Румын улсын Ерөнхий сайд Марчел Чолаку Парис-2024 Олимпын наадмын хаалтын ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын гимнастикийн тамирчин Ана-Мария Барбосагийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд хүртсэн хүрэл медалийг хураан авсныг эсэргүүцэн тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. Барбоса чөлөөт дасгалын төрөлд гуравдугаар байр эзэлсэн боловч АНУ-ын шигшээ багийн төлөөлөгчдийн гаргасан эсэргүүцэл гомдлын дагуу Америкийн Жордан Чайлзын үнэлгээг дахин хянаж үзсэнээр түүнд хүрэл медалийг олгохоор болж, Румыны тамирчин дөрөвдүгээр байр руу ухарчээ. Мөн ийм өөрчлөлтийн улмаас Румын гимнастикч Сабрина Войня тавдугаар байрт орсон байна.
“Манай тамирчидтай маш шударга бусаар харьцсантай холбогдуулан миний бие Олимпын наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
Шударга хөдөлмөрөөрөө хүртсэн медалийг буцаан авах нь байж болшгүй хэрэг. Тэр тусмаа дасгалжуулагчид, техникийн мэргэжилтнүүд ч ойлгохооргүй өргөдөл гомдлын үндсэн дээр медалийг цуцлах нь шударга бус үйлдэл” гэж Ерөнхий сайд Чолаку фэйсбүүк хуудсандаа бичжээ.
“Сабрина, Ана Мария та хоёртой ард түмэн бүгдээрээ хамт байна. Румыны төр засаг та хоёрыг Олимпын медальтнууд гэж тооцох болно” гэж тэрбээр нэмж бичсэн байна. Гимнастикчны медалийг хураасантай холбогдуулан Румыны Олимпын хороо, Румыны Гимнастикийн холбооноос Спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан бол Румыны Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Михай Ковалиу ОУОХ-нд захидал илгээж, чөлөөт дасгалын үзүүлбэрийг шүүсэн шүүгчдийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл15
zuitei
Шарууд шартай юмаа.
энэ анус хаа явсан газраа дандаа үймээн самуун,дайн байлдаан,хулгай луйвар гээд хийгээд явах юмаа???
Учраа ололцох нь зөв тул гомдлоо өгөх л хэрэгтэй. Бид суралцах хэрэгтэй л дэ бусдаас, тэмцэх аргыг нь.
АНУ ИЗРАЙЛЬ д ханддаг шиг шүүхчдэд ОУОХ ДУРААРАА МӨН Л АНУ Н ЗААВРААР АЖИЛЛАЖ БАЙНА
Зөв. Ер нь Франц улс энэ олимпийг муу зохион байгуулж, бэлтгэл муу хийсэн гэдгийг олон оролцогчид гэрчилж байгаа шдэ.
Har bur doping heregleed galzuuraad orj baisan America geed em taraig ni zubshuurdug
Зөв шүүх бас асуудал болдог юм байнааа???
Харин я тоохгүй байх өө . Буцнуу байна уу
Нэгэнтээ буруу шүүсэн бол тэр чигээрээ нь шийдвэрээр өөрчлөхгүй бн гэвэл 13-14- зуун луугаа ухаарна гэсэн үг!!! Зөв үнэлгээг бууруулаж байгаа бол бас19-20- зуунлуугаа ухарах болон тиймээс 21- зуугаараа үлдэе
Өмхий янкууд дандаа эз дийлж байх юм. Америкд үхэл.!!!!!
Өмхий янкууд дандаа эз дийлж байх юм. Америкд үхэл.!!!!!
Англосаксууд энэ Румыныг яг улс гэж тоож харагдаач. Зүгээр л нэг зүүн европод байдаг Дракулагийн төрсөн нутаг төдийд л боддог. Англосаксууд сүүлдээ бүүр ичгүүр сонжуураа алдаад ОХУ н тамирчдын авсан медалийг шууд л булаадаг болсон. Өөрсдөө яагаад ч хүчрэхгүй төрөлдөө бол өрсөлдөгчөө хориг тавьж хасч байгаад медаль авдаг болсон. Манай ардчилагчид гэгч үзэшгүй муухай маанаг хүн хогнууд,Фермийн амьтад дотроос гахай илүү эрхтэй байж болохгүй гэж ирээд цэцэрхдэг. Тэгвэл англосаксуудын энэ гахайн хуулийн талаар тэд дуугардаггүй. Яагаад гэвэл ардчилагчид бол хамгийн ёс суртахуунгүй,дабль стандарттай улны люмпэнгүүд байдаг юм.
Ямар шударга бус юм бэ. Америк улс жоохон шударга байх хэрэгтэй. Арай дэндүү юм.
Medaliig ni buzaagaad ogogoor bolson genee.