Дайны өмнөх, одоо, дараах цагууд дахь эдийн засгийн нөхцөл байдал тухайн бүс нутаг, улс орны суурь нийгэм эдийн засгийн бүтцээс хамаарч харилцан адилгүй байдаг. Гурван өөр цаг хугацаанд үргэлжилж буй дайны эдийн засагт материаллаг болон материаллаг бус нөөцийн үйлдвэрлэл, ашиглалт, удирдлагын цогц стратеги шаардлагатай. Чухамдаа эл шалтгаанаас улбаалан цэвэр эдийн засгийн талаас эерэг болон сөрөг үр дүнгүүд харилцан адилгүй түвшинд үүсдэг. Ерөнхийлөн авч үзэх аваас “Эерэг” үр дүнд зэр зэвсэг, технологи, дэд бүтэц, дайны үед шаардлагатай бусад хөнгөн, хүнд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдэж бүтээмж өсөх зэрэг хандлагууд орох бол “Сөрөг” үр дүнд эдийн засгийн хэт их халалт үүсэх, хөдөлмөрийн хүчний тоо хорогдох, дэд бүтэц сүйрэх, хөрөнгө оруулалт тасрах зэрэг бүтээмж огцом буурах хандлагууд ордог.
Онол: Дайны эдийн засаг түр зуурын сэргээш болох боломжтой
Эдийн засгийг давхиж буй морь хэмээн зүйрлэвэл түүнийг цуцаах тоймгүй олон бартаа бий. Энэ дундаас дайны хямрал болбоос хамгийн хүнд, хор хөнөөлтэй бэрхшээлийн нэг маргаангүй мөн. Чингэхдээ Жолоодлоготой эдийн засгийн онолоор дайн нь аж үйлдвэржсэн орнуудад богино болон дунд хугацаанд эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг хэлбэрээр үйлчлэх боломжтой.
Дайны үед аливаа улс батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл болон туслах салбаруудыг цогцоор хөгжүүлдэг эдийн засгийн тусгай горимд шилждэг. Ингэхдээ аж үйлдвэрлэлд хамгийн түрүүнд зэр зэвсэг үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлт, түүнд шаардлагатай түүхий эд, туслах материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг.
Улмаар уг хандлагыг дагаж бусад салбарууд болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд, санхүүгийн эх үүсвэрийн удирдлага зэрэг бусад туслах салбарууд батлан хамгаалах салбарын дайчилгаанд ордог. Нийт эдийн засаг үйлдвэрлэлийн дайчилгаанд орох цагт төсвөөс ихээхэн зарцуулалт хийгдэж, үүний зэрэгцээ ажиллах хүчний оролцоо нэмэгдэн эдийн засагт бүрэн ажил эрхлэлт бий болдог. Ийнхүү дээр дурдагдсан шилжилтийн үр дүнд үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, батлан хамгаалах салбараар дамжин ДНБ-ний өсөлт бий болох боломжтой.[1] Өөрөөр хэлбэл Жолоодлоготой эдийн засгийн онолоор батлан хамгаалах салбар руу төсвөөс их хэмжээний мөнгө хаяхыг цуцсан морьд сэргээш өгч давхиулахтай зүйрлэж болно. Үүнийг зогсонги байдалд орсон эдийн засгийг мөнгө цутгах замаар хөдөлгөх Кейнсийн онолын практик дээрх биелэл[2] хэмээн зүйрлэхэд хилсдэхгүй.
Практик: Аж үйлдвэржсэн орнууд дахь батлан хамгаалах салбарын сэргэлт
Геополитикийн хурцадмал байдал, дайн тулааны үед аж үйлдвэржсэн орнууд батлан хамгаалах салбар руу мөнгө цутгаж, эдийн засаг дахь цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ хандлага 2022 оноос хойш Зүүн Европ, Ойрх Дорнодод өрнөж буй хурцадмал байдлаас шалтгаалсан батлан хамгаалах зардлын өсөлтөөр практик дээр ажиглагдах болсон. 2022 онд дэлхийн батлан хамгаалах зардал 1.7 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан бол 2023 онд дэлхийн улс орнуудын ДНБ-д эзлэх батлан хамгаалахын зардал өмнөх онтой харьцуулахад 2.3-аас 2.4 хувь болж өссөн. Эл зардлын 63% нь АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб зэрэг улс бүрдүүлж байна.[3]
Аж үйлдвэржсэн орнууд ийнхүү төсвөөс эдийн засаг руу мөнгө цутгаж байгаагийн үр дүнд батлан хамгаалах салбарын компаниудын зах зээлийн үнэлгээ, ашиг орлого сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй байна.
