Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүдээс үзвэл Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө бараад, асар их зэвсэг, сум, пуужингийн агуулахуудаа дэлбэлүүлээд одоо Оросынхоо нутагт байлдах гэж тамтай зам туулж Сталины хатуу тушаал руу шилжихээс өөр аргагүй болж байгаа тухай хөрвүүлж буулгая.
Курскийн операцын тухайд Украины ялалтын төлөвлөгөөний нэг хэсэг нь гэдгийг В.Зеленский өөрөө тэмдэглэсэн. “Бид Курск мужид шинэ ажиллагаа эхлүүлж байгаа бөгөөд оросуудад илүү том газар нутгаа орхих, эсвэл бүслэгдэх хоёрхон сонголт байгаа” хэмээн украины цэргийн нэг зүтгэлтэн ТВ-ээр ярьж байна.
Түүний ярьснаар украины цэргүүд Оросын энэ муж руу Глушково чиглэлээр оросын хилийг нэвтрэн довтолжээ. “Ямар ч ноцтой эсэргүүцэл харагдаагүй, зам нь сайн байсан. Весёлое тосгон нь оросын зэвсэгт хүчний бүлгийн арын хэсэгт байрладаг. Энэ нь оросын армийн понтон гарцууд байрладаг Глушково руу явах зам дагуу”, “Ингэснээр Курскт оросууд хүнд байдалд орлоо” гэж оросын сувгууд ч ам уралдан өөрсдөө мэдээлж байна. Курсктээ Орос үлэмж хүч хаяж чөлөөлөх ажиллагаа эхлүүлэн байлдаж байтал Украины арми төлөвлөгөөний дараагийн үе рүү орж, байлдаж байгаа фронтын хажуу хэсгээр Оросын нутаг руу ямар ч эсэргүүцэлгүй цөмрөн орж Оросын цэргийн хажуу талаас ороох бүслэх маягтай урагшилж байна. Маш сайн тооцож төлөвлөсөн ажиллагаа бололтой.
Ийнхүү Украин нь ОХУ-ын Курск муж руу цэрэг оруулаад бараг 2 сарыг туулах гэж байна. Курскийн операц нь гурван зорилго өмнөө тавьсан, тэр нь нэгдүгээрт Украины Сума мужид оросын цэргийн давшилтыг тасалдуулах, хоёрдугаарт бусад фронтоос цэргээ Орос татаж байлдуулахаас аргагүй болгох, гуравдугаарт буфер бүс байгуулах хэмээн генерал Игорь Романенко Obozrevatel сайтад ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Ийнхүү ОХУ-ын муж руу амжилттай давшсанаараа Харьков, Сумад оросын цэргийн давшилтыг саатуулж чадлаа. Хоёрдахь зорилтын тухайд юуны өмнө дорнод фронтоос Орос 15-20 мянган цэргээ (Зеленскийн хэлснээр 40 мянга) татаж нутгаа хамгаалуулахаар хөдөлжээ. Одоо буфер бүс байгуулах зорилтоо шийднэ гэжээ. Тэгж шийдэхийн тулд дөнгөж сая хилийн өөр нэг хэсгээр украины десантын-дайрагч нэг бригад Курскийг нэвтэрч саадгүй урагшилсан, тэр нь 8 дугаар сарын 6-нд эхлүүлсэн операцын дараагийн шинэ үе болох бололтой.
Үүнтэй холбогдуулан саяхан Оросын ТВ-ээр оросын нэртэй найруулагч Никита Михалков ярьж байгаа нь харагдав. Шууд л ял нэхэж буруутныг хайж байна. Путиныг аягүйттэл асуужээ. “15 тэрбум рублиэр хийж байгуулсан Курск дэх оросын армийн бэхлэлт хайчсан бэ?” Үнэхээр хайчсан юм бол? Учиргүй их гурвалжин цагаан бетон эгнүүлээд байсан. Тэр их зардал хэний дансанд орсон бэ?
