sonin.mn

Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулааан есдүгээр сарын 28-ны өдөр болоход манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа.


May be an image of text

16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа. Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм.


May be an image of 6 people and text