Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх ажиллагаа Монголын шүүхийн түүхийг бас нэг хар хуудсаар зузааллаа. Ийм дүгнэлтийг энгийн иргэд, мэргэжлийн хуульчид, улс төрийн нам хүчнүүд, тэр байтугай шүүгчид хүртэл хийж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18, 19-нд хэлэлцсэн. Түүнд 4 жил 9 сарын хорих ял оноов.
Ингэхдээ тус шүүх Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр, хаалттай шүүв. Энэ нь цаашид хүний эрхийн ноцтой асуудал болохоор байна.
СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдсэн талаарх мэдээлэлдээ хаалттай шүүсэн тухайд тодорхой тайлбарласангүй.
“Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн нь эргэлзээг улам нэмэгдүүлж буй юм.
Улмаар энэ хэрэг удаа дараа хойшилсон, тэр дундаа 2024 оны долдугаар сарын 1-нд хойшилсон нь Н.Өнөрцэцэгээс болсон гэж ойлгогдохоор тайлбарлажээ. Гэтэл тус шүүхийн мэдээлэлд “Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт товлон зарласан боловч “Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэсэн байх жишээтэй.
Ерөнхийдөө Н.Өнөрцэцэгийн хэрэг өнгөрсөн онд цэргүүдийн амь нас, эрүүл мэнд хохирдогтой холбоотойгоор БХЯ тойрсон томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж, зохион байгуулсны дараахнаас эхэлсэн гэж яригддаг, харагддаг. Яагаад ингэв гэдэг талаар Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь хэлсэн үгнүүд их сонин дүгнэлт рүү хөтөлдөг.
Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 1-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна. Яагаад гэхээр “Цэг.мн” гэдэг сайт дээр миний талаарх бичлэг, эвлүүлгүүд яваад байгаа. Харин тэр сайт нь Н.Учрал сайдынх. Н.Учрал сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, дарга нь байсан. Тэгээд ингээд харахаар энэ бүхний ард Ерөнхийлөгч байна.
СХД-ийн шүүх дээр 19 цагаас миний хэргийг хэлэлцэнэ. Намайг буруутгах шийдвэр гарах юм бол гэрээс минь ирж баривчлах байх” гэсэн.
2023 оны 12 дугаар 13-нд Цагдан хорих байрнаас захидал бичихдээ “Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП,ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэсэн. Мөн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр аа, намайг уучлаарай. Би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна” гэж бичсэн.
Эдгээрээс Н.Өнөрцэцэгийн хэрэгт улс төрийн оролцоо байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шүүх улс төрийн даалгавар биелүүлсэн үү. Ийм асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байна.
Учир нь ойрд шүүх хавиар нэг жигтэй хачин яриа гарчээ. Шүүгч нар ч хоорондоо ярьж байгаа зүйл. “Бүх хэргийг Бямбажаргал шийдэж байна”, “Бямбажаргал шүүх, прокурорт чиглэл өгч, хэргийн “зураг”-ийг зурж өгдөг болсон”, “Бямбажаргал шүүгч нарыг энд тэнд дууддаг. Чиглэл өгдөг. Томилгоонд оруулна гэдэг”, “Ер нь Бямбажаргал гэдэг хүн Ерөнхий шүүгч шиг болчихсон. Ерөнхий шүүгч мэдээгүй байхад хэргүүд доогуураа шийдэгддэг болсон” гэх мэтээр ярьж байна. Энэ маш ноцтой. Гэхдээ “Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ. Ийм нэр л битүү яригдах боллоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал, шүүхийн шийдвэр ч энэ хүнээс гаралтай байж болзошгүй юм.
