1950 оны нэгдүгээр сарын 15. Москва хот. Энэ өдөр Москва хотын ойролцоох Засгийн газрын нэгэн зуслангийн газар ази царайтай нэгэн махлаг эр өрөөний нэг булангаас нөгөө булан руу холхиж байлаа. Энэ хүн бол Хятадын Коммунист намын дарга, Хятадын Засгийн газрын тэргүүн Мао Зэдун байлаа. Мао Зэдун түүнийг Зөвлөлтийн удирдагч Сталин хүлээн авахгүй удаан хүлээлгэж байгаад их л бухимдуу байлаа. Сталин Маог хүлээн авч уулзалгүй удаад байв. Сталин огт яарахгүй байв. Мао бухимдуу байх нь ч аргагүй. Мао болон хятадын төлөөлөгчид Сталинтай уулзах гээд 1949 оны 12-р сарын 15 ны өдрөөс эхлээд одоо болтол бараг бүтэн нэг сар болчихсон байлаа.
Хятадын төлөөлөгчид анх Зөвлөлт улсын нийслэл Москва хотод ирээд Сталиныг Кремльд нэг удаа харжээ, дараагийн удаа 12-р сарын 21- ний өдөр Сталины 70 жилийн ойн төрсөн өдөр барааг нь холоос нэг харжээ. Сталин хятадуудтай ямар ч яриа хэлэлцээр хийхгүй байгаад байлаа.
Мао дэлхийн коммунистуудын агуу удирдагч Сталинтай ууулзах гэж бараг гурван жилийн турш хөөцөлджээ. Гэвч уулзах нөхцөл бүрдээгүй л байв. Тэр үед Хятад улсад иргэний дайн болж байсан тул Мао ч цэргээ хаяад Москва руу явж болохгүй байлаа.Сталин Маог Хятад улсын төрийн тэргүүн болохоос нь нааш хүлээн авч уулзахгүй л байлаа.
1949 оны 10-р сарын 1-ний өдөр шинэ тулгар БНХАУ-ыг зарлан тунхаглалаа. Үүний дараа нэг сар 15 хоногийн дараа Мао Сталины 70 насны ойн өдөр Москвад очлоо. Эхлээд бүх зүйл хэвийн байв. Хятадын төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр Молотов, Громыко нар угтан хүлээж авав. Орой нь Кремльд болсон хүндэтгэлийн зоог дээр Сталин өөрийнхөө баруун гар талд Маог суулгажээ. Гэвч зөвлөлт хятадын найрамдлын гэрээнд Сталин гарын үсэг зураагүй л байв, Сталин Маотой биечлэн уулзаагүй л байв.
Өвлийн цас бүрхсэн зуслангийн байшинд Мао Кремлээс телефон утас дуугарч тэднийг хүлээн авах байх хэмээн удаан хүлээсэн боловч чимээ гарахгүй л байв. Мао бүр сүүлдээ залхаж үлэмж их бухимдаж эхлэв.
Маогийн өрөөнд таазанд нь нэгэн том люстр чийдэн өлгөсөн байв. Мэдээж тэр чийдэнд нууц чагнах төхөөрөмж суулгасан байж таарна. Нэгэн өдөр Мао тэрхүү чийдэн рүү харж “ Миний үүрэг бол зөвхөн идэж уух болон унтах л болж дээ. Хэзээ бид агуу удирдагч Сталинтай уулзах юм бол доо” хэмээн хэлэв.
Дараагийн өдөр Маогийн өрөөний утас дуугарч Сталин түүнийг зусландаа урьж уулзах боллоо. Сталины зуслангийн өргөө Маогийн байсан байшингаас тун холгүй ойрхон байжээ.
Мао ихэд баярлаж эцэстээ генералиссмус Сталинтай уулзах нь хэмээн боджээ. Гэвч бас л баярлах болоогүй байв. Сталинтай ганцаарчлан уулзах гэсэн ойлголт бараг байдаггүй ажээ. Уулзсан ч гэсэн Сталин түүнтэй хар ёж үгээр ярина хэмээн даанч санасангүй. Сталины ёж үг бол түүний зан авир байлаа.
