгүй ярьдаг, бичдэг хүн шүү. Ухаантай нэгэнд санамж болмоор, ухаангүй нэгэнд сургамж болмоор зүйлс их л байх юм. Өөрсдийгөө ухаантай гэж ухна дотортой юмнууд нь ойлгохгүй идэж луйвардахаа л урьтал болгох нь энүүхэнд бдаг нь харамсмаар...
Орос маягийн ойлголт бололтой. Оросууд жинхэнэ ДНБ ба албан ёсны ДНБ гэх маягтай 2 янзаар бичдэг. Харьцаа нь Монголын хувьд 5 аас долоо биш байх. Уг нь далд эдийн засаг тэр жилийн өршөөлийн хуулиар 10 дахин их ил болсон. Одоо багассан байх . Одоо монгол гэр бүлийн дундаж орлого сарын 2сая 500к , жилдээ 30 сая 8к 800& . Нэг хүнд ногдох нь3,5 хүнээр бодоход 2к 500. Албан ёсных 6к& . Мань мэтийнх 10к& . Баячуудынх тэтгэврийн доод хэмжээнээс 190к& болох нь. 6 дахин их гэвэл 940мянган доллар жилдээ олдог. ДНБ 6000 доллар нэг хүнд гэхээр 21 тэрбум доллар. Далд эдийн засгийг тооцвол 126тэрбум доллар болох нь. Маний тооцоогоор 35 тэрбум доллар.
Энд би зориудаар олон тоо бичээгүй. Чи "төр хувьчилсан болон давуу эрхтний" тухай өгүүллийг "сүүдрийн э/з-ийн" асуудал болгон хувиргаж байна. Би өмнө нь сүүдрийн э/з-ийн талаар хэд хэдэн өгүүлэл бичихэд бүгдээрээ таг чиг байсан. Энэ чинь заль мэх... Судлаач Х.Д.Ганхуяг.
Сайхан нийтлэл байна
Чамайг төрүүлсэн МАН чинь
ДНБ одоо хэд вэ? энэ 4 жилийн сүүлд хэд болохов? Түүнийг 3,5 сая хүндээ л хуваагаад гаргачих. Сая орон нутгийн сонгуулийн үеэр УБ хотод 74 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тооцоо хийсэн бна лээ. Хүн амын 50 хувь нь ийм бол улсын хэмжээнд 134 их наяд гэж тооцож болно. Үүнийг 3,5 сая хүндээ хуваавал нэг хүнд 38285 мянган төгрөг долларын ханшыг 4000 аар тооцвол 9571$ болно. Ерөнхий сайдын тоо ойролцоо биш гэж үү?
Битгий хуцаад солиороод бай. Би ДНБ биш, сүүдрийн эдийн засгийн хаьцааны тухай ярьж байна. Чамаар ДНБ заалгахдаа тултал дор ороогүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Төрийн бүх Тендерийг дарга нар мэдэж бна! Бүр томууды нь Еөк мэднэ! Тэгээд тендерүүдийг өөрсдийн Бууны нохой болдог нөхдүүдэд өгөөд 10-20 % аа шууд авчихаар чинь баяжиж томролгүй яаххвдээ! Тэгээд тэр олсон мөнгөарөө санал худалдаж аваад, бүр том дарга нар болно! Ингээд л эргэлдээд тоиороод бнадаа! Хар ажлы нь хиидэг бууны нохойнууддаа Гавьяат,Хөд баатар, ыг хайр найргүй тараана! Одоо бүр шуналтаад Хүн явдаггүй сумуудын хооронд засмал ьавьж бна! Зам чинь тэр чигтээ сул мөнгө! 1 Нохойгоо дуудаад л Тэндерээ өгөөд л өөрөө 20% аа шужд авчихна!
Ман-г, улс төрийн дэглэмийг нураахаас нааш ямар ч аврал үгүй
маш сайн гүнзгий дүгнэлттэй нийтэл байна. Үнэхээр тийм гэж бодууштай ухаарлын агуулгатай бичжээ. Ганхуяг е үе ингэж тэсэрч бичдэг юмаа бас авууштай олон түмнийг сэрээхээр нийтлэл байна аа.
Монгол жирийн иргэн, эрх мэдэлтэй баян хугайч гэсэн хоёр бүлэгт хуваагдсан нь тодорхой. Үүнийг юу гэж ч нэрлэж болно. Мэдээж нэг нь тооны хувьд олон ядуу нөгөө нь тоо цөөхөн баян. Тэмцэл гарцаагүй явна. Цаг хугацааны л асуудал. МАН бол эрх мэдэлтэй баян хэсгийн тоглоомын хөзөр өөр юу ч биш
Энд иргэд баян, ядуу тухай огт яриагүй. Харин баян ядуу бүлгүүд, тэдний харилцааны механизмыг ярьсан. Тэнэлээд л лалар чинь... Судлаач Х.Д.Ганхуяг.
