Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар Унгар улсаас Монгол Улсад суух, онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд О.Борбалаг хүлээн авч уулзлаа. Монголын үндэсний олимпын хороо, Унгар улсын үндэсний олимпын хорооны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд Спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Унгар улсын спортын барилга, байгууламжийн судалгааг хийх, хоёр улсын спортын бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээв. Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг “ Монгол, Унгар улс спортын салбарт харилцаа сайн, хамтран ажиллагч найрсаг харилцаатай улс. Монгол Улсын шигшээ баг тамирчдад Будапештын дэвжээ эртнээсээ ээлтэй байдаг. Монголын баг тамирчид Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагддаг дэлхий, олон улсын тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ч энэ томоохон амжилтад нөлөөлдөг нь гарцаагүй” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл5
Хэнтий Сүхбаатарын манжийн шээснүүд олноороо дарга болцгоох болж.Бүгдийг нь бөөгнүүлээд Харбин хот руу нь хөөх хэрэгтэй.
Éljen a Mongol-Magyar barátság örökké.
örökkлөх
Орбан пздаг битгий Путлерыг дагаж далжиганаад бай гэж хэлээрэй. Европдоо жаргаж байж зовлон хүсээд байдаг эргүү орк.
Унгар улс нь эртний түүхээр монголтой холбогдсон европ дахь бидний түшиг улс билээ. Монгол хэлтэй элчин сайд Борбалаг та бидний оюуны бүтээлч үйлсийг дэмжиж байхыг хүсье.