Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт энэ оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа
Сэтгэгдэл6
ZIKA BIRIUS" hort mogoi zail aa,chi yu byteesendee syyhees chairdag bnaa;;;;;;;;;;;;syyh bol hen d ch hereggyi itgej ul boloh baigyylaga boljee,enyyniig ardyyd bid temzej eerchleh chag ni boljee..................edgeer ardchilsan nam nertei nobsnyyd zailsgyi sorond syyh bailtai,Yagaad?........................................be.........................................................godilyyd aa........................................................
Монголын шүүх яг номоороо ажиллаж байна. Анхан шатан дээр нээг их асуудал шийдэж буй мэт дүр үүсгэдэг, давж заалдах шатан дээр дараагийн шүүх анхан шатаа хүчингүй болгоно...тэр нь Дээд шүүх дээр нам хийх суурийг нь бэлдэж өгч байгаа юм. Анхан шат бол нийгэмд Шүүх шудрага сайхан гэх сэтгэгдэд төрүүлэх үүрэгтэй. Дээд шүүх хэний талд шийддэг билээ? ойлгомжтой байгаа биздээ. Яг л авилга хороолол шиг...анхан шатан дээр Хорооллыг нураа гэнэ..одоо дараагийн шатан дээр Авилга хороолол ОК болно...дүр үзүүлсэн дараагийн шоу яваад Дээд шүүх дундын шатны шүүхийн шийдвэрийг косметик засвар хийгээд бага сага мөнгөөр торгоод асуудал дуусна. Асуудал манай шүүх тогтолцоонд бна... хонгил хэвээрээ...
МАН шүүхээр зүгээр л шидэт тохиур хийж байна даа . Сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд баривчлуулана , ял заана , хөөрхөсийг арайч хэтрүүлчихлээ гэхээрээ хөнгөлөнө - цагаатгана , үүний цаана МӨНГӨ мөлчийтлөө эршэлдэнэ ...
Уншаад үзэхээр яах аргагүй хуулийн дагуу л шийдэж дээ гэж ойлгогдоод байна. Ийм дутагдал доголдол байгаа бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүй яах юм бэ. Зөв шийджээ л гэж ойлголоо
Анхан шатны шүүх гэж ХҮН гэдэг этгээдээр улстөрийн захиалгаар 'тоглоом шиг' дарамт жүжиг зохиогоод бна уу? Жинхэнээсээ ямар бгааг нь шинээр томилогдсон Сайд Алтангэрэл Шүүх ажиллагааны бдлд Ард иргэдийн санал бодлыг сонсож няглан УИХ-даа тайлагнаж Хэрхэх тухай Ард Олондоо Мэдээлэл өгч Парламэнтийхээ Хяналтыг боловсронгуй болгож Хүний Эрхээ зөв Хамгаалаасай?!
давж заалдах шатны шүүх зөв шийдвэр гаргажээ. баяр хүргэе.Манай АТГ, Прокурорууд маш хариуцлагагүй ажилладаг. хуулиа мөрддөггүй,тогтоол шиидвэр нь маш их алдаа, зөрчилтэй гардаг, түүнийгээ засахыг боддоггүй юм бна лээ.