sonin.mn

7-р сарын 17-нд, Хятадын Төв Радио Телевизийн Парисын Олимпийг дамжуулах шинжлэх ухаан технологийн инновацийг танилцуулах хурал Бээжин хотноо болж, Хятадын Төв Радио Телевизийн бие даан боловсруулсан шинжлэх ухаан, технологийн инновацийн шилдэг арван хэрэглээг танилцуулав. Хятадын төв радио, телевизийн редакцийн зөвлөлийн гишүүн Жян Вэньбө, Хятадын радио телевизийн техникийн товчооны дарга Шюй Жинь, Хятадын радио, кино, телевизийн зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн дарга Ли Гэ, Хятадын кабелийн телевизийн сүлжээ ХХК-ийн менежер Пэн Жинь болон бусад зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцсон байна.


Хятадын төв радио телевиз бол Парисын Олимпийн наадмыг дамжуулах хамгийн олон төсөл авсан олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. 2024 оны Парисын олимпийг дамжуулахын тулд Хятадын Төв Радио телевиз нь "үзэл санаа + урлаг + технологи"-йн уялдаатай инновацийг хөгжүүлж, хэт өндөр нягтрал, хиймэл оюун ухаан, 5G болон үүлэн платформ зэрэг шинэ технологийг бүрэн ашиглаж, бие даан хөгжүүлсэн өргөн нэвтрүүлгийн найруулах систем, чухал тоног төхөөрөмжийг ашиглаж, олон суваг, олон терминал бүхий нэгдсэн медиа мэдээллийн хэрэгслийн хэрэглээг бий болгож, Парисын Олимпийг бүх талаар, гурван хэмжээстэйгээр мэдээлж, хүч болон гоо үзэсгэлэнг харуулсан дуу дүрсний гайхамшгийг дэлхийн үзэгчдэд хүргэх болно.




Г.Бямба