2024 оны дэлхийн роботын бага хурал 8-р сарын 21-25-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн Бэй Рэнь И Чуан олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болно. "Инновацийн үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж, шинэ ухаалаг ирээдүйг хуваалцъя" уриан дор болох энэхүү хурал нь олон улсын, мэргэжлийн болон өндөр түвшний хурлын стандартыг баримталж, аж үйлдвэрийн системд анхаарлаа хандуулж, инновацийн системийг байршуулж, экологийн дэд бүтцийг бий болгож, дэлхийн робот техникийн салбарт инновацийн хамтын ажиллагаа шинэ боломжуудыг бий болгож, дэлхийн эдийн засагт шинэ түлхэц өгөх гэнэ. Бага хурлын гол форум нь роботын үйлдвэрлэл, технологийн ирээдүйн чиг хандлагын талаар гүнзгий ойлголт өгөх "Үйлдвэрлэлийн хөгжил", "Хамтын инноваци", "Технологийн шинэчлэл" гэсэн гурван том хэсэгтэй аж.
Г.Бямба
Сэтгэгдэл0