Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Тогтоолд хориг тавих тухай
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.
Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.
Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.
Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ.
Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.
Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.
Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана.
Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
Сэтгэгдэл33
Ноёны Зандан бөх уначихсан чинь ноён Ухна уурлаад наасан уу? Ккк
МАНгарууд одоо болимоор юм. Мөнхбаясгалангийн хэлдгээр: Занданшатар өөрөө хулгайч байж өнөө нэг хулгайч Амарбаясгалангаа шалгана гэж ч юу байхав. Адилхан хулгайчаа казиночин ь өмөөрөөд үхэх нь дээ!
МАНгарууд одоо болимоор юм. Мөнхбаясгалангийн хэлдгээр: Занданшатар өөрөө хулгайч байж өнөө нэг хулгайч Амарбаясгалангаа шалгана гэж ч юу байхав. Адилхан хулгайчаа казиночин ь өмөөрөөд үхэх нь дээ!
унгасан хойноо хавчихаа болио хүрэлсүг минь,тийм л юм бол Оюукийг огцруулдаг шигээ бааварлахгүй яасийн ,одоо нэгэнт огцорсон бол буцаад тавих юмуу ,хоригийг чинь хүлээж авахгүй гэдгийг мэдсээр байж хуцаж гэнэ,их хуцвал өөрт чинь импечмент монгол төрийн ажилд санаатайгаар саатал учруулсан гээд зарлавал наад суудлаасаа ч унах эрсдэлтэй гэдгийг тооцсон уу балай минь,АНыхан та нарыг хуугаар чинь огцруулж кайф авна гээд дайрвал гөлөг болохоо мэдэхгүй новш чинь,зандка чинь унаснаар өөрөө "доголон нугас" болсноо мэдээгүй яваа лалар юм бна даа???
Ерөнхий сайдыг огцруулахдаа ТББХ оор оруулсан нь буруу болоод явчихсан уу.
Африк монгол мэтийн троллуудад эрх мэдэл албан тушаал ер зохихгүй юм байна гэдгийг үзлээ харлаа.
Энэ пязда иргэдийн хадгаламж 14 -н тэрбумаар казино тоглосон …
zuv uu zuv
Хуультай улс хуулиараа явж байна. Сайхаан.
Шүүхээр ороод ял авсан нэг өлбийсөн зураг нь байгаа шт… гөлийсөн шаар .. хүрэлсүх гэж… баялагтаа эзэн монгол гэж хуцсан да ,,, ХАА байна тэр эзэн болсон баялаг чинь… хачин нөхөр …
Хүрэлсүхийн халаасны хэдэн хүн НАМ гэж тоглож Ордоны тайган болчихлоо до.. хаа байнаа тэр баялагтаа эзэн Монгол хүн ?? …

Багш нар ажил хаяж байхад мөн эмч , тэтгэврийн хөгшид гадаа сууж байхад таг байж нээх зарчимч нөхөр болчихийм.. худлаа попроо хүн дэ…
Үхэж далдмар хүрэлсүх гэж хулгайч… А.Мөнхбат гишүүн нүүрийг улайтал чи хулгай хийгээгүй юм уу гэж хэлэхэд хачин болсон .. монгол түмэн харсан..

Хадгаламж банкны 14-н тэрбум төг-р казино тоглож алдсан чинь Үндсэн хууль зөрчсөн үү ? Хэлээдэх лалар минь !!

Очирбат талийгаачаас илүү доошоо орноо чи Үхэхдээ .!!!
Очирбат талийгаачаас илүү доошоо орноо чи Үхэхдээ .!!!
Очирбат талийгаачаас илүү доошоо орноо чи Үхэхдээ .!!!
Одоо тэгээд Зандан ерөнхий сайд хэвээрээ юм уу гэхээр гишүүдийн олонхи огцоруулахыг дэмжихгүйг дэмжихгүй гэчихсэн. Хүрэлсүр МУ-ын төрийг гацаанд оруулах нь дээ. МАН оршин тогтнох эсэх цаашлаад МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд эрсдэлтэй нөхцөл үүсэх нь байна даа
Энэтхэг рү хэрэггүй явсан юм ! Ирсэн чинь өөрийн тавьсан бүдүүн бодон нь буудуулчихсан байна ! Ямар зүрхтэй хулгайчууд бууддаг байна аа гээд бөөн шар уур !!!
Харахад парламентийн засаглалтай боловч ерөнхийлөгч нь засгийн газар, парламентаа атгачихсан. Засгийн газраа хараат байдлаасаа алдахгүй л гэж үзээд байна. Нэгэнт их хурлын гишүүд олонхоороо унагасан ерөнхий сайдыг байлгах гээд байх шаардлага байхгүй. Одоо Амарбаясгаланг намын даргаар баталгаажуулж өгөхгүй. Үндсэн хуулийнхан Занданшатарыг хамгаалах нь ойлгомжтой. Их хурлын доторхи хагарал гүнзгийрнэ. Ерөнхийлөгч сайд нараасаа нэгийг их хурлын дарга тавина. Өөр хүн өрсөлдвөл Зандан, Энхбаяр хоёр нь ажлыг нь явуулахгүй.
Ноёны бөх уначихсан. Ноён ууртай байна. Дахиад барилдуулна.ноёны бөхөд заавал унаж өгөх шаардлагатай. Ялсан хүн хэн ч биш болно. Бусдад сануулга болгож ОюунЭрдэнэ, Амартүвшин хоёрыг шившиглэж шоронд хийнэ. Хөөрхий Монголын залуу үе яана даа.
Хүлээж авлаа ч энэ ЗГ цаашдаа яаж явна да.
Дорнодын шоучин Энхбаяр тэгэхээр одоо хуулийн сайд уу?