Пүрэв гарагийн орой Висконсин муж улсад болсон БНН-ын их хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгч асан Дональд Трамп хүлээн авлаа. Амь насанд нь халдахаар оролдсоноос хойш тав хоногийн дараа чихээ боосон Д.Трамп БНН-ын их хуралд оролцон үг хэлэхдээ, нам ба нийт үндэстний эв нэгдлийг эрхэмлэхээ мэдэгдэв.
Аз ивээж амьд гарсан тухайгаа тэрбээр ярихдаа “Бүхнийг чадагч Бурханы ивээлээр би энд ирээд байна” гэжээ. “Би чанга исгэрэх чимээг сонсож, баруун чих рүү хүчтэй цохихыг мэдрэх тэр агшинд энэ бол бууны сумнаас өөр юу ч биш хэмээн өөртөө хэлсэн тухайгаа тэрбээр ярилаа.
Намын зүгээс өөрийг нь сонгуульд нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Ерөнхийлөгч асан үгийнхээ эхэнд ер бусын эвлэрэнгүй байр суурьтай байсан бөгөөд “миний бие нийт Америкийн төлөө нэр дэвшиж байна, учир нь америкчуудын тал хувийг төлөөлсөн ялалт гэж байх ёсгүй” гэж хэлсэн нь ерөнхийлөгч асны хурц ширүүн өнгө аястай үг ярианд мэдэгдэхүйц өөрчлөлт орсныг харууллаа.
Гэвч төдөлгүй Трамп хэлэхдээ, өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулан буруутгасан нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг нь зогсоох зорилгоор Байдены засаг захиргааны улс төрийн сэдэлтэй оролдлого хэмээн шүүмжилж эхлэв.
Висконсин муж улсын засаг захиргааны төв болох Милуоки хотод дөрөв хоногийн турш үргэлжилсэн БНН-ын их хуралд Д.Трамп оролцон үг хэлсэн нь тус хурлын оргил үе, төгсгөл байлаа. Энэ үед түүний өрсөлдөгч 81 настай Жо Байден Конгресс дахь намынхаа нөлөө бүхий гишүүд, ивээн тэтгэгчид, тэдний дотор ерөнхийлөгч асан Б.Обамагийн зүгээс байнгын шахалтанд орсоор байна. Хэд хэдэн удаагийн мэтгэлцээнд тун тааруу оролцсон Ж.Байден дахин сонгогдож чадахгүй байж магадгүй хэмээн намынх нь хамтран зүтгэгчид үзэж байгаа юм.
Намынх нь хамтран зүтгэгчид нь сонгуулийн кампанит ажлаа илүү идэвхтэй явуулахыг Байденд уриалж буй энэ үед тэрбээр ковидын халдвар аваад Делавер дахь гэртээ тусгаарлагдаад байна.
Пүрэв гарагт болсон их хуралд нэрт бөх Халк Хоган, холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт, Fox News-ийн хөтлөгч асан Такер Карлсон нар оролцож үг хэлжээ. Мөн Трампын гэргий Мелания Трамп, охин Иванка Трамп их хуралд оролцсон боловч үг хэлсэнгүй. Харин хэд хэдэн шүүх хуралд оролцон Трампыг өмгөөлж байсан Алина Хабба үг хэлсэн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл13
Tramp ynendee yalalt abchirahad oirhon baigaa suu!!!ychir ni Amerikchyyd heniig songohoo eb negdeliig erhemlehiig tyystai bodoh biz!!!!!
трамп чамд ялалт авчирах яахвээ,,,чи,,,,зүгээр,,,эмээ л сайн уу,,,оркоо,,,
Залуу авгай өвөртөлж унтдаг Трамп ялахгүй бол өөр хэн ялах юм !
уяахуяа тролл шаахайнууд нус нулимасандаа хутгалдаж амиа хорлох юм болж байгаа байхаа, ккк
Яасан гэж,,,уяахуяа гэдэг троллууд нус нулимсандаа хутгалдаж амиа хорлох юм болоо,,,,оркоо,,,
Трампыг сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үед Трампын арын суудал дээр Байденыг дэмжсэн самбар барьсан хар нүдний шилтэй эмэгтэй байн байн босч суугаад Трампыг бууддаг залуугийн зүг рүү хараад байсан. Тиймээс, Трампыг сөрөг хүчний намаас захиалгаар буудуулсан нотлогдож байна.
Па,,,,,чи үнэн аугаа мөрдөгч юм бишүү,,,чи зоригын хэрэг дээр ажилвал,,,,,батаараа,,, генералын богоон зүүнээ,,,би чамаар бахархаад огшоод,,,,ийм мундаг нөхөд л монголын ирээдүй юмшүүдээ,,,,,чи шүү,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Яг үнэндээ бол өөрийнхөө сонгуулийг хшүн шиг өгч чаддагүй та нар бусад улсын сонгуульд хошуу дүрэх хэрэггүй. АНУ-н ч бай,ОХУ-н ч бай,БНХАУ-н ч бай,Гаити-н ч бай,Никарагуа-н ч бай аль ч сонгууль бидэнд огт хамаагүй зүйл. Тэдэнд бид заахгүй. Бас тэднийг манай сонгуульд бузар савраа дүрэхийг зөвшөөрч болохгүй. Энийг хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм гэдэг юм.
Трамп хуубус цагаач дүрвэгсэдийн эсрэг хатуу байх нь зөв.
Оросууд л Америкийг хагалж, Азид эдийн засгийн дайн заралсан Трампыг магтаад байдаг.
Америк цаашид хятад ашигтай эсвэл японд ашигтай эсвэл италид ашигтай байдлаар олон улсын нэр зүүсэн аливаа гэрээнээс гарч, хоёр улсын гэрээг чухалчлах болно. Хятадын худалдаа унах нь азид огт хамаагүй гэвэл яг тийм. Хятадын талд ганцхан ашигтай худалдааг Америк хүсээгүй. Америкт ашигтай, Хятадад ашигтай худалдаа биш бол эдийн засгийн харилцаа дуусна.
Өмхий хятадын эдийн засаг сүйрэх хэнд хамаатай юм. 1990 оноос хойш монгол хятадын хооронд хийсэн худалдаанаас хятад маш их ашиг олж, монгол их хохирсон.
Трамп гарвал дайн зогсох байгаа даа