Сталин Маотай ярьж байснаа гэнэт- Нөхөр Мао Зедун. Та үнэхээр коммунист мөн үү? Эсхүл Та коммунист болж жүжиглээд байна уу? хэмээн ёжлонгуй асуулаа. Мао энэ асуултад ихэд балмагдаж юү гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Дараа нь Сталин Маог бүр хүнд байдалд оруулав. Сталин Маод “Хэрэв бид Та нарт туслаагүй бол Та нар Хятад дахь иргэний дайнд ялахгүй байсан даа” хэмээн бүр дээрэнгүй байдлаар ярив.
Нилээн хэдэн цаг Сталины ёж яриаг сонссон Мао тэсэхийг аргагүй болов. Орой болж Сталин Маог өөрийнхөө зуслангийн байрны диван дээр унтахыг санал болгов.
Мао ядарсан ч гэсэн шүд зуун босож өөрийн байрлаж байгаа зуслангийн байр дээрээ очжээ.
Удалгүй хоёр хоногийн дараа Зөвлөлт Хятадын найрамдлын гэрээнд хоёр тал гарын үсэг зурав. Хятадын төлөөлөгчид уулзалтын дараа Ленинград руу явж тэндээсээ Бээжин рүү буцацгаалаа.
Мао Зэдун тэрхүү уулзалтын үеэр тун дурамжхан байлаа. Мао хэзээ нэгэн цагт Зөвлөлтийн удирдагчаас хариугаа авна хэмээн бодож байв. Дөрвөн жилийн дараа Маод ийм боломж олджээ.
Сталин Хятадад таван удаа үнэхээр их тус хүргэсэн юм.
Нэгд, Сталин Хятадын иргэний дайны үед Маод японоос олзолсон үлэж их хэмжээний зэр зэвсэг, танк, их бууг хүртэл өгч байв. Маш их зэвсэгтэй болсон Мао 1949 онд Чан Кайшиг эх газрын Хятад нутгаас хөөж ялалт байгуулж байв.
Хоёрт, Сталин Гадаад Монголтой нэгдэх гэсэн Өвөр Монголыг Хятадын мэдэлд үлдээв. Хоёр Монгол нэгдвэл ямар аюултайг Сталин сайн мэдэж байлаа. Хоёр Монголыг нэгдэхийг Сталин эрс хориглосон юм.
Гуравт, Сталин Зүүн Туркестан улс байгуулах гэсэн уйгурчуудын тэмцлийг үгүй хийж, зөвлөлтийн цэргийн хүнд ачааны даацтай нисэх онгоцнуудаа Маод түр өгч хятадын десантын улаан цэргийг Уйгурын нийслэл Өрөмч хотод буулгаж уйгурчуудын тусгаар улс болох гэсэн тэмцлийг дарахад нь хятадуудад тусалж байв.
Дөрөвт, Сталин Порт Артурыг Японоос чөлөөлж Хятадын мэдэлд өгөх саналыг тэдэнд тавьж байв.
Тавд, Сталин БНХАУ-ыг 1950- иад оноос эхлэн хүнд үйлдвэржүүлэх ажилд нь бүх талаар тусламж үзүүлж байв.
Ер нь монголчууд бид Зөвлөлт Холбоот улс 1930- аад оноос эхлэн дөчөөд он хүртэл Япон улстай нууц гэрээ хэлэлцээр байгуулж гадаад Монголыг Зөвлөлт улсын нөлөөнд үлдээх, Өвөр Монгол болон Зүүн хойд Хятадын 3 мужийг Япон улсын нөлөөнд үлдээх талаар хийсэн нууц гэрээг мэддэггүй юм л даа. Дараа нь Зөвлөлт Холбооот улс 1949 оноос эхэлж Гадаад Монголыг өөрийн мэдэлд үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын мэдэлд үлдээх нууц гэрээ хэлэлцээр байгуулсныг огт мэддэггүй юм. Тэр үед Зөвлөлт Холбоот Улс, Япон, АНУ, Британи, Франц их гүрнүүд азийн улсуудад тогтоох нөлөөгөө хувааж нууц гэрээ хэлэлцээр хийдэг байсан юм билээ. Монголын асуудлыг сүүлийн хэдэн зууны турш Москва, Бээжин хоёр л мэддэг байсан даа.1990 оноос хойш л монголчууд бид жинхэнэ туурга тусгаар улс болж, өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг болсон гэхэд хилсдэхгүй дээ.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл32
Зөвлөлт оросын хортой бодлогын талаар үнэн түүхийг өгүүлжээ.