Курскээ алдахгүйн тулд Кремльд нөөц хувилбар яригдаж байна. Цэргийнхэн ч шаардаж байна:–Оргосон, хулчийсан цэрэг, захирагч нарыг газар дээр нь өчиггүй буудах тухай Сталины “Приказ № 270”, бас № 227 буюу нэг алхам ч ухарч болохгүй, ухарвал... Өглөө босоход орчлон дэлхий дээр сонин сайхан зүйл их л тохиосон байх юм. Нэг өглөө Сталины тушаал нь Путины нэрээр гараад ирнэ, тэр гарцаагүй. Нэмж хэлэхэд Украины тал “Олзлогдогсодоор солилцооны санг нөхөх” гэдэг арга барилтай ажилладаг, аль болох олон орос цэрэг амьдаараа бууж өгвөл сайн, тэднийг нөөцөлж байгаад оросын олзонд байгаа (зарим нь бүр 2 жил) украин цэргүүдээрээ солих. Ер нь Сталины дайны урлагийг Путин бүрэн өвлөсөн. Цаазаар авахаас бусдаар. Эзэлж (өөрсдөө бол чөлөөлөх гэдэг) чадахгүй бол тэр хот тосгоныг газрын хөрстэй нь тэгширтэл их буугаар галлаж, бөмбөгдөж пуужинддаг.
“Чи минийх болохгүй бол өөр хэнийх ч болохгүй!” гээд там болгодог. Орос энэ арга тактикаа Украинд шувтан амсуулж байна. Харин Украин нь Оросын хот тосгод, ядаж Орост түр эзлэгдээд байгаа хотуудаа хэзээ ч газрын хөрстэй нь тэгширтэл бөмбөгдөхгүй. Оросын суртал нэвтрүүлэгчид яг өөрсөд шигээ бодож ТВ-ээр хашгиралдаж харагдана:–Одоо биднийг, бидний гэр орныг цаадуул чинь яг бөмбөгдөнө гэж. Украины хүн ардыг Орос яг тэгж байгааг нэг ёсондоо хүлээн зөвшөөрчихсөн.
Юлия Навальная баривчлах тушаалыг нь эгдүүцэж “Путиныг бүү мартаарай. Тэр бол алуурчин, дайны гэмт хэрэгтэн. Түүний байх ёстой газар бол шорон. Гаагын хаа нэгтээ, зурагттай тохилог өрөөнд бус Орост Алексейг хөнөөсөн колони шиг газар байх ёстой” гэж мэдэгдэж байсан даа. Навальнаягийн ерөөснөөр яллагдах өдөр ойртсон мэт Орост, Оросын армид болж бүтэж байгаа юм алга. Наад захын жишээ барагдахгүй их боллоо. Барууныханд эр бяраа гайхуулж хүчээ үзүүлэхээр тив хоорондын РС-28 “Сармат” пуужингаа хөөргөх гэтэл уурхай дотроо дэлбэрч бөөн гамшиг дагууллаа. Дөрөв дэх удаагаа бүтэлгүйтлээ. Архангельск мужийн Плесецк дэх сансрын пуужингийн хөөргөх полигон нэг хэсэгтээ жагсаалаас гарлаа. Энэхүү РС-28 “Сармат” нь хуучин загварын комплекс РС-20В “Воевода” пуужинг халж гарч ирсэн, Оросын цөмийн хүчний шинэчлэлийн чухал үзүүлэлт ба хүнд нь 200 тонн орчим, дэлхийн дээр хамгийн хүнд баллистик пуужин гэгддэг, урт нь 35 метр, диаметр нь 3 метр, 18 мянган км тусгалтай.
Нэг дор толгойн хэсэг нь 10-15 салдаг цөмийн бөмбөгнүүд тээнэ, нийт хөнөөх хүчин чадал нь 50 мегатонн. Украинд бүтэлгүйтэх тусмаа Вашингтон, Лондон, Варшавыг “Сармат”-аар цөмийн галд хуйхлана гэж оросын суртал нэвтрүүлэгчид амаа цангатал занадаг, харамсалтай нь ийм төрлийн 4 пуужингаа турших гэж байж сүйтгэчихлээ.
