sonin.mn

Долдугаар сарын 27-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпины тусгай төлөөлөгч бөгөөд БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар Парист уулзав.

Хань Жэн энэ үеэр Ши Жиньпины чин сэтгэлийн мэндчилгээг Бах-д уламжлаад, Парисын олимпийн нээлтийн ёслол гайхалтай болсонд Хятад улс халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд энэ олимпийн наадам онцгой ач холбогдлоо өгсөн.


Хятад улс ирэх жил Азийн өвлийн наадмыг зохион байгуулах бөгөөд Олон улсын Олимпийн хороотой өндөр түвшний найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.


Бах Хань Жэнгээс Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд, Хятад улс олон улсын олимпийн үйлсийг ямагт дэмжиж, цар тахлын онцгой байдлын үед Бээжин-2022 өвлийн олимпийг амжилттай зохион байгуулж, дэлхийн улс орнуудын олимпийг зохион байгуулахад чухал туршлага хуримтлуулсан. Хятадын спортын төлөөлөгчдийн гайхалтай тоглолт нь энэ олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэсэн байна.


Г.Бямба