Хөлсний хямдхан бичээч Доржийн Сүхбаатар гэгч энэ усан цэлдэн гахай гуай ээлжит шаампр юмаа шаампарджээ.
Молотов риббетропын гэх нууц хэлэлцээрээр сталин гитлер хоёр европыг хуваан эзлэх тохироогоо хийсэн нь ил болсон түүхийн баримт юмшүүдээ,,,,кремлийн улаан алуурчид монголын сор болсон сэхээтэнүүдийг алж хядсан түүх ив илхэн мартагдаагүй л байгаашдээ,,,,
ЗХУ дэмжээгүй бол монгол улс бусдын идэш болж,бүрэн сүйрэх байсан,Хятадын араваадхан мян цэрэг ямар ч эсэргүүцэлгүй орж ирээд ,бүх сайд ноёд төрийн тэргүүн цэргүүдийг нь хүртэл сөгдүүлж байгаад бүх эрх мэдлийг булаасан, Буу зэвсгийг нь хүртэл хураан авч Богдыг гэрийн хорионд суулгасан гэдэг, Цагааны орогдлууд манайд жаахан удсан л бол хэдэн малыг нь идэж хэдэн иргэдийн толгойг хяргаж дуусгах байсан биз,Оросууд монголыг олон удаа аварсан,Тэдний ачаар бид амьд мэнд гарч, тусгаар улс орон болж,өнөөгийн хэмжээнд хүртэл хөгжин,энх тунх амьдарч байна, Манай АН-ынхан бол угаасаа баруунд урвасан,орос хятдуудыг үзэн ядагчдын бүлэг, Тэд ийм л юм зохиож ,ийм л юм сурталчилна,
Сүхбаатарт баяр хүргэе ! Орос-Япон, Орос-Хятадын хоорондын Монго лын талаарх хамаг чухал нууц гэрээнүүдийн талаар маш үнэн зөв мэдээлэл өгсөнд баярл алаа. Эдгээрийг эрдэмтэн судлаачид аль хэд ий олж мэдээд яриад бгаа боловч олон нийт эд олигтой өргөн дэлгэр хүргэж чадаагүй бга а юм л даа. Тиймээс манай өвгөн эмгэн комм унистууд үүнийг дуулаад зүхэх хараах нь арг агүй хөөрхий, зүрх нь ч хаагдаж мэднэ !!! Гэвч түүхийн үнэнийг үнэнээр нь л ярихаас өөр аргагүй ш дээ,сонсоод үнэмших нь үнэм шиж, үхэх нь ч үхнэ л биз дээ яахав, тийм биз дээ !
Одоо ч ямар нэгэн ялгаа байхгүй. Монголыг хувааж идэх Америк, хятадын нууц гэрээнүүд олон байгаа. Монголын говийг хоослож хуваах төлөвлөгөөг америк, хятад хоёр хийгээд сууж байгаа. Монголчууд бид зэвсэг хийж сурах хэрэгтэй.
Энэ Доржийн Сүхбаатар гэгч коммунист гитад Мао-гийнхаа дотоод мэдрэмжийг хүртэл их сайн мэдэж бичсэн байна, бодвол угсаа нэгт урд зүгийнхнийгээ их сайн мэддэг бололтой! ккк
тийм байна, Доржийн СҮХБААТАР улаан коммунист Мао даргыгаа хаацайлж зөвтгөх маягийн юм бичжээ.
Мао яаж хариугаа авсан юм бэ?