Дэлхийн байлдааны тоног төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ л гэхэд 2023 онд 575.33 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 616.32 тэрбум ам.доллар болж 7.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл, хөгжүүлэлт, довтолгооны болон тээврийн нисдэг тэрэг, сөнөөгч онгоцны үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ. Шинжээч нарын үзэж буйгаар уг зах зээлийн хэмжээ ойрын хэдэн жилд хүчтэй өсөх төлөвтэй байгаа ба жилийн нийлмэл өсөлтийн хурдыг түүхэн өсөлт болох 5.8 хувьд хадгалагдахаар төсөөлбөл 2028 онд 772.49 тэрбум ам.доллар болж өсөхөөр байна.[4] Өөрөөр хэлбэл Кейнсийн эдийн засгийн онолоор уг зах зээл рүү төрөөс цутгах мөнгөний нийлүүлэлт улам өсөх хандлагатай байгаа нь томоохон зэвсгийн үйлдвэрлэлтэй аж үйлдвэржсэн орнуудын бүтээмжид эерэг нөлөөлөх хүлээлтийн суурийг тавих болно.
Дайны эдийн засагт шилжсэн аж үйлдвэржсэн орнуудын сорилт
Дайны эдийн засагт шилжиж буй аж үйлдвэржсэн орнуудын батлан хамгаалах салбарын хөгжил байнга дардан байдаггүй ба сорилт бэрхшээлтэй ямагт тулгардаг. Нийтлэг үүсдэг сорилтууд дундаас урт хугацаанд хохирол учруулдаг сорилт нь зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг сонирхол, лобби юм. Тодруулбал дайны эдийн засгийн үед төрийн зүгээс өөрт ногдох дарамтыг бууруулж, үйлдвэрлэгч нараар цэргийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг ихээр хийлгэх хүсэлтэй байх ба үйлдвэрлэгчдээс өөрт нь буй бүхий л хөрөнгөөр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг шавхтал гаргуулж, эрсдэл хүлээхийг шаарддаг. Нөгөө талаас хувийн хэвшил их хэмжээний хөрөнгө оруулж эрсдэл хүлээхээс өмнө засгийн газруудаас урт хугацааны захиалга авах, төлөлт нь тогтвортой байх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах хандлагатай байдаг.
Улмаар нэгэнт батлан хамгаалах салбар руу хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэн л бол тэр цагаас хойш дайн дуусах эсэхээс үл хамаарч дайны эдийн засаг үргэлжлэн ажиллах ерөнхий хандлага[5] бий болдог.
Өөрөөр хэлбэл дайны эдийн засгийн үед төр болон хувийн хэвшлийн ашиг сонирхол анхнаасаа нийцдэггүй[6] ба асуудал цаашид лавшрах хандлагатай ажээ. Эл үзэгдэл даамжирсаар дайны эдийн засгаас ашиг хүртэгчид эдийн засаг дахь эрх мэдлээ үргэлжлүүлэх, монопол байдлаа хадгалах, стратегийн чухал салбаруудыг өөрсдийн хяналт доор байлгах чиглэл рүү шилждэг. Ийнхүү онолын хувьд дайны эдийн засгийн үед дайнд татагдан орсон чөлөөт эдийн засагтай орнуудын хамгийн гол асуудал төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудал болж, цаашид батлан хамгаалахын салбар үргэлжлэн их хэмжээний мөнгө шаарддаг салбар болох үндэс бүрддэг нигууртай.
Дайны эдийн засгийн гол хохирогч: Хөгжиж буй орнууд
Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүний эцсийн зорилго ямагт сүйрэл учруулахад оршдог учраас эцэстээ аль нэг бүлэг улсад сүйрэл, хохирол учирч таардаг. Дайны эдийн засаг дахь сөрөг нөлөөний талаар хийсэн эмпирик судалгаануудаар дайны эдийн засгийн сөрөг үр дагавар довтлуулсан улсад хамгийн өндөр байдаг нь нотлогдсон.
Энэхүү хандлага нь ихэнхдээ хүчтэй нь хүчгүй тал руу түрүүлж довтлон, хөрөнгө мөнгө, хүний амь насны хохирол учруулдагтай холбоотой ажээ. (2022 онд Украины ДНБ-ний өсөлт хасах 29.1 хувь байхад ОХУ-ынх хасах 2.1 хувь[7] тус тус гарсан нь үүний хамгийн сүүлийн бодит нотолгоо юм.)
