sonin.mn

2025 онд зохион байгуулагдах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг баталлаа. Тухайлбал, ирэх онд 56 спорт холбоодын өвөл, зуны нийт 197 тэмцээн болох нь. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 60, залуучуудад 28,өсвөр үеийнхэнд 59, ахмадын ангилалд 23 тэмцээн уралдаан болох бөгөөд эдгээр тэмцээний хуваарь дээр багийн болон танхим, зай, төрөл нэмэгдэх билээ. Түүнчлэн ирэх онд Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний XVI зуны спортын наадам, хоёр жил тутамд болдог Монголын хүүхдийн спортын VIII наадам болох юм. Тэгвэл энэ оны тухайд 42 спорт холбооны өвөл, зуны нийт 160 улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. 


2025 ОНЫ УАШТ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ХУВААРЬ: