
7 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлгэв.
Энэ үеэр: "2023 оны 11 дүгээр сард Хятад, Америк хоёр орон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар Вашингтонд зөвшилцсөн. Хэсэг хугацааны турш, Америкийн өндөр албан тушаалтнууд өөр өөр арга хэмжээн дээр Хятад улсыг АНУ-тай шинэ зөвшилцөл хийхээс татгалзаж, Америкийн холбогдох саналд бодитой хариу өгөхгүй байна гэж буруутгасан байсан.
Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: "Сүүлийн үед Америк нь Хятадын талын эсэргүүцэл, удаа дараа хатуу байр суурь илэрхийлснийг үл тоомсорлон, Тайваньд зэвсэг худалдан өгч, Хятадын талын язгуур ашиг сонирхлыг ноцтой хохироож, хоёр талын харилцан итгэлцлийг алдагдуулж, зэвсгийн хяналтын зөвшилцөл хийх улс төрийн уур амьсгалыг ноцтой эвдсэн. Үүний улмаас Хятад улс АНУ-тай зэвсгийн хяналт болон цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх шинэ ээлжийн зөвшилцөл хийх хэлэлцээгээ түр зогсоосон. Ийм байдалд хүрсний бүх хариуцлагыг АНУ-ын тал хүлээнэ.
Хятад Улс АНУ-тай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмын үндсэн дээр олон улсын зэвсгийн хяналтын асуудлаар харилцаа холбоогоо үргэлжлүүлэхэд бэлэн байна.
Гэхдээ Хятадын язгуур ашиг сонирхлыг Америкийн тал заавал хүндэтгэн, хоёр тал яриа хэлцэл, солилцоо хийхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой" гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Байгалийн хийг оросоос авах нь эдийн засгийн хувьд хамгийн зөв зам байхад Америкийн эрх ашгийн золиос болж байгаа нь Герман юм. Оросын хийн хоолойг дэлбэлсэн Америкийн эсрэг Герман улс хөдлөх хэрэгтэй. Америк өөрийнхөө тарьсан гай гамшигийг өөрсдөө үүрэх ёстой. Байгалийн хий хэмээх тэнгэрээс бэлэглэсэн эрдэнийг оросоос авах нь хамгийн зөв юм.
оросууд байгалийн хийгээ зараад олсон мөнгөөрөө танк пуужин хийгээд украин улсыг эзлэх гээд дайраад байгаа болохоор барууны орнууд оросоос нефть ба хий авахаа больсон. Хятад ч мөн адил, оросын сила сибири-2 гэх монголоор дайруулан тавих гэж оросын талаас гуйж байгаа хоолойгоор хий авахаас татгалзаад байгаа, тэгсэн мөртөө хятадууд Туркменистан ба Катараас хий авах гэрээ байгуулж дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд ч оросууд Европыг хангадаг хийн үнэ-ээ хэт хөөрөгдөн нэмж, өвөл болохын өмнө бүр өгөхгүй гээд гэдийсэн, барууныхан яахав дээ, өө тийм үү, тэгвэл танайхаас авахаа болилоо гээд авахаа больсон.
Хоёр талын яриа хэлцэл- энэ ямар гээчийн сонин үг хэллэг гаргаад ирэв ээ, Бямбаа? ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ гэж хэвшсэн зөв орчуулга байдаг шүү дээ.