"Дархан бэр" цол тэмдэг олгох тухай асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Жендэрийн тэгш эрх цаашлаад ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн хуулийг ч зөрчдөг.
Эмэгтэйчүүд арван сарын турш хэвлийдээ бүрэлдэн тогтсон үрээ эрүүл энх төрүүлэх сэн гэдэг ганцхан хүсэл л байдаг. Түүнээс хүү эсвэл охин байгаасай гэж хүсэх хүн цөөн. Хувь заяагаараа хүү төрчихвөл дархлагдаж, охин төрүүлчихвэл “адлагдаж” ч мэдэхээр нөхцөл байдал нийгэмд бий болжээ.
Ээж маань хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн. Тэгэхээр дархан ч биш, энгийн ч биш “алтан дундаж” бэр. Харин ээжийн дүү гурван хүү төрүүлсэн тул “дархан бэр”. Түүнийг хань болоод хадмууд нь эцгийн дайтай ихэд хүндлэх нь бий. Учир нь тэр гурван хүү төрүүлсэн тул хүндэтгэл хүлээх эрхтэй. “Дархан бэр” болж хүндлүүлэхийн тулд завсаргүй гурав ба түүнээс дээш хүү төрүүлж болзол хангах учиртай. Дунд нь нэг охин төрүүлчихвэл тэгээд л дуусаа, дархан биш энгийн бэрд тооцогдоно.
Ер нь завсаргүй гурван хүү төрүүлэх юугаараа илүү ач холбогдолтой вэ? Эмэгтэй хүн хэвлийдээ бяцхан зүрх цохилж эхлэхээс төрөх хүртэл хугацаанд яг адилхан цаг хугацааг элээж, өвдөлтийг даван туулдаг. Хүү, охин гэж хүүхдээ тэд ялгалгүй асран халамжилж халуун сүүгээ амлуулан асардаг.
Харин төрөх эмнэлгээс гараад тасралтгүй гурван хүү төрүүлсэн эмэгтэй хадмууддаа ч, ханьдаа ч арайхан илүү хүндлүүлдэг. Энэ нь Бөртэ үжин, Сорхогтун хатан нар дөрвөн хүү завсаргүй төрүүлж дархан бэрийн эрх эдэлдэг байснаас улбаатай. Гурван хүү төрүүлсэн бэр тэр айлын муу муухайн үүд хаалгыг хаадаг гэх түүхтэй.
Дархан бэрийн болзол хангаж өргөмжлөл хүртэхийн тулд "Болзол" хангадаг болжээ
Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх. Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх. Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж.
Гэтэл “Дархан бэр” шалгаруулж, шагнал олгох нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлж байна.
Нөхөр, найз нөхөд нь “Яаж ийж байгаад л хүү төрүүлж дархан бэр бол” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг. Энэ бол хүний эрхийн зөрчил. “Монголын Дархан бэрийн үндэсний хороо” хэмээн Төрийн бус байгууллага ч байна. Энэ байгууллага нь дээрх шалгуурыг давсан эхчүүдэд энгэрийг тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл зэргийг 85 мянган төгрөгөөр худалддаг аж. Нэгэн төрлийн бизнесийн хэлбэр болсон байгааг харуулж байна.
Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна
Ялгаварлан гадуурхалт олон хэлбэрээр хөндөгддөг. Тухайн хүний нас, хүйс, албан тушаал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэрэг хэлбэрүүдэд ихэвчлэн илэрч байна. Уг нь Монгол Улсын үндсэн хуульд дээрх бүгдийг хориглоно гээд заачихсан байдаг. Мөн 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар “14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн байдаг.
Үүнээс гадна уг хуулийн 14.2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх зүйлүүдээр хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан бол тухайн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг оруулсан байдаг. Тэгэхээр ялгаварлан гадуурхалт нь гэмт хэрэгт тооцогдоно гэсэн үг.
Нэг бодит жишээ дурдахад, аймаг, сумын засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж "Дархан бэр" гэж эмэгтэйчүүдийг цоллож нэр алдар өгдөг асуудал үүссэн. Энэ нь маш том ялгаварлан гадуурхалт. Түүнд нь болзлууд бий. Тухайн эмэгтэй гурав ба түүнээс дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол "Дархан бэр"-ын болзол хангана гээд заачихсан. Гэтэл энэ нь цаагуураа эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Хөдөлмөрийн харилцаанд ч мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдол бий. Жишээ нь зарим банк өөрийн дотоод журамдаа зохицуулалт хийхдээ ажилд авах эмэгтэйчүүдийг хоёр жилийн хугацаанд жирэмсэлж хүүхэд төрүүлэхгүй байх. Хэрвээ энэ хугацаанд жирэмслэх юм бол ажлаас халагдах өргөдлөө өгөөд яваарай гэсэн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаж байсан ААН-үүд байна.