Сансраас авсан зурганд асар том хар нүх харагдана. Краснодарскийн Молькино дахь Вагнерын бааз цохилтод өртөв. Калуга муж дахь оросын стратегийн бөмбөгдөгч пуужин харвагч ТУ-22М онгоцуудыг баазад нь Украин дроноор бөмбөгдчихөв. Украины хот суурин, хүн ард руу байнга пуужин харвадаг онгоцууд цөөрч л байна. Пуужин ч энэ олон дэлбэрэлтийн дараа үлэмж цөөрсөн байх. ОХУ-ын Европын хэсэг дэх цэрэг-зэвсгийн бүх бааз, агуулах энэ янзаараа Украины цохилтын бай болох бололтой. Эндээс юу харагдаж байна. Эрүүл ухаантай монгол хүн бол ойлгохоор болсон. Оросын үзэл суртлын тархи угаалтад төөрч будилж, Путин ялахыг хүсэн хүлээж, тэр талын суртал нэвтрүүлэгт хөөрч, хараалаа урсгаж байгаа бол Та бүтэшгүй цөхрөлөөсөө яаралтай салах хэрэгтэй. Украин ялагдаасай гэж мянгантаа залбирч ном уншуулаад ч өнгөрлөө дөө!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл58
ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,ТАНД БАЯРЛАЛАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,путин ХУЙЛО,,,,
бэлтгэл хошууВч Батсайхан, салга бөгсөнтолгойт та 2 Украйн явж дайсагнаад байгаа Оростойгоо байлдаач, ккк
Оросууд "Алтан загасны үлгэрийн эмгэн нь Зеленский, өвгөн нь Жо Байден" гэж дооглож байна. Америкууд харин "Зеленский хүслийн жагсаалттай сагсаа бариад Америкт ирлээ" гэж дооглож байна, ккк
Путин Макрон, Шольц хоёрт хандаж "Ребята давайте жить дружно!" гэж анхааруулсан байна. Харин Жо Байденд юм хэллээ гээд тэр даанч ойлгохгүй, ха ха ха
Zailuul orkuud baruunii tarhi ugaaltand urtuud setgetsiin emgegtei bolj ba
Хуй украине пидаразы
Hog
Рашистууд Киев руу дайрахад Украйнчууд зэвсэг барьж хотоо хамгаалсан бол Украйны арми Курск муж руу довтлоход оросууд өвчтэй эцэг эхээ хаяад зугтсан Оросууд Киев хотын дэргэд орших тосгоны айлуудыг олон дэлгүүрийг тонон дээрэмдсэн Эсрэгээр Курск мужид Украйнчууд дээрэм хийгээгүй оросуудын хаясан өвчтэй эцэг эхэд ус эм авчирч өгчээ Курск мужийг чөлөөлөх тушаал авсан орос цэргүүд өөрийн орос иргэдийн тосгон дэлгүүрийг дээрэмдэхэд нутгийн орос иргэд шоконд орж байв Курск мужийн тулааны ач холбогдол нь Путлерт цөмийн зэвсгээр айлгадаг улаан шугам байхгүйг харуулсан
Тэр улаан шугам нь улаан талбайн хүрээг хэлж бган.
за битгий шаагаад байгаарай укрд удахүй байлдах эрсгүй болж,фронтын шугам энд тэнд сэт үсэрч үсэрч яахаа мэдэхгүй ёврей ногоон ануст бадар барьж явахад чинь юун зэвсэг бариад тэмцэх,цэрэг татлагаас зугтаж румыны хил дээр усанд живж,ойд төөрч үхэж байхад???курскад олон олон танк,их буу,хуягт машинаа шатаалгаж,16 мянган гадаадын хөлсний болон гудамжнаас шүүрүүлсэн цэргээ алдаад учраа олохгүй бужигнаад бна цаана чинь хөөе
хичнээн өдөөд хогийн муу өөдгүй украйны эсрэг цөмийн зэвсэг гаргаж гар бузарлаахгүй зэвсэггүй украйнд энгийн зэвсэг хангалттай танкчид их буучид зенитчид хиймэл дагуулын шинэ антенн хийчихсэн локатраар нь гарын алган дээр харж байгаад ярьж байгаад тоочколж байна Дахин сайн мэргэлээрэй батсайхан байдал хүнд байна шүү гях гях
Одоо оросд гэрээт цэрэгт элсүүлэх мах олдохгүй төлбөрөө 100% нэмээд ч байхгүй. Орон сууцны зээл жилийн 20-22%. Цалингийн зээл 25%. Шүүх дээр дампуурсан хувь хүн 17%, компани 57% өсжээ. Тоо баримт 2023 оны эхний 8 сар болон 2024 он эхний 8 сар. Гадаад валют олдохгүй ЗХУ-н үe шиг валютын хар зах ажиллаж эхэллээ.
Бусдын нэрээр худлаа шаахаа боль!
