sonin.mn

“Парис-2024” зуны олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын бокс тэмцээн шувтарах шатандаа орлоо. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Энхжаргал ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа. Улмаар хүрэл медалийн төлөө тулалдах ба түүний дараагийн учраа нь дэлхийн аварга Туркийн боксчин Хатиче Акбас байх бөгөөд тэд маргааш “гар зөрүүлнэ”.



М.Энхжаргалаас гадна энэ жинд 2014 оны дэлхийн аварга Болгарын Станимира Петрова, 2018 оны дэлхийн аварга БНАСАУ-ын Панг Чол Ми, 2019, 2023 оны дэлхийн аварга Тайваны Хуанг Хсио Вен, 2022 оны дэлхийн аварга Туркийн Хатиче Акбас нарын шилдгүүд байна.