Ажиглагч А.Батболд
Сэтгэгдэл37
Энэ муу сохор дэслэгчийн л увайгүй хонзонгийн үр дагавар шүүдээ. үхээсэй тэр сохор дэслэгч-өөртөө хурандаа цол олгогч хулгайч
Saikhanbileg Saikhanbileg Goes By Saikhanbileg Chimed Aurora, CO Age: 55 Full Name: Saikhanbileg Chimed Current Home Address: 2651 S Xanadu Way, Unit D Aurora CO 80014 Past Addresses: Homes, Rental Properties, businesses, apartments, condos and/or other real estate associated with Saikhanbileg Saikhanbileg in Aurora, CO. 3788 NE 4th St, Unit G303 Renton WA 98056 10201 Iron Gate Rd Potomac MD 20854 3546 W Powers Pl Littleton CO 80123 2173 Southall Pl SW Roanoke VA 24015 1021 Arlington Blvd, Unit 320 Arlington VA 22209 2300 Arapahoe Ave, Unit 346 Boulder CO 80302 Phone: Cell/Mobile/Wireless and/or landline telephone numbers for Saikhanbileg Saikhanbileg in Aurora, CO. (720) 748-2512 AKA: Alias, Nicknames, alternate spellings, married and/or maiden names for Saikhanbileg Saikhanbileg in Aurora, CO. Haikhanbileg Chined • Saikhanbil Chimed • Chimed Saikhanbileg • Chimed Saikhanblleg • Chined Saikhambiled Relatives: Mother, father, sisters, brothers, spouses and/or former spouses of Saikha
ЗАЙЛАА ЦААШАА
Jangaa id geed l tom shantaajchin hvvhen shu tuvaantai niileed hvn shorond hiih geed yavj bsan hvmvvs martaagvi bgaa shu uur olon hvniig helmegdvvlsen enend tom luivsrchidiig bol tegehgvi bgaa uym er ni bol AN n piarchin hvvhen shugdengiin tald ajilladag
Хүрэлсүх гэж адгийн дарангуйлагч гарч ирсэн шүү... Боловсрол муутай тэгсэн хэрнээ зуумтгай муухай амьтан даа.. Монголчууд чухам л тэнгэрийн амьтан сонгочихлоо гээд баярлаад байсан одоо харж байнуу.. Сү Батболд хулгайчийн заавраар яваа амьтан шүү.. Монголын нэг номёрийн хулгайчийн заавраар яваа амьтан хууль ёс сахиж шударга ёсыг сахиж хулгайтай тэмцэх үү..Бас дүүгээ гишүүн болгочихоо мэднээ.. чааваас эмэгтэй хүн дарамтлаад яахнуу дээ нөгөөдөх н үнэндээ шударга чёсны төлөө жинхэнэ тэмцэгч
Бямбажаргал гэж Хүрэлсүхийн хуулийн бодлогын зөвлөх. тэхээр ойлгомжтой
Хүрэлсүх ёрөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Бямбажаргал мөн үү !
Ork huuhen adguus shinjeesee angijirch Amjsan bol ehleed Huvi Hunii Sahilga, Huvi Hunii Zohion Baiguulalt gedeg Humuunii Norm Es Juramiig sahij sur, Shuuhiig hundetge, Nom unsh, uurtuu l taarsan teneg sohor taavar suragaar Tomchuudiin ner turd haldah Huuliin Hatuu Zaalt bii shuu. Davhar yal sonsvol taarna. Ariun meregjlee buruu ashiglaj tom gariin hulgaich, tonogch, shantaaj bur tsairsan Hunentser bolsoniig chin zunduu l barimt notolgootoi unshlaa. Harin ch baga yal ugchee.
Ерөнхий шүүгч мэдэхгүй доогуураа шийдэгддэг болсон гэнэ үү? Урьд нь ерөнхий шүүгч чиглэл өгч шийдүүлдэг байсан юм уу? Элбэгдоржийн шүүгч нар ийм схемээр явдаг байсан бол харин одоо шүүгч нар бие дааж шийдвэр гаргадаг болсон юм бишүү! Шүүх эрх мэдэл хараат бус байх ёстой гэчихээд одоо яагаад нам, ерөнхийлөгч, албан тушаалтан нар луу энэ шүүхдээ нөлөөдөөд өгөөч гээд дайраад байгаа юм бэ? Шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд дээд шатны шүүх хянаад өөрчлөх хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээнэ. Тийм учир хамгийн эцсийн буюу дээд шүүхийн шийдвэр гартал харах л боломжтой. Үнэхээр санаа зовоод байгаа бол сайн өмгөөлөгч аваад өгчихөөч. Худлаа хурал хойшлуулж аргацаадаг нөхдүүд хэрэггүй шүү!
