sonin.mn

Долдугаар сарын 16-нд, Баогийн Азийн чуулга уулзалтын Дэлхийн эрүүл мэндийн форумын 3-р бага хурал хэвлэлийн бага хурал хийжээ. Уг бага хурлыг Баогийн Азийн чуулга уулзалт, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Эрүүл мэнд хаа сайгүй - тогтвортой хөгжлийн 2030 эрин үе" сэдэвтэй гэнэ. Хурлын хүрээнд 20 гаруй салбар форум, яриа хэлэлцээ, сэдвийг сурталчлах үйл ажиллагааг зохионо. 


Баогийн Азийн чуулга уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жюнь хэлэхдээ, "Гүн гүнзгий хэлэлцүүлэг, өргөн хүрээтэй солилцоо, практик туршлага солилцох замаар өргөн хүрээний нийтлэг ойлголт, эерэг үр дүнд хүрч, олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эрүүл мэндийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.


Бага хурлын дарга, ДЭМБ-ын хүндэт ерөнхий захирал Маргарет Чан хэлэхдээ, "3 дахь удаагийн бага хурал нь эрүүл мэндийг иж бүрэн хамруулах зорилтыг ажил хэрэгч үйл ажиллагаагаар урагш ахиулах тууштай байдлыг илэрхийлсний зэрэгцээ хүн төрөлхтний эрүүл мэнд аз жаргалд байнга анхаарал хандуулж, түүний төлөө цуцалтгүй зүтгэж буйг харууллаа гэсэн байна.


Г.Бямба