Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 44,828 зөрчилд 44,430 хүнийг холбогдуулан шалгаж, 43,969 иргэнийг торгожээ.
Тухайлбал хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан байна.
Зөрчлийн хэргүүдийн 1,544 нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах 81, хүний биед халдах 295, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 399, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41,029, бусад 1,480 зөрчил байна.
Үүнээс гадна 2,585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 65 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тухайлбал нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны тоотыг 2023 оны долдугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “ажил хайж байгаа охид байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн эрэгтэй, О.Н-ийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл6
Төр гэж нэрээр хаа хамаагүй гэр бүл, эр эмийн хооронд орж болохгүй. Эцгийн эрхэт ёс, нэг нөхөр нэг эхнэрийг хүлээн зөвшөөрсөн улс байтал төр нь үүнийг устгах гэсэн мэт гэр бүлийн хэрэгт хутгалдаад байх хэрэггүй. Эр эмийн хооронд илжиг бүү жороол. Гэр бүлийн тухай хууль нь буруу байхад төр анзаарахгүй байна. Гэр бүл бол эцгийн эрхэт ёс дээр оршин тогтдог.
Чи лав амьд хүн биш бна, Далан давхараас босч ирсэн буг чөтгөр минь бушуухан тэр хайрцагандаа эргэж хэвтээрэй !
Монгол эмэгтэйчүүдийг хятад эрэгтэйчүүдтэй суулгах гэсэн зорилгоор батлагдсан гэр бүлийн хуулийг хурдан зөв болгож засаж өөрчил. Монгол улсын уг язгуур нь эцгийн эрхэт ёс мөн.
Буриадууд Оростоо очиж турхир.
монгол хүүхэнүүд ёвроп цагаан аристантй явалдаж сууж сайхан шар үстэй цагаан царайтай өндөр нуруутай ухаантай хүүхэд гаргаачээ эрчүүл нь ч гэсэн--------------------хөдөөний монголчууд хатсан борц шиг хар улам жижигрээд байна нөгөө сайхан дүүхэлзсэн нарийхан шар авгай нар хаачиваа
Мансууруулж ухаан алдуулж байгаад хүчирхийлүүлээгзй л бол тэр охидод өөрийн гэсэн толгой байхгүй байсан гэсэн үг үү