Монголын нийгмийг зөв шудрага болгохын тулд бүх шатны сонгуцльд нэр дэвшигч нарыг нам эвсэлүүд тодруулдаг системийг болиулж ард түмний дундаас ард түмэнээр өөрсдөөр нь нэр дэвшигчийг дотруулж өрсөлдүүлэх замаар сонгодог болох хэоэгтнй
монголын баялаг улсын мэдэлд байхгүй бүгдийг цэнхэр ягаан тасалбараар хувааж аваад цөөхөн хүний гарт орсон үүний эсрэг камала харис тэмцэж байна
англи франц америк цөмийн бөмбөгтэй цөмийн бөмбөгийн ерэн хувь нь орос аиерикад байна цбсийн бөмбөгтэй орон ямарч зэвсгийг хийж чадна одоо жишээ нь мотоциклтэй хоёр хүн бөмбөг гранадтай сайперийн буутай дронтой дайсны үүрэнд давхиж ороод өдөр шөнөгүй байлдаж сульдсан украйнуудыг дэлбэлж алчихаад л зугтаад явчихна алс хлоос жар далан км-т орсууд тагнуулын дроноор точкалаад довтлох дроноор бөмбөгдөнө явдаг дөрвөн дугуйтай болгоныг дэлбэлж сүйтгэ тэнд чин хүн явж байгаа ойг сана бункер блиндажийг ой модон дотор отон хэд хоно адуу хонь чоно манаж байна гэж бод орос ялаад украйны зэвсэг хүн дуусёан хүн оиож барих тавин мянган цэргийн цагдаа ажиллаж байна бослого гарахгүй орос руу цагаан туг барьж орохгүй араас нь зугтвал буудаж ална АРД ТҮМЭН ОРОС УЛСТАЙ НЭГДЭЖ АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА ЭДИЙН ЗАСАГ ХИЛ ГААЛЬ СОЁЛ УРЛАГ ҮЗЭЛ СУРТАЛ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИК ХАА МАА АРД ТҮМЭНД БОЛОМЖ АЛГА
Судлаач Ганаа бол "эх орныхоо" төлөө тэмцэгч мөн. Түүнээс суралцах эсэх нь "тархины хэмжээ" мэдэх хэрэг. Тэр үргэлж шинэ соргог мэдээ өгч байдаг шүү.
ГАНАА АХ АРХИНД ОРООД ЦАГААН СОЛИО ТУСЧИХСАН .
Ганаа! Би чиний ниитлэлийг унших дуртай. Яагаад гэвэл чи бодит үнэнийг илчилдэг. Харин чи поссевизм ч гэнүү гадаад үгээ олон хэрэглэхэ болих хэоэгэй.Хөдөө,гадааны олон янз янзын боловсрлтой,, сэтгэхүйтэй нэг хэсэг нь ойлнгохгүй.
Хулгайч нараас бурдсэн монголын шинэ цагийн ноёлогч анги 2021-2024 онд ундсэн хууль,сонгуулийн хуульд оорчлолт оруулах замаар торийн эргэлт хийж уе дамжсан ноерхорлын тогтолцоо бий болголоо. 2024 оны сонгуулиар туршилтын журамаар янз бурийн санамсаргуй гаруудыг дэвшуулж туршлаа. Цаашдаа улныхан аажмаар дасаад ирэх тул зовхон ноёлогч ангийн хулгайч нарын ур удмыг их хуралд оруулж явах болов уу.
Ганаа гуайг би танихгүй гэхдээ чадалтай нийтлэлч гэж боддог. Сүүдрийн эдийн засгийн хувьд төр бий болсон цагаас л эхтэй юм билээ. Төр, иргэн хоёрын ганц харилцаа татвар байж. Хүн бүр л татвараас зайлсхийж ирж. тэхлээр татвараар л сүүдрийн эдийн засгийг багасгана. Өөр эдийн засгийн механизмыг хүний нийгэм олж тогтоогоогүй бна.
Маш зөв Яагаад,Яагаад гэдгийг л манай Төрийн тэргүүнүүд,УИХ асуулт тавьж хариултыг олох хэрэгтэй гэдгийг л харуулж байна шүү дээ,маш зөв асуудал хөндөж,дэмжиж байна.