Экологийн цагдаагийн албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран наймдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийжээ. Өнгөрсөн хугацаанд 25,000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 64 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Аж Ахуйн Нэгж, байгууллагын зургаан автобусанд
- хууль бусаар агнасан байж болзошгүй 13 ширхэг тарваганы эд эрхтэн
- хуш модны цайруулсан самар 170 килограммыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус илрүүлсэн байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто Тээврийн Үндэсний Төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгийн авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл өгчээ. Цаашид хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хууль бусаар зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл1
Тарвага алсан нь үнэн л юм бол "хууль бус байж болзошгүй" гэх нь утгагүй хэллэг!! Тэгвэл "хууль ёсоор агнасан байж болзошгүй" гэдэг нөгөө хувилбар байж таарах нь ээ??