Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын валют илэрсэн байна.
Тодруулбал энэ оны есдүгээр сарын 2, 3-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас "БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт хоёр дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Иргэн О, Д нар нь тус банкаар үйлчлүүлэх үед дээрх ****** серийн дугаартай 100 юанийн хуурамч мөнгөн тэмдэгт нийт 10 ширхэг илэрсэн үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах:
Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Сэтгэгдэл5
Өмхий хятадууд л хуурамч мөнгө их хэмжээгээр оруулж ирж байгаа.
Дотоодын дайсангууд оруулж байгаа юм. Хужаачуул арай ч ингэхгүй байх.
Дэлхий даяар жуулчинд тавьдаг шаардлага эрс чангаруулж байна. Жуулчин нэрийн доор хуурамч валютыг арилжах гэсэн эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулж байна. Дэлхийн хуваагдал тодорхой болсон тул жуулчдын шаардлагад хүчтэй анхаарах цаг болсон.
Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Энэ ямар хөнгөн бусддаасаа өөр сонин заалт вэ? Хэний ашиг сонирхлын тулд вэ? Дарга нарын ашиг сонирхол уу...
400000 нэгжээс их хуурамч мөнгөөр ашиг хийж, мөн түүнээс илүү хохирол учруулдаг. Ийм ял өгдөг бол үнэхээр шударга биш. Мөнгө хуурамчаар хийсэн нь баригдвал 20 жилийг шоронд суулгаж, хуурамч мөнгө хийсэн технологио бусдад задруулахгүй байх шаардлагатай тул бүх холбогдох хамаарал бүхий хүмүүсийг тусгай бүртгэлд хамруулж гадаад улсад зорчих эрхийг 20 жилээр хасна гэж заасан ятлтай байвал болно.