Тэгэхээр энэ нь өөрөө Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн төдийгүй Олон Улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг ч мөн зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Үүнээс бид өдөр тутмын харилцааны жаахан хэсгээс л хүний эрхийн зөрчлийг харж болно.
Хамгийн гол нь нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг хүн бүр алхам тутамдаа санаж, тэр тусмаа хамгийн түгээмэл зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдрийн тэмдэглэлт баяр болгоод өнгөрөх биш, насан туршдаа эрхийг нь хамгаалж, хүндэтгэх ёстой хүмүүс гэдгийг санах хэрэгтэй.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл24
3 охин төрүүлбэл Эрдэнэт бэр гэдэг цол тэмдэг гаргачих.
Хүү охин төрөх чинь эр хүний онцлогоос шалтгаалах бус уу Үхэрүүдээ
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй. Монгол баатрын удам тасрах учиргүй.
afrikiin zarim omog, ulsuudad bas iimerhuu yum baisag gesen. teged manaid
эртнээс уламжилж ирсэн зүйл,эхнээсээ л дараалан гэдэгтээ л ач холбогдол өгдөг,охин гаргаад дараа нь дараалан 10 хүү гаргаад ч дархан бэр болохгүй шдээ,юм болгоныг жэндер,хүний эрх нэрээр гутааж байхаа больцгоо,лгбт, трансжендер мэт гажигтай солиотой юмнуудыг шүүмжилж жигшүүлдэггүй байж их хуцацгаах болжээ тийм мунаг юм бол тэр гажигуудтайгаа тэмцэж шүүмжлээч???
Эрт уед ийм ес яриа огт байгаагуй суулд бехийн дархан аварга гэх болсон уеэс гарсан аман яриан дээр тоглосон тоглолт байгаа юм
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй. Монгол баатрын удам тасрах учиргүй.
Эрт уед ийм ес яриа огт байгаагуй суулд бехийн дархан аварга гэх болсон уеэс гарсан аман яриан дээр тоглосон тоглолт байгаа юм
Эртний уламжлал байсан л даа Улаижлалдаа хэрхэн хандах аэ гэмэн асуудал яжигтэйхэн ялгаварлан гадууохсан нь юу л бол Тэрнээс илуу гадуурхалт байнаа байна 40 оос дээш насны хумуусийг ялгаварлан гадуурхаж ажилд бараг авахгуй байна язалуучууд хогшин тогцог гэдэг болж Бага насны зуухэдтэй эиэгтэйчуудийг албан бусаар гадуурхаж ажилд авахгуй байна Тэр байтугай залуучуудыг ажилд авахдаа эцэг эхицнх нь хоронго монгийг хардаг болжээ Эгэ бугдийг бич яманай оноодрийн дур торх
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй. Монгол баатрын удам тасрах учиргүй.
Эхлээд охин гаргаад эхэлж байхад нь дархан бэр болохгүй юм байна гээд ад үзээд салж сарних дээрээ тулж байна одрргийн хүүхдүүд ! энэ балай үгээ болих хэрэгтэй ! Хүүк энэнд анхаарч нэг зарлиг гаргах хэрэгтэй !
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй. Монгол баатрын удам тасрах учиргүй.
Дархан бэрийг шуумжилнэ гэдэг цаагуураа жр эм хуйсийг соргуулж байна гэсэн угБарууны орнуудад моод болоод байга эрэгтэйчуудийн маскулин шинжукд буюу эр зориг бие бялдрын хувьд хучтэй байх орх гэртээ болон улс орондоо манлайлагч байх байхыг угуйсгэхийг сохрооор дуурайж болохгуй ээ Нуудлийн мал аж ахуй байсан цагт эр ээм хуйсийн ажил ходолморийн ялгаа арилахгуй Тэр нь ч Монголын онцлог
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй.