Энд их ноц зүйл байна Бямбажаргал шүүхээ муулдаг шүүгч гялс шалгаад мэдээлээрэй
Энд их ноц зүйл байна Бямбажаргал шүүхээ муулдаг шүүгч гялс шалгаад мэдээлээрэй
Бямбажаргал гэж ундэсний аюулгуй байдлын зовлолийн нарийн бичгийн дарга юм байна Шуугчид хов жив яриад байгаа юм байхдаа
Сэтгуулч Онорцэцэгийг шууд бараг таван жилд хорих ч ороосгол АН ыхны узэж байгаагаар шууд суллах ч ороосгол мэт Унэндээ Онорцэцэгийн хэргуудийг нийт сэтгуулчид бас хуулийнхан нарийвчлан судалж гол нь гунзгий ойлгох естой кейс болчихлоо
Арай дэндүү зоригтой дуугарсанаас эрх мэдэлтнүүдийн зуултанд орлоодоо наадуулчинь шүүхииг худалдаад авчихсан хэцүү л байна шүүх тогтолцоог иж бүрнээр нь өөрчлөхгүй бол
Балай шахуу юм даа
800 хятадыг илруулсэн тагнуулын дарга Гэр Л руу яагаад тэгэж их дайрч давшлав Алтны уурхай л гэнэ яманайд захын хятад алт ухаж байгаа ш дээ Хэн нэгний хатгаасаар дайрав уу Гэрэллийг Монголын толоо чухал ажил хийснийг угуйсгэв уу Улс тор нийгмийн ямар ч мэдлэггуй учраас. Дуртай хун руугээ дайрдаг уу
Зариг сайт Ганданд хуухэд хучиндсэн гэж шуугиулсан Этэл насан хурээгуй шахуу нэг хуухдийн ээж нь миний хуу хучиндээгуй ээ ард тумэн туслаач гэж мэдэгдэл хийсэн Нэхээр тэр хуухэд буруугуй бол яана Сэтгуулчдийн сенсаацны ард бухэл бутэн хуний амьдрал хувь заяа байгаа шуу Хогжлийнибэрхшээлтэй тэр ээжийг оровдсон Ганданг муухай харагдуулах том тоглоом явж байвал яана
Бхяамны цэргүүд амь насаа алддаг хохирдог талаар сонсгол хийснээс үүдэлтэй өшөө авалт бх сайнбаяр гэж балиар нөхөр тэр хэний хамсаатан бэ хүүкийнх үү
Сайнбаяр огцорсон. Шинэ батлан хамгаалахын сайдаас асуу.
10 р Богдыг тодруулахад тун дургуй байгаа улс орон ч байна дотооддоо орсолдогчид ч байжээ Тэд Богдын эмээ Гарамжавын оог эрж шоронд хийгээд авсан Ганданг хучингийн хэрэг гэж зохионибайгуулалттай муулсан Онороо тэдэнд уйлчлэв уу яав Оороо ч мэдэхгуй байв уу Сэтгуулчид еронхий мэдлэгээ дээшлуулж нийгмийн сэтгэл зуйг судалмаар
Алдаагүй бичдэг бол.
Цэргийн хэлэлцуулгээр чухал асуудал ярьсан Харамсалтай нь ямар ч ур дун гарсангуй яонороо ч цэргийн госпитальд очоод эмч руу дайр байгаа нь муухай байсан Хэлэлцуулгийн мороор БХЯ ямар ч дугнэлт гаргаагуй Цэрэг татлагынижурамд оорчлолт орсон эсэх нь тодорхойгуй Ер нь тэр талаар ярихаа больсон
Эцэст нь хэлэхэд манайх ялын бодлогоо зооллох хэрэгтэй яшоронгуудаар дуурэн хун ятэнд орсон хумуусийнидийлэнх гарч ирээд хэвиийн амьдарч чадахгуй Тэр олон хунижагсаалаас гарах Монголд ямар хэрэгтэй юм бээ Халаасаар нь л сайн шийтгээд байх хэрэгтэй
хонгилын шүүгчид болон хүний хувь заяагаар гараа угаадаг, мэргэжлийн үнэ цэнээ дэвсэлдэг, шударга бус, зүрх сэтгэлгүй шүүгчдийг огцруулж хариуцлага тооцдог биз дээ?!