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дэлхийн II дайнаас хойших дэлхий даяар болж өрнөсөн 400 гаруй дайн тулаанд судалгаа хийж дайн болсны дараах бодит эдийн засгийн нөхцөл байдлыг дайн үл болсон байдлаар төсөөлсөн хийсвэр эдийн засагтай харьцуулжээ. Тус судалгааны үр дүнд нь дайн, мөргөлдөөн болж өрнөсөн улс, бүс нутагт дайн дууссаны дараах жил нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дайн болоогүй байх хийсвэр төсөөллөөс дариу 7 хувиар буурдаг гэх дүгнэлт гарчээ.[8] Мөн аливаа дайн тулаан болсны дараах эдийн засгийн сөрөг нөлөө дунджаар 5 жилийн дараа арилж хэвийн байдалд ордог гэх харамсалтай дүгнэлт гарсан. Үүнээс гадна аж үйлдвэржсэн орнууд дайны эдийн засагт шилжсэнтэй холбоотой хөгжиж буй орнуудын эдийн засаг довтлуулсан эсэхээс үл хамаарч хохирол амсдаг нь тавилан гэмээр. Үүнээс хамгийн том эдийн засгийн хохирол хөрөнгө оруулалт дээр илэрдэг.
Энэ нь улс орнууд хооронд чөлөөтэй эргэж буй капиталууд геополитикийн эрсдэлээс улбаалан зогсдогтой холбоотой. Нөгөөтээгүүр үүнд эдийн засаг дахь мөнгөний урсгал дайны эдийн засагт шилжсэн улсуудын батлан хамгаалах салбарууд руу шилжих хандлага нөлөөлдөг.
2022 оноос хойш дэлхийн даяарх геополитикийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, 2023 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2 хувиар буурч 1.3 их наяд ам.доллар хүрсэн. Хамгийн сонирхолтой нь геополитикийн эгзэгтэй үед аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 9 хувиар өссөн байхад, хөгжиж буй орнууд дахь хөрөнгө оруулалт 7 хувиар буурсан байна.[9] Энэ бүгд дайны эдийн засаг аж үйлдвэржсэн орнуудад батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөж байгаа хэдий ч хөгжиж буй орнуудын эдийн засагт хохирол учруулдаг болохыг харуулах тоон үзүүлэлтүүд юм.
Дүгнэлт: Дайны эдийн засгийн уршиг
Дайны эдийн засгийн горим онолын хувьд батлан хамгаалахын үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэржсэн орнуудад дунд хугацаанд ажил эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Гэхдээ “Дайны эдийн засаг” довтолгоонд өртсөн орны эдийн засгийг сүйрүүлэх замаар дэлхийн эдийн засагт аюул учруулахаас гадна урт хугацаандаа батлан хамгаалах аж үйлдвэрлэлгүй хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын орчныг муутгадаг. Мөн геополитикийн хурцадмал үеүд дэх дайны эдийн засгийн горим нь цаашид батлан хамгаалах салбараас ашиг хүртэгч нарыг монопол болгох, илүү их хөрөнгө оруулалт татах, худалдан авалт хийлгэх, өөрт ашигтай лобби хийх гэх зэргээр дараа дараагийн сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлийг дагуулж байна. Цаашид дэлхийн геополитикийн эрсдэл нэмэгдэж улс орнууд дайны эдийн засагт шилжих үзэгдэл эрчээ авах нөхцөлд эцсийн хохирогчид хөгжиж буй орнууд байх болно. Иймд олон улсын харилцаанд геополитикийн хурцадмал байдлыг бууруулах, сөргөлдөгч талуудыг зуучлах зэрэг асуудлаар хөгжиж буй орнуудын хамтын санал, санаачилгууд чухал байх болно.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл24
Донгосоод бай ! Оросууд хар талх буцалсан ус хоёртой байхад л болчихно ! өөр юм хэрэггүй ! Их зовлон үзсэн ард түмэн ! Одоогийн зовлон бол юу ч биш ! Орос укрианы энэ дайнд Орос ялж байж л сална ! Тэгэж ялагдаж хөөгдөж гарч дэлхий дахины шившэг болохгүй тэгсэнээс үхсэн нь дээр !
Орос ялагдаж Буриад , Халимаг маань тусгаар улс болоосой
Халимагууд бол Оросын нутаг дээр нүүж очсон золбин нохойнууд шүү дэ тэгэхээр их томрох үндэслэл байдаггүй юм !