Монголд дархан бэр оргоижлолоос илуу анхаарах естой асуудал барууны суррталсилж байгаа ЛГБТ зэрэг хун амыг цооруулж устгах гажиг сурталчилгаа газар авч болохгуй
Дархан бэр оргомжлол шуумжлэх нэрээр ховгуудийг ад узэхээ боль Тайван цагт охид илуу олон тордог Хямрал дайнидажинтай уед ховгууд олон тордог гэсэн яриа байдаг Ховгууд хар багаасаа эндэх нь илуу Освор насны эрэгтэй хуухэд илуу олноороо амиа хорлож байна Цэрэг цагдаа мал аж ахуй барилга гээд ховгууд илуу эрсдэлт ажил хийж байна яэрэгтэйчуудийн нас баралт 10 жилийн туруунд байна Яоюутнуудын 70 хувь охид донгож 30 хувь эрэгтэй хуухэд байна Монгол ээж аавууд ховгуудээ хайрлаж зов хумуужуулэх шаардлагатай байна
Ийм юмыг болиулах хэрэгтэй. Юунд хэрэгтэй юм бэ?
Ардчиллын 30 жилд Монгол улсыг Монгол үндэстнийг үгүй болгох доош нь хийх барууны суртал л Монголд их газар авсан бна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Дархан бэрийн уг гарлыг судлах хэрэгтэй юм бна. Хүн ам цөөхөн, анагаахын шинжлэх ухаан хоцрогдмол байсан үед Монголчууд 2 хүүхдээ бараг 1 хүүхэд гэж тоолдог байсан гэсэн. Тэхлээр эрэгтэй хүүхдийг илүүд өрх гэрийн толгойлогч, амьдралын ноён нуруу гэж үзэж ирсэн уламжлалтай холбоотой байж болно. Дархан бэр бол нийгэмд хортой зүйл бишээ.
Цагийн юм цагтаа гэдгийг Монголчууд ойлгох хэрэгтэй.Дархан бэрийн тухай зөв асуудлыг хөндсөн байна.Тэгээд цаашаа уламжлалт эмнэлгээс эхлээд элдэв уламжлалын ард нуугдсан мунхруулгаа одоо больцгоо.
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй. Монгол баатрын удам тасрах учиргүй. Залуу эмэгтэй хүнээс түрүүлж 3 хүү дараалж гарвал асар хүчтэй дайчин баатар болох чадалтай байдаг учраас Монголчууд дээдэлж эхийг нь алдаршуулж ирсэн. Залуу эмэгтэйгээс төрсөн 3 хүчирхэг хүү гэдэг төрийн тулгын чулуу мэт ариун зүйл мөн байдаг.
Охин, эсвэл хүү төрүүлэх нь эмэгтэй хүнээс хамаардаггүй, гэтэл хүү төрүүл гэж бэрээ, охиноо шахаж шаардаж, хүнд байдалд оруулдаг эцэг эх, хадмууд байгаа нь их эмгэнэлтэй хэрэг. Цаашлаад ач зээгээ хүйсээр ялгаварлах нь аймшигтай.
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс болж монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн хүчирхэг байдлыг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй.
Охин, эсвэл хүү төрүүлэх нь эмэгтэй хүнээс хамаардаггүй, гэтэл хүү төрүүл гэж бэрээ, охиноо шахаж шаардаж, хүнд байдалд оруулдаг эцэг эх, хадмууд байгаа нь их эмгэнэлтэй хэрэг. Цаашлаад ач зээгээ хүйсээр ялгаварлах нь аймшигтай.
Монгол хүний зан үйлийг болиулах эрх хэнд ч байхгүй. Монгол улс манжийн дарлалд ороход манжийн хаан монгол зэв харвааны төрлийг бүгдийг болиулах зорилгоор хориглож ирсэн. Үүнээс бол монголчууд бид Чингисийн чулууны бичигт тэмдэглэгдсэн онтудах гэж зан үйлийг мартсан байдаг. Онтудах харваагаар монголчууд бид дэлхийг эзэлж явлаа. Манж нар монголын онтудах харвааг дийлэхгүй учраас устгах зарлигийг манжийн хаан гаргаж байсан. Дархан бэрийн зан үйл бол Монгол гэр бүлийн ариуныг батлах ёс заншил юм. Ёс заншил мартагдахад зан үйлийг илэрхийлдэг үйл үг мартагдана. Онтудах гэдэг үйл мартагдсан шиг адил түүхийг бид эрх чөлөөт Монгол улсад давтаж болохгүй.