Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
“МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–т
Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ. Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.
2.“ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
3.“МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
4.“БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
5.“ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа. Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан. Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.
Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл22
Зайлуул муу Путин ядарч дээ. Ганц турбин шахах гэж ирсийм шиг. Ашгүй ашгүй, дайны үед аль болох холуур л бж бсн нь дээр.
Эзэнбурхан нь явчихлаа. Одоо манай малнууд нь яаанаа
Харанхуй бүрий цагт алуурчин л айлд зочилдог
Тэгсхийж байгаад зайлаг ээ,,,улаан алуурчин,,,,хүрэлсүх гэдэг дебыльээ яанадаа,,,
chi muu sejigiin hyyr mini Manai erenhiilegchiig myylah honsoor ygyi syy,chamaig haanaas ch olj ygyi hiij chadna....ygyidee l yilsiig chini hazailgana daa........Nobs oo!!!!
Оросуудыэ барьдаг цахилгаан станц ч гэж юу байхавдээ,,,,чааваас,,,,
одоо уб-т ажиллаж байгаа 4ийн 4станц байгааг харахгүй байгаа бол нүд чинь сохорчээ гэхээс
Mongol uls orosin barsan zahilgaan stanzaas l odoo boltol zahilgaanaa hangaj baigaa jum bish uu? Ta eswel juu c meddeggui hun jum baina eswel amid, bodit baidlaasaa höndii jawdag hun
Путин МАН-ын зальт хулгайч авлигачдаас болгоомжлох хэрэгтэй.Монголын дархлагдсан авлигачин хулгайч луйварчингуудтай нэг ширээнд сууж байгаагаа мэдэж байгаа болов уу?
Монгол улсын гадаад харилцааны яамны мэргэжилтэнгүүд чадваргүй гэдгийн харж байна. Илүү дутуу олон улсын гэрээнд орж болохгүйг үнэхээр амьдрал дээр амсаж байна. Тэр олон улсын эрүүгийн шүүх гэгчээс бүүр гарцгаа. Ахиж үүнээс өөр хэрэггүй олон улсын гэрээ байвал сайн шалгаад гарах ёстой бол гар. Монгол улсын гадаад харилцааны яамны суурь муу байна.
оросын тв-гээр 450мвт-ын атомын станц барихаар тохирлоо гэхийн,манай сайтууд энэ тухай таг дуугай байхийн оросууд худлаа шаамаргүй дээ???
харин ч сайхан ШААдаг гарууд шүү!!!
Эрчим хүчний тусгаар тогтнолтой болчихвол Орос хамаг хөшүүргээ алддаг юм байгаа биз дээ?
Малийсан казиночин , нүүрсчин, хулгайчийг хараад байгаарай
александрын хөгжмийн чуулга тоглоно гэж улаанбаатар даяар зарласангүйгээс ард түмэн александрын хөгжийн дуу чуулга үзэж чадсангүй орсын тв-ээр зарласангүй хулгайн тоглолт элит сэхээтэн үзсэн байхаа
монголын мэдээллийн хэрэгслүүдийг бүгдийг нь барьчихсан байнаа,оросын тв-гээр 450мвт-ын атомын станц барихаар тохирлоо гэхийн,манай сайтууд энэ тухай таг дуугай байхийн оросууд худлаа шаамаргүй дээ???
2mangar
172.69.252.171] a minute ago Тэр муу хөвсгөлийн орк Энхтөвшин оросоор ой ч байхгүй айнглиар ай ч байхгүй бовсролгүй зөнөг мал бас элчин сайд хийнэ гэж чичрээ нүднтй булай болоод явах юмдаа, одоо болисой, ичиж үхдэггүй юм байхдаа! Энэний дэргэд С.Баяр ямар өндөр боловсролтой ямар эр зоригтой, эр хүний нүнжиг үнэртүүлсэн мужик билээ, ямар зангарагтай эр билээ, хорвоо бөрөнхий гэж...
Хоеулаа Ховсголийн хумуус. Ховсголийн Даш-Ендон гийн креатура. Даш-Ендон нь МАХН УТТ гишуун ,н/б дарга Намсрай нь креатур. Намсрай Бээжинд Унэн сонины халхавч дор тагнуул хийж байсан 60 сад онд. Соелын хувсьгал-Улаан хамгаалагчдын эзэрхийлэлийн шируун уед. КГБ дэмжиж Монголын 2-3 р удирдагч болсон хун байсан Ц.Намсрай агсан.
Путлер Монгол байгаа Сум, зэвсгийн нөөцийг авах авах гэж ирж дээ??!!!
Халтар монголчууддаа таарсан ллр гэрээнүүд. Байгал нуурыг хамгаалах нэрийдлээр усан цахилгаан станцуудыг бариулахгүй байх. Нүүрсний станцын өргөтгөл нэрээр 1.5 тэрбум доллар буюу цөмийн станц барих мөнгийг нь шаагаад нэмээд Францын цөмийн цахилгаан станцыг хориглох. Түлш шатахуун тасралтгүй нийлүүлнэ гэж шаагаад нефт нэрэх үйлдвэрийн ажлыг гацаах. Дандаа хаасан боомилсон гэрээнүүд. Ийм улны ллрууд гэдэгээ мэдэр хошного долоосон үхэрнүүдээ.
Нэгэнт эхэлчихсэн юм бол үргэлжлүүлээд хийнэ л биз дээ тэр усан цах.н станц, цөмийн бага оврын цах.н станц, нефтийн үйлдвэрээ. Санхүүгийн эх үүсвэр нь тодорхой болчихсон, ажил нь эхлээд явагдаж бхад дутуу орхино гэж юу бсын. Болохгүй бол тэр мундаг баян шүтээд бдаг барууныхнаасаа зээлээч, өгөх блгүй. ОТ нхоо ноогдол ашгийг аваач, монгол улсаасаа баян болчихсон хэдэн олигархуудаасаа татаас аваач. Хийе болгое гэвэл эргүүтэж Т1 тэж хийсэн дебил гэрээнүүдээ эргэж харж засаад зөндөө мөнгө санхүү цуглуулах боломж бгаа юм биш үү малнуудаа.