sonin.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас 461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд 23-нд нас барсан 21 настай иргэн О-той холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ: "Талийгаач хоригдож байхдаа буюу энэ сарын 22-ны өдрөөс бие нь муудаж, цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх 3-р эмнэлгийн урьдчилсан оноштойгоор нас барсан. Үхлийн шалтгааныг дахин тодруулахаар шүүх эмнэлэгт хандсан. Зодсон гэх цагдаа нар албан ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа." гэж тайлбарлав.


Мөн энэ үеэр хурандаа н.Батдэлгэр энэ үеэр: "Амь хохирогч О нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж байсан, нэг удаа зөрчлийн шийтгэл эдэлж байсан, эрэн сурвалжлагдаж байсан, нийт 10 хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан. Уг арван хэргийн нэг нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, ес нь хулгайн хэрэг" хэмээсэн юм. 


С.Сарнай