НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 18 /AFP/. Лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Апекс гэдэг нэртэй стегозаврын араг яс түүхэнд хамгийн өндөр үнээр буюу 44.6 сая ам.доллароор зарагдсан тухай дуудлага худалдааны “Сотбис” ордон мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, 150 сая жилийн настай Апекс бол хамгийн бүрэн бүтнээрээ олдсон араг яснуудыг нэг гэж үздэг ажээ. Энэхүү араг яс нь 3.3 м өндөр, 8.2 м урт бөгөөд ойролцоогоор 254 хэсэг яснаас бүрджээ. Өмнө нь 2020 онд Стэн нэртэй тиранозавр батаар үлэг гүрвэлийн араг ясыг 31.8 сая ам.доллароор худалдаж байв.
“Сотбис” ордон Апексийг 4-6 сая долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан боловч утсаар үнэ хаялцсан хүмүүс үнийг огцом өсгөснөөр ийнхүү түүхэн дээд ханшаар зарагджээ.
Апексийг 2022 оны тавдугаар сард Америкийн палеонтологич Жэйсон Куперийн хувийн эзэмшлийн газраас олсон байна. Дуудлага худалдааны ордон өндөр стандарт, ил тод байдлыг хангахын тулд олдворыг олох, малтлага хийхээс эхлээд сэргээн засварлах, бэлтгэх, суурилуулах хүртэлх бүхий л үйл явцыг баримтжуулжээ. Үлэг гүрвэлийн олдворыг зарах нь нэмэгдэж буй үед лхагва гаргийн дуудлага худалдаа боллоо. Стегозаврын араг яснуудыг дэлхий даяар дэлгэн үзүүлдэг бөгөөд Апекс бол өнөөг хүртэл олон нийтэд үзүүлж буй хамгийн бүрэн гүйцэд стегозаврын яс болох Лондон дахь Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй Софигоос 30 хувиар илүү том ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Үлэг гүрвэлүүд хүмүүс шиг байгаль экологийг бохирдуулж сүйтгэхгүйгээр байгалийн хуулийг дагаж амьдарсан учраас үлэг гүрвэлүүд 100 сая жил оршин тогтнож чадсан. Хүмүүс хэдий чинээ байгаль экологио сүйтгэж бохирдуулна төдий чинээ хүмүүсийн оршин тогтнох хугацаа багасах болно.
Шинэ нисэх онгоцны буудал руу явах автобусны чиглэл хаанаас хэдэн цагт явахаа тодорхой болголдоо. Жуулчид нисэх явна гээд Ч7 д орж ирж суугаад бн. Өдөр болгон жуулчид олноороо орж ирж суугаад байхаар нь google maps аас хайгаад үзэхэд шууд Ч7-г гаргаж ирж бн. Шинэ нисэх рүү явах чиглэл заадаггүй юм бн. Би өөрөө ухаж ухаж Х19 Х20 гэсэн хоёр шугам шинэ нисэх рүү явдагийг мэдлээ.. Google maps гаргаж ирдэггүй юм бн. Тэгээд тэр хоёр нь яг аль буудлаас хэдэн цагт явах юм бүү мэд. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд бдаг яамаар ч юмдээ. Шинэ нисэх рүү явахгүй гэхээр жуулчдын царай үнэхээр цөхөрсөн одоо яах вэ гэсэн байдалтай харагдах юмдаа
dor hayaj l hymyys mini mod ikheer tarij nygelee namchilah ni chyhal baimaar asan,gebch Ylaanbaatar bysad hotyydiig harahaar daanch yabdaa hemeen sanagdah amai!!!!hedee tosgon bysad salbar aimagyyd hot tosgon bygdeeree modoo tariachee!!!!ta nar bysad ylas yndesten delhiin baigaliin jam togtolchoo hiigeed ylgerlen dagan hegjih ylamjlalttai yum suu!!!!
Үүнийг дуулаад манай хулгайчууд говийн газрыг там болгож ухаад яс болгоныг хулгайлаад хужаа руу зарах болно.