sonin.mn

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатарыг томилжээ.


Тэрбээр өнгөрсөн бямба гарагт шинэ ажлаа хүлээн авсан байна. Түүний хувьд ОХУ-д олон жил ажилласан бөгөөд Тажикистаны шилдэг жүдоч Сомон Махмадбеков, Оросын жүдоч Махмед Махмадбеков, Мурад Чопанов, Рамазан Абдулаев зэрэг шилдгүүдийг бэлтгэсэн нэгэн юм. 2019-2024 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Х.Болдбаатар дахин олимпын аварга төрүүлж чадаагүйдээ уучлал гуйснаар өөрийн албаа өгсөн байдаг. Тэгвэл түүнийг Монголын жүдо бөхийн холбооноос шигшээ багийн ерөнхий зөвлөх дасгалжуулагчийн албанд томилжээ.