Xvrelsvx ee chi xogin luivarchin xulgaich sv.Batboldiin gar xul sugani vs yumu araichde chamd yamar ix itgej baivdaa !p.izda gej.
Ял нь багадсан байна. Монгол улсад асар хортой хүүхэн. 1. Хуж панчин богдынхоны талд ажиллаж Гандан хийд рүү дайрсан 2. Цэргийн амь нэрийдлээр үндэсний батлан хамгаалах зэвсэг хүчин рүү цамнасан 3. 8 ишиг нэрээр Цагдаа, шүүх руу улангасан доромжилсон 4. Үндэсний үйлдвэрлэгчүүд рүү хуж захиалгаар тогтмол дарамталсан 5. Хужаа үйлдвэрийн махыг бэлэн плиткэ авч очин тэдэнд үйлчилсэн. барагдахгүэ ээ барагдахгүй........ үүнийг бичигч бэлэн мэдээлэлд тулгуурласан аа бичихэд л ийм бна
Нэгэнт л нууц задалсан юм бол МАН-ын хулгайч нарыг олигтойхон шиг илчлээч ээ..
Өнөрцэцэг шунал ихдсэн. аятайхан жороо тааруулаад явж байсан бол болох л байсан байх. Хэтэрхий биеэ тоосон доо. Түүнээс биш улс төржүүлээд сүржигнэх хэрэг бхйхгүй.
Хууль шүүхээ доромжлох хүн хүнээ үзэн ядах үйл явц газар авч байна. Нэгэнт хэрэг хийсэн хүн өөрийгөө өмөөрөх нь зүйн хэрэг. Түүнийг дэвэргэж ярих нь гэмт хэрэг хууль чанга байж улс орон амар тайван байдаг. Гэтэл манайх яаж байна. Хүн бүр бод бод хоорондоо ухаанаа уралдуулж дор бүрнээ ухаарах хэрэгтэй болжээ.монголчууд минь
Хүрэлсүх үйл лайгаа улам хүндрүүлээд байхын энэ ыүхнийхээ үйлийг дийлдэг байгаа даа . Өмнөөс нь санаа зовоод байна юм их хэцүү шүү яанаа хүрэлсүх минь яанаа яанаа уаг уагаараа биш шүү
Хүрэлсүх үйл лайгаа улам хүндрүүлээд байхын энэ ыүхнийхээ үйлийг дийлдэг байгаа даа . Өмнөөс нь санаа зовоод байна юм их хэцүү шүү яанаа хүрэлсүх минь яанаа яанаа уаг уагаараа биш шүү
Цаг цагаараа биш одоо хүрэлсүх уруудан доройдох үе нь ирж байна Нэг өдрийн өмнө ухаарайсайдаа Юм хэцүү шүү олон хорондоо хорлогдох вии дэээ ухаарааач хүрэлсүх ээ
Цаг цагаараа биш одоо хүрэлсүх уруудан доройдох үе нь ирж байна Нэг өдрийн өмнө ухаарайсайдаа Юм хэцүү шүү олон хорондоо хорлогдох вии дэээ ухаарааач хүрэлсүх ээ
Үйлыгн үр үүд андуурдагүй гэдэг энэ биеэрээ эс гэхэд төлөөсөө төлж л таарна.зөв шудрага.хүн хэлмэгпүүлэхгүй ухаантайхан амьдармаар юм
Сүүлийн үед их далдганаад байсымаа. Одоо яая гэхэв. Шангаа хүртэх болсон
Наад Бямбажаргал гэдэг хүн чинь тийм юм хийхээр бохир хүн биш. Өөрсөд шигээ хүнийг бодох юм. Ерөнхий шүүгч мэдээгүй байхад шүүгч нар доогуураа яаж хэргээ шийдээхээ мэддэг гэх шиг. Ерөнхий шүүгч өөр шүүгчид хувиарлагдсан хэрэгтээ танилцах ч эрхгүй ш дээ. Дураараа юм бичих юм.
Энэ хүүхэн шүүхийг үл хүндэтгэснийг хүн бүр харсан энэ бол шүүхэд нөлөөлөх гэ сэн оролдлого биш гэжүү Дэндүү увайгүй загн асан шүү дээ Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй.