"Парис 2024" олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхонд ялагдсан БНСУ-ын тамирчин И Хан Бит Францыг зорих болсныг "Yonhap News" өчигдөр мэдээлсэн билээ. Ингэхдээ "Бид тамирчин бүсгүйгээс утсаар тодруулга авахад "Өдрийн хоолны цагаар олимпод оролцох болсноо мэдлээ. Маш их баярлаж байна гэсэн" хэмээсэн юм. Уг мэдээллийг Ikon.mn. isee.mn сайтууд эх сурвалж болгон дамжуулсан.
Тэгвэл энэ тухай Биеийн тамир, Спортын Улсын Хорооны эх сурвалж: "Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна. Цуурхлыг газар авхуулалгүй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай.
ikon.mn, бусад зарим сайтуудаа!!! Та нар баг тамирчдадаа тус нэмэр болдоггүй юм гэхэд гай болохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье!
Сонссон зүйлээ эх сурвалжаар баталгаажуул, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээх мэргэжлийн зарчмаа барь. Нийтийн сэтгэл зүйгээр тоглож, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхөө болино уу!
Парист бүх зүйл маш сайн байна! Дахин хэлье, энд сайтуудаар гараад байгаа шиг зүйл огт, юу ч болоогүй ээ. Бүх зүйл хэвийн. Ямар ч асуудал алга." гэжээ.
С.Сарнай
Сэтгэгдэл11
Тэр хоёр сайт нь Монголынх биз дээ ! Орхоны эсрэг бүлэг одоо ч ажилласаар л бна даа, янз нь !!!
Тэр хоёр сайт нь Монголынх биз дээ ! Орхоны эсрэг бүлэг одоо ч ажилласаар л бна даа, янз нь !!!
икон .мн хужаагийн эрлийзүүдийн эрхэлдэг сайт байх дандаа монголын эсрэг дайсагнасан цуу тарааж сэвж байдаг сайт
Монголд хөрөнгө мөнгө, эрх мэдлээ давамгайлж байгаа улс төрч, төрийн байгууллага, компани бүлэглэлүүд олон байгаа боловч монгол улсын тусгаар тогтнол, иргэдийн төлөө яагаад дуугардаггүй, ажилладаггүй юм бол.
Ene okhin umnu ni horlogdson l doo. Yasan ikh horsol ve? Hucheer diilehgui bol hoolond ni hor ch hiij magad bolj dee
Ах нь чиний үнэнч хөгжөөн дэмжигч шүү. Чи С.Батцэцэгийн дараа гарч ирсэн манай чөлөөтийн нүүрийг тахалж байгаа бөх шүү. Ахынх нь хувьд биширдэг манай тамирчдын 4 гайхамшигтай ялалт байдаг юм. Үүнд: 1. Чөлөөтийн С.Батцэцэгийн 2015 оны Лас Вегаст болсон дэлхийн аваргын -63 кг-д алт медалийн төлөө Японы бөхийг 36 секундэнд цэвэр дарсан барилдаан (ер нь энэ тэмцээний бүх барилдаан нь). 2. Боксын Э.Бадар-ууганы 2008 оны Бээжингийн олимпод алт медалийн төлөө Кубын боксчиныг илт давуу ялсан тулаан. 3. Жудогийн Н.Түвшинбаярын 2008 оны Бээжингийн олимпод Японы алдарт жудочин К.Сузукиг цэвэр савсан хамгийн эхний барилдаан. 4. Чөлөөтийн П.Орхоны 2016 оны Иван Ярыгины тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичог оноогоор цэвэр ялсан барилдаан.
амаг бузар, хар цагаан хэл амын үүд хаагдаж, медалийн үүд нээгдэж байна, охин минь. Жингийн чинь бүх бөхчүүд чамаас жийрхэж байгаа. Элдэв юм бодохгүйгээр тооцоотой, дайчин барилдана шүү!!
Чөлөөтийнхөн дотроосоо л байгаа даа, угаасаа ингэдэг дээ, дотоод эв түнжин муутай, хорчингууд ихтэй хэцүү л газар ш дээ МЧБХ
Орхонд ялагдсан тамирчин олимпод орох болжээ л гэснээс Орхоноос допинг илэрлээ гэж хэлээгүй юм биш үү, юу эмзэг юм бэ
Үгүй. Монголын тамирчин Орхонгоос допинг илэрсэн тул манай тамирчин оролцохоор боллоо гэж сонин дээр нь (англиар) бичсэн байсан.
Манай бөхийн эмэгтэйчүүд хэзээ ч гадаадын эмэгтэйчүүд шиг элдэв янзын эм ,хосууд хэрэглэдэггүй, биеийнхээ хүч чадлаар барилдаж,жинхэнэ Монгол эмэгтэй төрхөөрөө оролцож эх орныхоо нэрийг гаргаж явдаг шүү. Энэ мэдээлэл худлаа .