sonin.mn

Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар явагдаж байна. Энэ дундаа нилээн ширүүн өрсөлдөөн өрнөж буй газар бол Өмнөговь аймаг юм. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас "Эрхэт Монгол" группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилсон билээ.


Учир нь ЖДҮ-гийн зээлд нэр холбогдож байсан, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд дөчин их наядын нүүрсний хулгайгаас илүү манай аймгийн орон нутгийн өмчит компанид л аймшигтай хулгай гарсан байна шүү, яанаа таминь ээ гэсэн хар пиар явуулж, сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа.


Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хүмүүсийн нэг болох "Эрхэт Монгол" группийн Захирал Х.Мандахбаяр нь өөрөө Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга байхаар Өмнөговьчууд итгэхгүй тул л ийн сэлгэсэн хэрэг.


Бодит байдал дээр Х.Мандахбаярын нөлөө Өмнөговь аймгийн МАН-д жин дарсан хэвээр байгаа бөгөөд аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнхийг ч Х.Мандахбаярын фракцийнхан бүрдүүлсэн байна.



Тэр бүү хэл хэрэв аймгийн ИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулвал Л.Энхболд, Х.Мандахбаяр нарын хэн нь чухам Өмнөговь аймгийн Засаг дарга болох вэ? гэдгээ ч эцэслэн шийдээгүй байгаа тухай эх сурвалж өгүүлж буй юм.


Д.Дандархүү