Хариугаа аваагүй л юм шиг байна. ЗХУ Мао-д зэвсэгээ манай газар нутгаар дамжуулж тээвэрлэн өгч байсан гэдэг. Ринчен гуайн төрсөн эмэгтэй дүү нь тэо ажилд дайчлагдаж зөвлөлтийнхэнд орчуулга хийж байсан гээд тв-р ярьж байсан. Трумен ЗХУ, Герман бие биенээ аль болох олоноор алж байвал сайн гэсэн гээд ЗХУ пропаганда хийдэг байсан. Түүн шиг Хятадын иргэний дайны үед Мао, Чан кай ши 2-н хөвгүүд 2-уул нууц нэрээр ЗХУ-д сурч, толгой хорогдож байсан, эцэгүүдийнх нь дэргэд зөвлөлтийн цэргийн сургагч нар байсан.
хятадын хэт их хүн ам байгалийн баялаггүй байдал л хүнд байна
япон явж буудлын өрөөний нойлын суултуурд онжигондоо үнэртүүлэгч цацуулсан л гээд байдаг шүү өөрөө
ЭНЭ ХУДЛАА ШААЖ ӨГЧЭЭ.
орос хятад аль хэдийн ахан дүүс болсон уйгарыг туркууд авч чадахгүй изральтайгаа учраа олбол болоо биз гадаад монгол орсын монголуудтайгаа ойр хилэлдэг сталины төмөр зам брежневийн хороолол цахилгаан станцуул сибирийн өндөр хүчидлийн шугамаар эрчим хүч авдаг сталины төмөр замаар нефть бензин шатах тослох экспорт импорт гаргаж оруулдаг оросын ёвропийн хүнс голдуу хэргэлж орос ёвроп хэлээр ярьж баруунд суралцаж ирсэн иргэдтэй
Манай АН бол яг Украины нацистүүд шиг Орос орныг үзэн ядагчдаас үндсэндээ бүрдсэн байгууллага, Барууны гар хөл, Бусдыг гүтгэж, барууны суртал ухуулгыг л дамжуулна, Тэндээс санхүүжилт авдаг биз,
Одоо ч ямар нэгэн ялгаа байхгүй. Монголыг хувааж идэх Америк, хятадын нууц гэрээнүүд олон байгаа. Монголын говийг хоослож хуваах төлөвлөгөөг америк, хятад хоёр хийгээд сууж байгаа. Монголчууд бид зэвсэг хийж сурах хэрэгтэй. Америкчуудыг хядаж байвал таарна.
1990 оноос хойш ао монгол буцаж эх газартайгаа нэгдсэн бөлгөө.
Хоёр монголыг нэгтгэж болохгүй гдгн үнэн байх шүү монгол хүн ам ихдвэл азид дайн зогсохгүй бж магд шэж бодсон байх 37 оны цуст яргалөг хгд удаагүй бсн монголчууд хятд орос хоёрыг их сүү гэсэн дарласан түүр би сталин бас геой болитигч хүн бсн гсн сайн бодсон ыайх
ионголын хүн ам гэж хичнээн юу ч байхав дээ ганц гангийн үйлдвэрт ажлах хүн байхгүй
Одоо ч ямар нэгэн ялгаа байхгүй. Монголыг хувааж идэх Америк, хятадын нууц гэрээнүүд олон байгаа. Монголын говийг хоослож хуваах төлөвлөгөөг америк, хятад хоёр хийгээд сууж байгаа. Монголчууд бид зэвсэг хийж сурах хэрэгтэй.
Солиод биччихэж үхэрээ.. Орос Хятад 2 гэх гээд америк хятад 2 гэхчиж.
Аливаа асуудалд тухайн цаг үеийн байдалтай нь,хүчний харьцаатай нь нягт холбож үзэхгүй бол шудрага эх орончдынхоо тэмцлийн утгыг ойлгохгүй л дэ.Өөрийгөө золиослоод эх орондоо ашигтай үйл хийсэн нэгэн байхад хоосон хийрхэж илүү их хохирол учруулсан нь ч бий!Энд яригдаж буй ЗХУ ын гэрээг ил тод болгож түүхийг үнэнээр нь ойлгох боломж бүрдэнэ.Гэрээг үзээгүй байж хоосон хараах нь дайсанд л ашигтай!
