Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл2
мам гэж ламыг хэлдэг гэнээ. блама.
Шуурхай ажилласан байна. Баяр хүргэе.