sonin.mn

БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 10-р сарын 19-нд Жэн Ливэнд цахилгаан илгээж, түүнийг Хятадын Гоминдан намын даргаар сонгогдсонд баяр хүргэжээ.


Ши Жиньпин цахилгаандаа: " Олон жилийн турш хоёр нам “1992 оны нийтлэг ойлголт”-ыг баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэх нийтлэг улс төрийн зарчмын үндсэн дээр хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хоёр эргийн ахан дүүсийн нөхөрлөл, сайн сайхны төлөө чармайж ирсэн нь эерэг үр дүн авчирсан. Дэлхийд зуун жилд тохиохгүй өөрчлөлт хурдацтай өрнөж буй энэ үед Хятадын үндэстний агуу сэргэн мандалт тасралтгүй урагшилж байна. Хоёр нам нийтлэг улс төрийн сууриа бататган, Тайванийн ахан дүүстэй эв санаа нэгтэйгээр Хятадын ард түмний итгэл зориг, итгэл үнэмшлийг улам бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа хөгжлийг ахиулан, үндэсний нэгдлийг дэмжиж, Хятадын ард түмний нийтлэг гэр орон болон язгуур ашиг сонирхлыг хамгаалж, илүү гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэж байна” гэж онцолсон байна.


Шинээр сонгогдсон Хятадын Гоминдан намын дарга Жэн Ливэнь мөн өдөр хариу цахилгаан илгээж, Ши Жиньпинд талархал илэрхийлжээ.


Жэн Ливэнь хариу бичигтээ тэмдэглэхдээ, "Тайванийн хоолойн хоёр эрэг 1992 онд “нэг Хятад” зарчмыг тус бүрийн амаар бататгасан нийтлэг ойлголцолд хүрсэн бөгөөд хоёр нам энэ зарчмын дагуу, мөн “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэх нийтлэг байр сууринд тулгуурлан хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, түүхэн ач холбогдол бүхий олон амжилт гаргасан. Хоёр тал хоёулаа нэг угсаа гаралтай, хоёр эргийн ард иргэд бүгд Хятадын ард түмний үр сад билээ. Иймээс хоёр нам харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хоёр эргийн ард түмний сайн сайхны төлөө ажиллаж, үндэстний сэргэн мандалтад шинэ зам нээх ёстой” хэмээн онцолсон байна.


Г.Бямба