Гях,,,гяхх,,,гяхх,,,,тахар үнэнийг өгүүлэв,,,,,угаас гуйлгачин заяатай боолын сэтгэлгээтэй оросын ард түмэн талх усаар л амь зуудаг байсан байсаар,,, хойшид ч тийм байнаа,,,,хичнээн их газар нутаг байгалийн баялаг байгаад ч орос народ хүн шиг амьдарч үзээгүй юмшүүдээ,,,,өнгөрсөн зууны 90өөд онд,,,аугаа америк турж үхэж байсан орос народын аманд тахиан мөч зуулгаж байж мөрнөөс нь татаж,,,сэхээсэн,,,яасан байхнуу,,,хурцадсан байх нь бөгөөд,,,чацга савируулсан байх нь байншдээ,,,үүндээ уурсан бухимдаж,,,америкыг хараан зүхэж суудаг байх нь байншдээ,,,,зүй нь америкууд зүгээр л зөнд нь хаяад,,,үхэх нь үхэж сэхэх нь сэхээд хатсан талх хар усаа уугаад л амьдарч байх байсан юмшүүдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,ИВАНЫ НЕ ПОМНЯЩИЕ ДОБРА гэж,,,
исүсийн бие цус болоод явчлоо 🥖🍞🧊🍷
Дэлхийн улс орнууд зэвсэглэл, батлан хамгаалах салбартаа жил бүр асар их мөнгө зарцуулж байгаа нь олон улсыг эдийн засгийн хямралд хүргэж байна.
орос өдөр бүр украйны хоёр хотыг эзлэж байна орос дэлхийд үр тариагаар нэгд орно украйн хоёрт орно Орос удахгүй титан никель ган үр тариа термо ядерный хөдөлгүүр нефть бензин эочим хүч байгалын хийгээр тэргүүлж байна танк дрон цөмийн зэвсгээр нэгд орно орост махан хүнс консерв үй түмээрээ алтайн хязгаар республикуудын үхрийн махан консерв дэлхийд нэгдүгээрт байна тахианы хөл москвад жар далан мөнгө юм билээ АМЕРИКАД буудалд нэг хоноход 300 400 доллар байна хоол ярилтгүй ард түмнээ хамгаалдаг камила харрис гараасай трамп мэтийн баячуул хэнд ч хэрэггүй
59.153.113.185 Ард түмнээ хар тамхинд живүүлж, улс орныхоо эдийн засгийг хямрааж байгаа хуурамч ардчилагчид хэрэггүй гөлгөө.
Гях,,,гяхх,,,гяхх,,,гуцаад байгаачээ,,,,оросбууны махны ганц дүү монгол оркоо,,,,хаана байнаа,,,тэр армата танк,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Гях,,,гяхх,,,гяхх,,,гуцаад байгаачээ,,,,оросбууны махны ганц дүү монгол оркоо,,,,хаана байнаа,,,тэр армата танк,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Ороz маш хурдтай сүйрч байна. Технологи алга, техник алга гагцхүү байгалийн бүтээгдэхүүнээ зарж өнөө маргаашаа аргалж байна. Боловсролтой ухаантай хэд нь аль хэдийн гараад явчихсан 10 сая ороzууд дэлхий даяар зугтаацгаасан байна. Ард иргэд нь өлмөн зэлмүүн харанхуй боловсролгүй оркууд саяараа архи, хар тамхинд живж байна. Арай ухаантай нь Украйны дайнд мөнгөөр байлдаж үхэцгээж байна нас барвал ар гэр нь хэдэн рубль авдаг болохоор тэр шүү дээ.
Ороzууд Америкийн хил дээр мянгаараа оочирлож байна нэр зүсээ нуугаад Гүржээс ирсэн, Армянаас ирсэн гэх мэтээр худал ярьцгааж гуйланчлаж байна. Европт бас бүгд нэр нүүрээ нууцгааж өөрдийгөө Украйн гэж нуугдаж амьдарч байна.
Ороzууд саяхан Монголоос мах гуйж ирсэн манйхан үхсэн малын мах хэдэн тушенк явуулсэн сураг байсан. Өмнө нь Монголын мах шиг муухай мах байхгүй тахал, өвчинтэй гэх мэтээр байнга гүтгэж ирсэн бараг зориуд малын өвчин ч тарааж байсан байж магадгүй. Хойд солонгосоос их бууны сум, баллистик пуужин гуйж путлер нь ч очсон нөгөөдүүл нь өгсөн. Ядуу гуйлгачин улс болчихсон байна.
Агнуурын тэнгист Орос улс жилдээ хэдэн 100 мянган тонн загас барьж байна. Мангар монгол шиг өлсөж үхэхгүй. Далай тэнгистэй улс гэдэг чинь монголоос мах гуйхгүй.