Путин нь унангуут хойд хөршийн арми бутарч хувь хувьсгалын замбараагүй зэвсэглэсэн бүлэглэл болж хоорондоо эрх мэдэл газар нутагаа булаалдаж манай хойд хил рүү түйвээж халдах вийдээ
Путин ялах тул санаа бүү зов.
Энэ л сэтгэл зовоогоод байна даа.
Цэргийн чиглэлээр сурсанч бай,сураагүйч бай ер нь энэ славянчуудын хаграл бутрал Монголчууд бидэнд ямар хамаатай юм,тэднийг нэг талыг нь дэмжих нь эсвэл үгүйсгэх нь манай улс төрд болоод иргэдэд хүртээлгүй асуудлыг мэддэг царай гаргаад дүгнэлт,анализ хийх маягтай юм бичээд иргэдийн тархи угаах ямарч шаардлагагүй,үнэхээр эх оронч үзэлтэй цэргийн хүн юм бол эх орныхоо газрын баялгийг хулгайлж,луйвардаж,зарж байгаа олигархиудтай тэмц.
яг тэмцэн украйн орос шиг үзэлцэх хэрэгтэй баян хоосны галт тэмцэл л болж байна шүү дээ
Ойр ойрхон бичиж байгаарай оросын ард түмэн энэ хэдэн олгиархаасаа салах арга байна уу хэдэн зуун жил үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх аргагүй зовж байна даа нэг нар харах өдөр ирэх байлгүй хайран сайхан залуус зориуд ядуу байлгасан үр дүнд нь хэдэн рублын төлөө их бууны зууш болох гэж одоо орост укрын дайнд явсан гээд баахан тахир татуу архи уусан залуус бий болж байгаадаа
эх орон ч гэдэг чинь орос шүү монголд чингэс гэж хэнхэдгээ цохиод манж хятад шиг ианжлаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гашилсан исэнкйэ царайтай хоёр нүүртэн их бий
америк УКРАЙНд юу ч өгсөнгүй тэр байтугай орсын гүн рүү буудах зөвшөөхөл ч өгсөнгүй хэдэн мянган км хол тусах пуужинч өгсөнгүй КУРСКАД украйны алсан энгийн иргэдийг нэр хаяг зураг хөрөгтэй нь бичлэгтэй нь олон улсын шүүхэд өгчээ курскад узрайн 16 мянгаад цэргээ үхүүллээ их хэмжээгээр бууж өглөө колоумбын таван зуу үхэж төдий бууж өглөө ДАХИН МЭРГЭЛЭЭРЭЙ БАТСХЙХАН БАЙДАЛ ТҮГШҮҮРТЭЙ БАЙНА ШҮҮ СТАЛИНЫ ЦЭРЭГ ПОКРОВСК ОРЖ ЯВНА УГЛЕДАРЬ БҮСЛЭГДЭЖ БАЙНА ШҮҮ
Адъяагийн Батсайхан гэж цэргийн ямар ч боловсролгүй ац байнаа. Хэдэн онл хаана төгссөн ац вэ!
Чиний хажууд л боловсрол өндөртэй хүн бн даа.Гошного минь чи харин ямар боловсролтой хүн бэ
Орос Украйны фронтын байдал. Украйн болон барууны шинжээчдийн мэдээлснээр,Оросын цэргүүд 2024 оны 9-р сарын 24-нд Украйны зүүн өмнөд хэсэгт орших стратегийн ач холбогдол бүхий Вуледар хотыг эзэлсэн байна. Украйны "Хар Запорожийн бригад" Оросын армийн довтолгооны эхний минутанд зугтахаас өөр аргагүйд хүрчээ. Эдгээр үндэсний үзэлтнүүд Украйны энгийн цэргүүдийг тэднийг явтал Оросын дайралтыг удаашруулах үүрэг өгөн үлдээжээ. Тэдгээр 80 гаруй цэргийг Оросын зэвсэгт хүчин олзолсон байна. Тэд ярихдаа комндлагчид нь тэднийг орхин зугтаасан гэж ярьжээ. Украйны байлдааны шинжээч Константин Машуков хэд хоногийн дараа Угледарийг Оросод 100% алдана.Украйн цэргүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай.Өөр стратегийн чухал ач холбогдолтой газруудаа ч алдах болно гэж хэлжээ. Оросын хуурай газрын Тэнгисийн цэргүүд Угледар руу орох бараг бүх гудамжинд хяналтаа тогтоожээ. Зеленский АНУ руу явахынхаа өмнө цэргийн дээд удирдлагуудад намайг иртэл нэг алхам ч газар Оросуудад алдаж болохгүй гэсэн үүрэг өгсөн бөгөө
Эмээ уу,,,малаа,,,
өнөөдөр шөхт нэг хоёр гурав дээр три колор мандуулчихлаа ура селидовка часов яр дорно зүгээс бүслэгдлээ ура
Анхаар! Украин руу цутгаж буй Оросын эцэс төгсгөлгүй махан давалгаа! Нэг л өдөр Орос тэсрэнэ. Пу шиг ийм шившгийн дайн хийж байгаа удирдагч дэлхийн түүхэнд төрсөнгүй дээ.
