
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулав.
Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна
"Сэлбэ 20 минутын хот"-ын дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссан бөгөөд орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил үргэлжилж байна. Тодруулбал, багц нэгийн 1786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3 хувь, багц хоёрын 2028 айлын 26 блокийн суурь цутгалтын ажил 68 хувьтай тус тус үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна
Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэл станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.
- 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
- Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
- 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
- Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Дамбадаржаа дэд төвийг СБД-ийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй. Тус дэд төвд 1973 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 72 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 63 МВт хүчин чадалтай дулааны станцын ажил 39 хувь, мэдээлэл холбооны барилга угсралт 90 хувь, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт 95 хувьтай үргэлжилж байна.
- Хөрсний ус зайлуулах ажил 80 хувь
- Цэвэр усны 2.3 км шугам татах ажил 98 хувь
- Ариутгах татуургын шугам татах ажил 98 хувь
- 2.8 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
Толгойт дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна
Толгойт дэд төвийг СХД-ийн 1, 2, 20, 22 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийх юм. Тус дэд төвийг 21.105 хүн амтай байхаар төлөвлөж, 5276 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн сургалтын төвийг ашиглалтад оруулаад байгаа бол 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 61 хувь, тохижилтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.
- 6.5 км авто замын ажил 20 хувь
- 6.8 км дулааны шугам татах ажил 27 хувь
- 8.9 км цэвэр усны шугам татах ажил 58 хувь
- 10.8 км ариутгах татуургын шугам татах ажил 16 хувь
- 5.9 км үерийн хамгаалалтын суваг барих ажил 98 хувьтай үргэлжилж байна.
Сэтгэгдэл6
ХОТЫН ДАРГАА. ТА ЭНЭ ОЛОН ХЯТАДАА БУЦААЖ ГАРГАА. ТЭХГҮЙ БОЛ БОСЛОГО БОЛВОЛ ТАНД БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛД ХЭЦҮҮ БАЙДАЛ ҮҮСЧИХВИЙ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВЖ БАЙНА АА
boliochee pizdu naraa ger horoolol haluun huiten ustai bolvol tegeed l hangalttai.
Ger horoolliin gazruudiig hucheer luivardan avch gadnii irgediig suulgah bair barij bn
Хумуусийн газрыг худалдан авч челеелеед баахан бетон авс бариад л бх юм. Газраа егегсед нь уулын орой руу нуугээд негее л агаараа бохирдуулдаг хэвээрээ. Энэ зев бодлого уу!!!
Гэр хороололыг барилгажуулахаа зогсоо. Хөдөөнийхөн хотруу орж ирээд нэг хашаа хатгачихвал улсаас байртай болчихно гэсэн бодлоор бүгд нүүж ирээд дууслаа. Монгол улсыг мөхөөх наад бодлогоо зогсоо
Наад дамбадаржаа руу чинь зуны улиралд түгжирэл ихсээд явж болохгүй байгаа. Одоо нэмээд баахан байшин бариад нягтшил улам ихэсгэчихээр чинь хөдөлгөөн яах болж бнаа? 7 буудалын хөдөлгөөн зун бол ачаалал хэт их байгаа. Тэнд бас барилга барихаар зуслангийн чиглэл чинь яаж явах юм бэ. Дэд бүтэц, замын төлөвлөлтөө эхэлж тооцож хийж гүйцэтгэчихээд дараа нь барилгажилтаа хийгээчээ.