Ороzууд Европ хөлдөнө гэж бүр хүүхэлдэйн кино хүртэл хийж цацаж байсан нь саяхан харин Европ хөлдөх байтугай ороzын газгүй, ороzын хор гүйсэн газгүй бүр амар амгалан болсон байна. Гэтэл одоо бүр эсрэгээ ороzууд энэ өвөл өөрсдөө ч хөлдөх дээрээ тулаад байна. Украйнууд газрын тос нэрэх үйлдвэр, хадгалах газруудыг байнга бөмбөгддөг болсон байна Беларусаас нефьт гуйдаг болсон байна.
Дэлхийн 2-р дайнаас хойш оронт зайрмагнаас өөр юм хийж чадахаа байчихсан
Iim teneg yum bicheed l hvreelengiin erdemted genee. umunuus icheed bugs ulaih yum daa.. amerikiin tseregiin zardal delhiid baihgui 800 terbum bol orosiih dunguj 50 terbum hvrehgui baisan harin ireh jil 70 terbum geed bgaa. getel say daind orosiin tseregiin aj vildveruud shuud l dainii baidald zohijij 3 elljeer ajillaj front heregtei sum heregsel tank hyagtiig ugj baihad evropiin 34 oronii tseregiin aj vildver ukraind 1 say ih buunii sum uguh geed chadsangui de.Dunguj 0.3 say hiilee.amerikuud bas uguh ih buunii sum algaa. Yagaad gedegiig hvreelengiinhen tailvarlaj medehgui bna.Yagaad gevel amerik baruuniihan bvgd hubiin zevsegiin kompaniud tul ashig l hardag bolohoos armid ulsd heregtei zvilsiig hiideggui bas uls hvchilj bolohgui de.Harin orosiih bol ulsiih bolohoor bvgd neg udirdalgatai gadaas ogt hamaaralgui tul asar iheer vildverlej chadaj bna. Getel baruuniihan bol bvgd hubiih bolohoor ashigaas gadan hvchin chadal hvrehgui bolomjgui
Baruund ih buunii sum hiihed asar ih tsahilgaan heregtei getel tend tsahilgaan vnetei deer tumur dari geed bvh tvvhii edee gadaas hudaldaj aban geed asuudal tai. iimees neg ih buunii sum 6000-7000 dollar bolj baihad orosd 2000 dollar hvrehgui sh de.amerikiin kompaniud armid ogt hereggui zevseg tehnikiig asar vnetei tendereer abch olon jil hiideg geed l. Getel orosuud mash hyamdaar sain zevseg tehnikiig hiij bna. iimees baruun ameriikuud zevseg tehnikeer orosiig ylahguin oilgomjtoi bolson ukrainii dainaar.baruunii zevseg tehnikiig odoo olon uls avahgui ylangyua tank hyagtuud asar vnetei sh amarhan shataj sondog geed l. Orosiin tankuud uuriin sain talaa haruulij bna>dainii daraa orosiin zevsegiin zahialaga asar ih bolon gedeg ni oilgomjtoi bnaa..
...Дайны эдийн засгийн горим онолын хувьд батлан хамгаалахын үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэржсэн орнуудад дунд хугацаанд ажил эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байна... Украйн яг энэ онолын дагуу хөгжиж байгаа юм сайна гэж ойлголоо. Нээрээ ч нэг хүчирхэг улс төрж байх шиг байна.
Ороz сөнөж байна.
oros ulam hvcherheg bolj bnaa. cham metiin erguu garuud oilgogui harin chinii shvteen amerik evropiin oronuud chin mohoj dampuurij bnaa..
“Дайны эдийн засаг” үед Монгол улс батлан хамгаалах аж үйлдвэргүй хөгжиж буй улс тул урт хугацаандаа хөрөнгө оруулалтын орчин муудах нь тодорхой байна. Иймд батлан хамгаалах аж үйлдвэрийг Монгол улсад үүсгэж, урт хугацаанд хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Монгол улс батлан хамгаалахын аж үйлдвэртэй болно. Бид дайнаас ашиг хүртдэг болно. Дайн бол ашгийн төлөөх боломж юм.
Монгол улс өөрсдийн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй
АНУ хаана л хаана түүний дотор Украйнд тусламж үзүүлээд байгаа нь өөрийн орны батлан хамгаалах үйлдвэрээ л хамгаалаад байгаа юм бна. Хөөрхий ухаан муутай Украйнчууд цус, нулмисанд живээд л . Азгүй тахианууд юм даа.