БҮХ ДЭЛХИЙН БАГШ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР 36- боть туурвисан ЛЕНИ-ИН НЭГЧ ДАЙНД ЯЛАГДААГҮЙ ГЕНЕРАЛИСМУС СТАЛ-ИН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ЦОРЫН ГАНЦ УДИРДАГЧ ДАНКО -ПУТ--ИН УРИАЛАН ДУУДАГЧ ШУУРГЫГ СӨРӨГЧ БУРЕСТНИК БОЛОЙ
Эргүү мал минь чамд ямар ч цэргийн хэргийн мэдлэг чадвар алга. Ичиж амьдар. Чиний үе өнгөрсөн. Өнөөгийн дайн байлдаан шал өөр тактик, маневараар явдаг болсон шүү Зөнөж , хоцрогдсон бэлтгэл хошууч ямар олигтойдоо л хошуучаас хэтрээгүй цолтой байхав дээ.
Яг тийм шүү. Ямар олигтойдоо тэтгэвэрт гарахдаа хошууч цолтой байхад дээ. Нэг уяа тролл л биз.
Энэ дайн анхнаасаа их сонин.Украйнтай хиллэж байгаа хэсэгтээ хүртэл Оросууд наад захын хамгаалалт хийгээгүй байгаа юм.Хамгийн эхэлж бөмбөгдөх ёстой цахилгаан станцуудыг нь яагаа ч үгүй.Ганц сард засчих зөвхөн тохируулагч станцуудыг нь жилийн өмнөөс бөмбөгдөж байгаа. Банк,холбоо,гүүр,төмөр замууд зүв зугээр.Ийм дайн байдаг юм уу?
Ариун дайн хара
Орос хүмүүнлэг дайн хийж байгаа. Адилхан Славян гаралтай ах дүү нараа олноор нь хөнөөх хүсэлгүй байгаа. Сөнөөе гэвэл Киевийг 2 өдөр тасралтгүй бөмбөгдөөд л болно . Израиль шиг !!!
Сонин юм даа. Фронтын мэдээг интернет хөгжсөн өнөө үед үнэн бодит мэдээллийг бүгд авч байна шүү дээ. Харин sonin.mn, Адьяагийн Батсайхан нэг л sonin нүдээр хараад байх юм. Удахгүй Донбасс чөлөөлөгдөх гэж бна, Оросууд давшсаар НАТО ын хүчнийхэн ухарсаар намартай золголоо. Удахгүй хүйтний эрч чангарна. Хахир хатуу өвөл ирэх гэж бна.
Saihan zuudee bichejee Ukraine aluulj duusaj ba ted emneleg tsetserleg surguul dotor tserguudee huuhed ubchinguudiin dund bairlaj baildaj ba Ukraine shebshig delhii dayar zelenski tuunii tserguudiig uzen yadsan odo tarhia ugaalgaad medrel muutai heden ork mongol l Ukraine gej ba
Бэлтгэл хошууч гэхээр муу стратегич бсан болоод л хошуучаас дээш гараагүй гэдэг нь харагдаж бн.
Бэлтгэл хошууч гэхээр муу стратегич бсан болоод л хошуучаас дээш гараагүй гэдэг нь харагдаж бн.
