sonin.mn

"Парис-2024" зуны олимпын наадам ид дундаа орлоо. Өнөөдөр сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан эхэлж байгаа бөгөөд 61 орны 291 тамирчин дээрх хоёр төрөлд өрсөлдөх билээ.


Монголын тамирчдын олимпын анхны медалийг хүртсэн төрөл бол чөлөөт бөх ба тус төрлөөр олимпын наадмаас 10 медаль хүртээд байна.


Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчинн Э.Дэлгэрмаа өрсөлдөнө. Тэрбээр дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Киргизстаны бөх Мээрим Жаманзаровтай хүч үзнэ. Хэрэв ялсан тохиолдолд Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдах юм.