ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 12 /DW/. Парисын Олимпын наадам 18 хоногийн турш үргэлжилж, 329 багц медалийн эзэд тодорч, түүнийг дагалдан олон үйл явдал өрнөлөө. Ням гарагт болсон наадмын хаалтын ёслол хамгийн өндөр төсөвтэй хаалтын үйл ажиллагаа болжээ. Дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэнээр энэхүү наадмын хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон Францын усанд сэлэлтийн тамирчин Леон Маршан Олимпын тогооноос авсан галын дөл бүхий дэнлүүг барин алхсанаар ёслол эхэллээ. Энэ үед найрал дуучид Эдит Пиафын дууг дуулж байв.
Л.Маршаныг том дэлгэцээр харуулах үед “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүс түүнд алга нижигнүүлэн баяр хүргэж байлаа. Үүний дараа “Парис-2024” наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 10 500 орчим тамирчны төлөөлөл талбайд орж ирэв. Туг баригчдын дунд Алжирын Иман Хелиф, Тайванийн Лин Ю-Тин нар байв. Хоёр боксчин хоёулаа наадмын үеэр жендэртэй холбоотой маргаан шүүмжлэлд өртсөн юм. Германы төрийн далбааг Лаура Линдеман, Макс Рэндшмидт нар барьжээ.
Уламжлал ёсоор марафон гүйлтийн тэмцээний ялагчдад тайзан дээр медаль гардуулсан ба энэ удаад уламжлалыг бага зэрэг өөрчилж, эмэгтэйчүүдэд медалийг нь хүртээв. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Нидерландын Сифан Хассан алт, Этиопын Тигст Ассефа мөнгө, Кенийн Хеллен Обири хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Ёслолын үеэр Олимпын цагирагуудыг дээш хөөргөх зэрэг олон шоу үзүүлбэрийг толилууллаа. Мөн Францын Phoenix, Air хамтлагууд ая дуугаа өргөжээ. Үүний дараа 2028 оны наадмыг зохион байгуулах Лос-Анжелес хотод Олимпын тугийг гардуулах ёслолын үеэр Америкийн дуучин H.E.R. АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэв.
Дууг дуулж дуусах мөчид Америкийн од жүжигчин Том Круз жинхэнэ холливуд хэв маягийг харуулан агаараас бууж ирэн АНУ-ын баг тамирчидтай мэндчилж, гимнастикч Симона Байлзаас Олимпын тугийг авч, мотоцикльтой хурдлан давхилаа. Үүний дараа Т.Круз тугийг домогт сагсанбөмбөгч Майкл Жордан тэргүүтэй тамирчдын тусламжтайгаар Лос-Анжелест аваачиж буй дүрс бичлэгийг үзүүлжээ. Улмаар Лос-Анжелесийн Венисийн эрэг дээр Калифорниос гаралтай уран бүтээлчид болох Red Hot Chili Peppers, Билли Айлиш, Снуп Догг, Доктор Дре нар уран бүтээлээ толилууллаа.
Ёслолын төгсгөлд Л.Маршан болон дүрвэгсдийн багийн зургаан тамирчин Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахыг хаалтын үг хэлэхээс өмнө Олимпын бамбарыг унтраажээ. Паралимпын наадам наймдугаар сарын 28-нд Францын нийслэлд эхлэх тул Парисын хувьд энэ бол төгсгөл биш юм.
Сэтгэгдэл7
сена мөрөнд усан сэлэлтийн тэмцээн болоход ус баас ихтэй гэдэсний савханцар ихтэй байснаас олон хүн дотор муурайрч бөөлжиж амжил үзүүлж чадаагүй гэсэн баастайй өмхий сена мөрөн макарон шигээ
Бас энд оролцсон тамирчдаас Ковид их илэрсэн гэсэн
Тайз би тавцан эх хэлнийхээ мэдлэгийг дээшлүүл
Нөгөө ижил хүйстнүүд нь ажлаа дуусгаж уу. Олимпийн ариун дээд үзэл санааг улс төржүүлэн бузарлан гутаасан ОУОХ гэгч жорлон сөнөтүгэй.Цаашдаа ОУОХ олимпийн тэмцээн гэж хийлгүй АНУ н тамирчдад шууд алтан медалиудаа бэлэглэдэг болох нь зүйтэй.Фермийн амьтад дотор гахай илүү эрхтэй байх дэлхийн улсууд дотор АНУ илүү эрхтэй байх хоёр бол дарангуйлал биш харин хүнлэг энэрэнгүй ардчилал юм.
Хоосон мэдлэггүй сараачсан агшсан тархи юм даа чи
Нийт 84 орны баг тамирчид оролцсон , Медалийн тоогоор хамгийн сүүлийн буюу 84 байр Азийн бар Сингапур, Монгол 74 байр, Хойд Солонгос 68 байр эзэлжээ. Медаль нэг их чухал биш, улс орны хөгжлийн үзүүлэлт биш гэдгийг харуулж байна
Дүрвэгсдийн багийн 1 л тамирчин байсан. Энэ Олимплоор түүхэн амжилтанд хүрсэн тамирчид байсан. Анхааралгүй, ба мэдлэг мэдээлэлгүй гэдэг нь