НОМЫГ НЬ ҮЗЭЖ НОГООТОЙ ШӨЛИЙГ НЬ УУСАН ХҮНИЙ ДҮГНЭЛТ ШАЛ ӨӨР ЮМАА БАЯРЛАЛАА .УКРАЙН БОРШ САЛАХЫН АРГАГҮЙ ШҮҮ
Хэтэрхий нэг талыг барьсан мэдээл цацах юмаа. Хэн хэнийх нь бодит байдлыг байгаагаар нь хэл л дээ. Нэг л их Орост хонзогносон хүн байх юм. Орчин цагийн дайн байлдаан бидний төсөөлөлөөс хол зөрүүтэй юм байна. Цэргийн мэргэжилтэн юм бол үүнийг л нарийн талбарлаж өгөөч дээ.
Украин ялах нь ч ялна аа!! Харин монголд хэзээ зөв хүнлэг шударга ёс ялж!! дэвшилтэд нэг зүгрүү алхацгаах юм болдоо!!!!!!
Зелинскийн айлчлалын үр дүнд АНУ, НАТО одоо нэг талдаа гарчих байх оо. Орос ялагдаж таарна. Одоо манай хэдэн ОЯА яана даа, яана, арай боож үхэхгүй юм байгаа биз дээ? ккк
Энэ нэг архичин их мэдэмхийрч гэнэ
Ukraine YAmarch bsan uldeh yostoi.
Тийм ээ энэ бодит үнэн. Хэн ч Оросыг үзэн ядахгүй. Харин бодит байдал ийм л байгаа. Үнэндээ бол Орос цэргийн салбарт 80 аад оноороо байгаа
Гүй тэгээд ядаж ганц удаа жижиг ч болов ялж үзүүлээч хаха
Тийм ээ энэ бодит үнэн. Хэн ч Оросыг үзэн ядахгүй. Харин бодит байдал ийм л байгаа. Үнэндээ бол Орос цэргийн салбарт 80 аад оноороо байгаа
Маш гоё мэдээ. Слава Украйна!
Энэ мал санаандаа орсноо ёстой нэг бурах шиг л болжээ.
Үнэн шаасан бна. Манай оркууд энэ доор боож үхлээ.
Манай улаан үхэрнүүд юу ч бичсэн ойлгохгүй л дээ. Үнэн зөвөөр Оросын одоогийн байдлыг бичсэнд баярлалаа.
Украйн удахгүй ялагдана,хөгшин ацаа.Одоо үлгэрт итгэдэг хүүхэд ч байхгүй.Ялангуяа чиний бичсэн үлгэрт.
Украйн удахгүй ялагдана,хөгшин ацаа.Одоо үлгэрт итгэдэг хүүхэд ч байхгүй.Ялангуяа чиний бичсэн үлгэрт.
Битгий худлаа хуц оо муу бөгс долоогч говш батсайхан
Энэ бэлтгэл хошууч америкийн талд юм шив дээ. Баас,баас,баас Путин мандтугай гэвэл яасан юм бэ?
Оросууд Киев, Харьковь болон Украйны хотуудруу анх орж байсаныг санаж байна уу??? Хотруугаа гүнзгий орж ирсэн Оросуудыг ард иргэдтэйгээ нийлээд яаж салам цохив!!! Үүнийг л сөрөн тэсвэвлэх чадвар гэхгүй юм бол өөр юуг сөрөн тэсвэрлэх чадвар гэх юм бэ?
украйны хил давуулж орж ирсэн холын зайд нисдэг цөмийн ч бай цөмийн бус ч бай балластик пуужин онгоц украйны амл давж орж ирээд америк англи герман францын биш болоод украйных болчихдог гэсэн хүүхэд малалж байгаа юм шиг худлаа молиго битгий ярь барууныханд хэзээ ч итгэж болохгүй цөм худлаа МОЛИГО МОЛИГО БАС ДАХИН МОЛИГО БАРУУНЫГ ЭСРЭГЭЭР ОЙЛГО
Монголдоо төгссөн офицерүүд илүү байдаг юм даа,аль ч талаараа
попрошайк зелинскийд холын зайн тусгалтай пуужин сөнөөгч онгоц өгөөд украйны хил даваад америкийнх биш болоод өөрөө үйлдвэрлэсэн балластик пуужин онгоц болоод орсын гүн рүү нисэх юм гэнэ тэнэгүүд зальтнууд луйварчид манипулятор махинатор молиго манифист коррупшин хуйвалдагч хулгайч гаригийг сөнөөхөд хүрэхнээ