Аливаа асуудалд тухайн цаг үеийн байдалтай нь,хүчний харьцаатай нь нягт холбож үзэхгүй бол шудрага эх орончдынхоо тэмцлийн утгыг ойлгохгүй л дэ.Өөрийгөө золиослоод эх орондоо ашигтай үйл хийсэн нэгэн байхад хоосон хийрхэж илүү их хохирол учруулсан нь ч бий!Энд яригдаж буй ЗХУ ын гэрээг ил тод болгож түүхийг үнэнээр нь ойлгох боломж бүрдэнэ.Гэрээг үзээгүй байж хоосон хараах нь дайсанд л ашигтай!
1990 онд Монгол Америк хэмээх муур багшийн урхинд орсноо мэддэггүй.
франц их бритхги япон их гүрнүүд гэнэ тэд ямар их гүрнүүд байхавдаа одоо орос их гүрэн байна шүү дээ Дэлхийн хамгийн их газар нутагтай ашигт малтмалаар ёвроп азийг бүрэн хангаж байгаа дуусашгүй баялагтай бриксийн ганц орон орсо л байна шүү дээ дээр нь барууны тавин хоёр улстай байлдаж байгаа цөмиын зэвсгийн асар их нөөцтэй ард түмэндээ хамгийн ойр нягт компортный төр засагтай хэнээс ч хамаарахгүй импери өөрийн ард түмний удирдлагатай гүрэн улс байна напелеоны 1812 оны үедч туркийн хорин гурван довтолгооны үедч 1851-1854 крым севастополь руу англи франц турк гурын довтолгооны үедч дэлхийн 1-р дайны үедч орсын улаан тан цагаантны иргэний дайны үедч дэлхийн 2-р дайны Гитлерийн ёвропийн дайны үедч японы порт артур халх голын мөн манжуурын чөлөөлөх дайнд ялж байсан Генералисмус сталины орос улс ардчиллын өнгөт хувьсгалын чечени гүрж украйны дайнд ялж дэлхийн цөмийн 3-р дайнд ялж л таарна
Таны дэмждэг АНУ яагаад монголд нэг ч аж үйлдвэр барьж өгөхгүй харанхуй ард түмний тархийг ардчилал эрх чөлөө гэсэн уран үгээрээ угаахаас өөр юу ч хийхгүй байна вэ?
Өвөр Монгол болон Зүүн хойд Хятадын 3 мужийг Япон улсын нөлөөнд үлдээсэн бол сайхандаа: Монголчууд нэгдвэл ч Азидаа дийлдэхгүй гэдгийг Орос, хятадууд сайн мэдэж байгаа. Буриад, халимаг, тува хүн ам нь өсөхгүй байна шүү.
Зарим нь үнэн зарим нь худлаа
Зарим нь үнэн зарим нь худлаа
Монголтой холбоотой юм болгоныг 2 хөрш маань хоорондоо нууцаар шийдсээр ирсэн л дээ. Оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд л Хятадтай нийлэн 100 жил (1921 оноос) ертөнцөөс тусгаарласан.Тэр тусгаарлалтын үр дүнд ингээд бусдыгаа -Баруунтан, Анус гэж доромжилдог нийгмийн бүхэл бүтэн үе давхарга бий болсон нь үнэн. Ямбий сэгэндээ хийх балга бензинийхээ төлөө л Монгол эх орноосоо татгалзахад Орост нэгдэхийг уриалагсад дэндүү олон
1980-аад оны үед Америк Хятад хоёр яаж монголыг оросын нөлөөнөөс салгаж, монголыг саалын үнээ болгон ашиглах вэ гэж хоорондоо үгсэн хуйвалдаж, 1990 онд ардчилал ялж монгол америк хятадын саалын үнээ болсон түүхтэй.
Адгийн хоёр хөрш задарч бж о монгол хөгжинө.